Нийгэм
“ӨРХ БҮР ХАШААНДАА МОД ТАРЬЯ” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Өнөөдөр хаврын бүх нийтээр мод тарих өдөр тохиож байна. Энэ өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Өрх бүр хашаандаа мод тарья” аяны нээлт боллоо. Тус аяны хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 100 хороонд 25000 хашаанд мод суулгах бэлтгэл ажлыг хангасан бөгөөд хамгийн олон гэр хорооллын өрхтэй Сонгинохайрхан дүүргээс аяныг эхлүүллээ.
Аяны нээлтийн ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон албаны бусад хүмүүс оролцлоо. Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг 22 дахь удаагаа зохион байгуулж байгаа. Жил бүр мод тарьдаг ч арчилгаа, усалгаа, ургалтыг анхаарах нь нэн чухал гэдгийг салбарын сайд онцолсон юм. Иймээс энэ жил 14 төрлийн модны 25000 суулгацыг айл өрхөд хүлээлгэн өгөхдээ давхар гэрчилгээ олгож хянахаар болжээ.
“Өрх бүр хашаандаа мод тарья” аян 5 дугаар сарын 15-аас 22-ны өдрүүдэд үргэлжилнэ. Дүүрэг бүрийн сонгогдсон байршлын айл өрхүүдэд суулгац болон шаардлагатай шороо, элс, бордоо зэргийг хүргэх, зааварчилгаа өгөх ажлыг нийслэлийн засаг даргын тамгын газраас зохион байгуулж байна. Мод тарих айл өрхийг сонгохдоо тухайн хорооны нутаг дэвсгэрийн дахин төлөвлөлтийн хугацаа байршил зэргээс харгалзаж үзжээ.
Өнгөрсөн хугацаанд бүх нийтээр мод тарих өдрөөр 13.7 сая гаруй мод тарьсан. Гэвч тарьсан мод бүр ургадаггүй туршлага бий. Иймд арчилгаа, усалгаа, хамгаалалтыг сайжруулан, амьдралтын хувийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учир тарьсан мод нь эзэнтэй байх үүднээс энэ жил өрх бүрийн хашаанд тарих нь чухал гэж үзсэн байна. Өрх бүр хашаандаа мод тарьсанаар агаар цэвэршүүлэх, орчны бохирдол, дуу чимээг бууруулах, экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг давуу талуудыг бий болгож эрүүл, ая тухтай амьдрах орчин бүрдэх юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.