Дэлхий дахинд
ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ СЭРГЭХЭД ДӨРВӨН ЖИЛ ШААРДЛАГАТАЙ
Дэлхий дахины аялал жуулчлалын салбар COVID-19-өөс болж алдсан санхүүгийн хохирлоо нөхөж цар тахлын өмнөх үедээ хүртэл сэргэхэд наад зах нь дөрвөн жил шаардлагатай гэж НҮБ-ын дэргэдэх Олон улсын аялал жуулчлалын байгууллага (ЮНВТО)-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили мэдэгдсэн байна.
Олон улсын аялал жуулчлалын байгууллагын мэдээгээр бол 2020 онд дэлхий дахины аялал жуулчлалын урсгал 74 хувь буурсан гэнэ. Цар тахлын хязгаарлалт, хөл хорионы улмаас аялагчдын тоо өмнөх 2019 оныхоосоо нэг тэрбум хүнээр буурсан юм байна. Коронавирусээс үүдэлтэй энэ хямрал аялал жуулчлалын салбараас 100-120 сая ажлын байрыг нь булаажээ. “Энэ бол аялал жуулчлалын салбарын түүхэн дэх хамгийн гүн хямрал. Өнгөрөгч 2020 оны дөрөв, тавдугаар сард улс орнууд хэсэгчилсэн болон бүрэн хөл хорио хязгаарлалт тогтооснооор энэ салбар урьд хожид байгаагүй алдагдал хүлээсэн” гэж Пололикашвили хэлсэн байна.
Түүнийхээр бол энэ 2021 онд ч гэсэн цар тахлын тархалт нэмэгдсээр аялал жуулчлалын салбарт асар хортой нөлөө үзүүлэхээр байна гэнэ. Одоо Их Британи, Өмнөд Африк, Энэтхэгт гараад байгаа коронавирусын мутацлагдсан шинэ хувилбар нь зөвхөн энэ орнуудад төдийгүй өөр бусад улс орнуудад дахиад шинэ хөл хорио, хязгаарлалт тогтооход хүргэж мэднэ гэжээ.
Таамаглалаар бол энэ 2021 онд аялагч жуулчдын тоо өмнөх 2020 оноос 22-55 хувь өсөхөөр байгаа ч бүрэн сэргэхэд даруй дөрвөн жил шаардлагатай гэнэ. “Шинжээчдийн хэсгийн тооцоолсноор бол олон улсын аялал жуулчлалын салбар цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшиндээ хүртэл сэргэхэд 2.5-аас дөрвөн жил шаардлагатай” гэж Пололикашвили хэлсэн байна.
Тэр эцэст нь аялал жуулчлалын компани, аж ахуйн нэгжүүдийг эргэж хөл дээрээ босоход нь дэлхийн улс орнуудын засгийн газар дэмжлэг үзүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
#МонголынМэдээСонин 2021 оны тавдугаар сарын 20. Пүрэв. №066 (5471)
#Дэлхий
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ