Connect with us

Бусад

Ц.Хүрэлтулга: Англи хэл сурахад гардаг түгээмэл долоон алдаагаа ингэж засаарай

Нийтэлсэн

-

Монголын англи хэлний академи /IBT/-ийн захирал Ц.Хүрэлтулгын англи хэл сурахад гардаг түгээмэл долоон хүндрэл ба тэдгээрийн шийдлийн талаарх зөвлөмжийг хүргэж байна.  

Олон мянган хүнд хичээл заах үед хэл сурахад тулгардаг хэд хэдэн хүндрэл, тэдгээрийн шалтгааныг олж харсан байгаа. Харин олон мянган хүнд хичээл заахдаа нэг л асуултад хариулт олж чадаагүй. Гадаад хэл сурах төрөлхийн авьяастай, авьяасгүй хүн гэж байгаагүй. Энэ асуултад хариулт авч чадаагүй. TOEFL, IELTS-ийн өндөр оноо аваад гадаад тэтгэлгээр амжилттай сурч байгаа хүмүүсийн ард юу байсныг, тэр хүмүүс ямар хүндрэлийг давж гарсныг бол олж харж чадсан.

Нэгд, хамгийн эхэнд үг цээжлэх хүндрэл байдаг. Хэл сурахыг хүсэж байгаа бол маш хурдан хугацаанд олон үг цээжлэх ёстой болдог. Үг цээжлэхгүй бол нэгд, үг цээжлэхгүй болохоор мэддэг дүрэм хэзээ ч өмнө нь харж байгаагүй юм шиг хэцүү харагддаг. Хоёрт, үг цээжлэхгүй болохоор текст дүүрэн үгтэй эхийг хараад хэцүү санагддаг, шантардаг. 26 цагийн дүрмээ мэддэг, өгүүлбэрийн бүтцээ сайн мэддэг ч үг мэдэхгүй байгаа бол тэр хүнийг англи хэл эзэмшсэн гэж хэлэхгүй. Англи хэлтэй хүнийг үг сайн мэддэг хүн гэж л хэлнэ. Эдийн засаг, уул уурхай, анагаахын салбарт томоохон орчуулга хийж байгаа хүмүүсийг хараад оюутнууд их гайхдаг. Тэр хүмүүс уул уурхайн салбарт 2000, анагаахын салбарын 2800,  бизнесийн салбарын 2500 орчим үгийг мэдэж байгаа юм. Үүгээрээ л таниас ялгаатай.  Тухайн салбарт хэр олон үг мэдэж байна тэр хэмжээгээр сайн орчуулж чадна. Үг гэдэг бол гайхамшигт өв хөрөнгө. Үгийг цээжлэхийн тулд зуршилтай болох ёстой. Цээжилж байгаа үгээ дуудаж утсандаа хурааж авчихаад сонсоод явж болно, төсөөлж цээжилчихээд  завгүй гэж бодсон цагтаа бодож болно. Үг цээжлэхэд зав гаргана гэсэн ойлголт байж болохгүй.  Завгүй гэж боддог үедээ өөртөө зуршил бий болгоод үгийг цээжлэх ёстой.

Хоёрт, англи хэлний дүрмийг хэцүү гэж боддог. Дүрэм хэцүү биш. Англи хэлний дүрмийг үзэхдээ хамгийн түрүүнд үг зүйг ойлгох ёстой. Ямар ч урт, хүнд өгүүлбэр байсан үгээс л тогтдог гэдгийг мартаж болохгүй. Тийм болохоор үг зүйн дүрмийг өөрийн болгох ёстой. Төрөлжүүлээд үзэх юм бол 13 төрлийн үг зүй байдаг. Тэдгээр нь өгүүлбэрт хаа хамаагүй байрлахгүй, тодорхой байрлалтай. Үг зүйн байрлалаас гадна үүргийг нь сайн ойлгох нь чухал. 13 төрлийн байрлалтай байдаг, 13  төрлийн үүрэгтэй байдаг. Байрлалыг тогтоо, үүргийг маш сайн ойлго.

Гуравт, монгол, англи хэл хоёр хоорондоо тэс хөндлөн хэл гэдгийг ойлгох ёстой. Монгол хэл дээр “та өглөөний цайгаа уусан уу” гэж асуухад “асуух үг” өгүүлбэрийн ард байрладаг. Харин англи хэлэнд асуух үг өгүүлбэрийн эхэнд байрладаг. Бид ихэнх тохиолдолд англи хэлэнд үйл үг “ing, ed” төгсгөл авдаг, эсвэл хувирдаггүй гэж боддог. Харин монгол хэлэнд цас орсон, цас орж байна, цас орчихсон, цас ордог гээд үг үг маш олон янзаар хувирдаг гэж боддог.  Тийм болохоор англи хэлний үйл үг гурван янзаар, монгол хэл дээр 30 янгаар хувирдаг гэж боддог.  Монгол хэлэнд үйл үгийн ард нөхцөл залгаад тухайн үйл үгийн илэрхийлж байгаа утга өөр болдог. Жишээлбэл, цас ордог, цас орчихсон байна, цас орж байна, цас ороод л байна, цас орж байлаа, цас орчихсон байх болно гэх зэргээр маш олон янзаар үйл үг хувирч, утга нь өөрчлөгддөг.  Харин англи хэлэнд үйл үгийн ард нөхцөл залгаад утга нь өөрчлөгдөхгүй. Үйл үгийн урд талд нь “is, are, were, have” туслах үйл үгсийг тавьдаг. Тэгж байж үйл үгийн утга өөрчлөгддөг. Товчхондоо, англи хэлний гол үйл үгийн өмнө туслах үйл үг байрласан хослолыг л 26 цаг гэж нэрлээд байгаа юм.

Дөрөвт,  хэрвээ англи хэлийг өндөр төвшинд эзэмших гэж байгаа бол дүрмийг маш сайн эзэмших ёстой.  Өгүүлбэрийг зөв дэс дарааралтай  дүрмийг маш сайн ойлго. Дүрэм хэцүү биш. Дүрэм гэдэг өндөр уул руу авирч байгаа бол орой дээр гурван том гишүүн өгүүлбэр л байгаа. Академик англи хэл нэг ширхэг үгний оронд өгүүлбэрийг ашигладаг. Академик англи хэл эзэмшсэн хүн үгээр биш, өгүүлбэрээр ярьж, ашигладаг. Гурван том гишүүн өгүүлбэрээ маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгж чадвал англи хэлний дүрэм хэцүү биш.

Тавд, академик англи хэлэнд өгүүлбэр хураагддаг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Зургаад, эссэ бичиж чадахүй байна гэдэг. Эссэ бичихэд үгийн сан, үг бэлэн байх ёстой. Хэрэглэх үгээ өргөн цар хүрээтэй мэдэж байх ёстой. Дараа нь дүрмийг өндөр төвшинд эзэмшсэн байх ёстой. Хүмүүс 20,25,30 сэдвээр эссэ бичээд байдаг. Тоо нь олон боловч нэг л загвараар бичээд байдаг нь дутагдал. Үүний оронд ганцхан сэдвээр 20 янзаар эссэ бичих нь илүү үр дүнтэй. 20 дахь эссэ чинь хамгийн эхнийхээс 20 дахин илүү болчихсон байх болно.         

Долоод, ярьж чадахгүй байна гэдэг. Сонсож чадаж байгаа юу гэдгээ өөрөөсөө асуу. Сонсоод ойлгож байгаа юу гэдгээ бодох хэрэгтэй. Сонсож чадаж байгаа хүүхэд ярьдаг. Маш их сонсох ёстой. Гэхдээ ганц л зүйлийг олон дахин сонс. Нэг сэдвийг сонгоод түүнийгээ долоо хоног, 14 хоног сонс, сонсоод цээжил. Цээжилсэн зүйлээ давтаад яриад бай.

Энэ удаад академик англи хэлийг сурах үед тулгардаг хүндрэл, бэрхшээлийн талаар ярилаа. Дараагийн удаад англи хэл сурахад гардаг сэтгэлзүйн хүндрэлийг ярих болно.  

Төгсгөлд нь хэлэхэд Монголын англи хэлний академиас бүтэн вакум анги буюу шонхруудын ангийг нээн ажиллуулахаар болсон. Англи хэл сурахад орчин маш чухал байдаг. Урам зориг итгэл найдвараар хурцалж байх орчин чухал. Мөн хэлийг удаан сурах нь ашигтай биш. Маш богнино хугацааанд хурдтай сурах ёстой. Тиймд лагерьт 45 хоногийн вакум сургалтыг эхлүүлэхээр болсон байгаа. Англи хэл сурахын хажуугаар спортоор хичээллэх, фитнесээр хичээллэх, цэвэр агаарт амьдрах боломжийг олгож байгаа юм. Өглөө 5.00 цагт босох бөгөөд  50 хүүхдийг 10 баг болгож ажиллуулна, мөн багштайгаа хамтарч гэрийн даалгавар хийнэ, үг цээжилнэ, дүрмээ үзнэ. Энэхүү вакум сургалт маань монгол хүмүүст зохино, бас таалагдана гэдэгт итгэж байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.

Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.

Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.

Дэлгэрэнгүй ...

Бусад

АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.

Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.

2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.

  • Галын аюулгүй байдал 40%
  • Эрүүл ахуйн 34%
  • Байгаль орчин 57%
  • Гэмт хэрэг, хэв журам 75%,
  • Барилга байгууламж 22.3%

НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм5 цаг өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр5 цаг өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм7 цаг өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм7 цаг өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм7 цаг өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм8 цаг өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр8 цаг өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм8 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр1 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр1 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр1 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм1 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр1 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг1 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр1 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм1 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм1 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр2 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим