Дэлхий дахинд
ЯПОНЧУУДЫН 70 ХУВЬ ОЛИМПИЙГ ЦУЦЛАХ, ХОЙШЛУУЛАХЫГ ХҮСЧЭЭ
Японы иргэдийн 70 гаруй хувь Токиогийн олимпийг цуцлах, эсвэл хойшлуулах нь зөв гэж үзэж байгааг “Kyodo news” агентлагаас гаргасан судалгаа харуулжээ. Олимпийн талаарх судалгааны үр дүнг өчигдөр (2021.04.12) олон нийтэд танилцуулав. Тус судалгаанд оролцсон иргэдийн 39.2 хувь олимпийг цуцлах нь зөв гэж үзсэн бол 32.8 хувь нь дахин нэг жилээр хойшлуулах хэрэгтэй гэжээ. Харин 24.5 хувь нь олимпийн наадмыг ирэх зун хуваарийн дагуу зохион байгуулахыг дэмжжээ.
Токио-2020 зуны олимпийн наадам нээлтээ хийхэд яг 100 хоног үлдлээ.
Өчигдрөөс эхлэн Токио хот мутацид орсон Сovid-19 цар тахлын дөрөв дэх давалгааг зогсоох арга хэмжээнүүдээ авч эхэлсэн. “Kyodo News” агентлаг дөрөвдүгээр сарын 10-наас 12-ны өдрүүдэд иргэдийнхээ дунд Сovid-19-ийн талаар судалгаа явуулсан. Судалгаанд оролцсон иргэдийн 92.6 хувь нь халдварын тоо дахин нэмэгдэх вий гэсэн айдастай байгаа аж.
Судалгаанд оролцсон иргэдийн 60 гаруй хувь нь төр засгийнхаа хэрэгжүүлж буй вакцинжуулалтын ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Даваа гаригаас эхлэн Япон улсын хэмжээнд 65 болон түүнээс дээш насны иргэдийг вакцинжуулах 125 цэг нээгдсэн бөгөөд гадаадаас ирэх вакцины хангамж муу байгаа учир Сovid-19-ийн дөрөв дэх давалгааг зогсоож чадахгүй аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ