Нийгэм
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ БОЛОН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

БОАЖ-ын сайд Н.Уртнасан өнөөдөр Байгаль орчны салбарт тусгай хамгаалалттай газрын сүлжээг өргөжүүлэх, биологийн төрөл зүйлийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр сүүлийн 20 гаруй жил үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкеивичийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар байгаль орчны салбараас гадна аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааны чиглэлийн ерөнхий төлөв байдлыг тодорхойлох, мөн тун удахгүй хэрэгжиж эхлэх уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төслийн талаар мэдээлэл солилцож, ярилцлаа.Өнөөдрийн байдлаар БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол орны унаган байгалийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын чиглэлээр 3 төслийг хамтран хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Уулзалтын үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал зөвхөн манай орны төдийгүй дэлхийн тулгамдсан нэн тэргүүний асуудал болоод байгааг онцолж “Монголын орон нутгийн ард иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, эрсдэлийн менежментийг сайжруулах” төслийг хамтран хэрэгжүүлж, үр дүнтэй ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Дээрх төслийг хэрэгжүүлснээр уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий салбаруудыг дэмжих, дунд болон урт хугацааны төлөвлөлт уур амьсгалын өөрчлөлтийн мэдээлэлд суурилсан чадавхийг хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн хөгжлийн зорилтуудтай уялдуулж бэхжүүлэх юм
Түүнчлэн талууд аялал жуулчлалын салбарт шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх боломж, нөхцөлийн талаар харилцан санал солилцлоо. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкеивич Аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах, Монгол орны үзэсгэлэнт байгаль, өв соёлд тулгуурлан жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, цар тахлын байдал тайширсны дараа салбарыг сэргээх чиглэлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой гэдгийг онцоллоо.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025.04.10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрчээ. Үүнээс:
- Эмнэлэгт эмчлүүлж байгаа 125,
- Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 4
- Эдгэрсэн 299
- Сэжигтэй 35
- Хавьтал 10346 хүн байна.
Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Нийгэм
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ.
Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.
Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу.
Нийгэм
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хаврын хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад өчигдөр долоон түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант, Төв аймгийн Өндөрширээт, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн, аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж, шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. Иймээс иргэд галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргах, хог шатаах, үнс нурмаа ил задгай асгах, түймрийн эрсдэлтэй бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг16 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм18 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр17 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ