Нийгэм
“ХЯМД АМАР” ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“ХЯМД АМАР” аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ийн хооронд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Монголын аялал жуулчлалын холбоо” ТББ, “Монголын зочид буудлуудын холбоо” ТББ, “Айхотел” ХХК, “Дэлхийгээр аялагчид” фэйсбүүк групп, “Суперапп”-аас хамтран хэрэгжүүлэх юм.
“Ковид-19” цар тахлын улмаас хил хаалттай, хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөнийг зогсоосны улмаас аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдоход хүрсэн. Тухайлбал тур оператор, жуулчны бааз, амралтын газар, зочид буудлуудын эдийн засгийн эргэлт зогсож санхүүгийн алдагдал хүлээгээд буй.
“ХЯМД АМАР” үзэсгэлэнгийн үеэр Улаанбаатар хот, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд халдварын тархалт хумигдаж, хөл хориог сулруулах өдрүүдийг урьдчилан төлөвлөж анх удаа үйлчилгээгээ 50 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр иргэдэд санал болгох гэж байна. Иймд үзэсгэлэнгийн өдрүүдэд иргэд аяллаа төлөвлөж, хөнгөлөлттэй үнээр захиалгаа баталгаажуулаад хүссэн үедээ хямдаар амарч, үйлчлүүлэх боломжтой.
Одоогийн байдлаар 90 гаруй зочид буудал, амралтын газар, жуулчны баазууд энэхүү үзэсгэлэнд оролцож, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээгээ санал болгохоор бүртгүүлсэн. Мөн үзэсгэлэнгийн хугацаанд Улаанбаатар хот болон 21 аймагт аялал жуулчлалын цахим үзэсгэлэн шат дараатай зохион байгуулагдана.
Аж ахуйн нэгжүүдийг тус үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулах, мөн иргэдийг аяллаа төлөвлөхдөө өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ авч, хямдаар аялах захиалгаа өгөхийг уриалж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.
-
Нийгэм5 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм8 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм7 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм7 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв
-
Улс төр5 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа