Дэлхий дахинд
СИЦИЛИЙН МАФИЙН ХАМГИЙН ЦУУТАЙ АЛУУРЧИН ШОРОНГООС СУЛЛАГДАХ БОЛСОН НЬ ИТАЛИЧУУДЫГ БУХИМДУУЛЖ БАЙНА
Сицилийн мафийн хамгийн цуутай алуурчдын нэгийг шоронгоос суллах болсон тухай мэдээ Даваа гарагт Италийн ард иргэдийг цочроосон байна.
“Гахай” хочтой 64 настай Жиованни Бруска нь 100 гаруй хүний амийг хөнөөсөн хэргээр бүх насаар хоригдох ял сонссон ч прокуроруудтай хамтарч ажилласныхаа төлөө 25 жилийн дараа суллагдахаар болжээ.
Тэрбээр 1992 онд мафитай тэмцдэгээрээ алдартай прокурор Жиованни Фалконегийн амийг бөмбөг дэлбэлж хөнөөсөн юм. Мөн хууль хүчнийхэнд урвасан мафийн гишүүний 11 настай хүүг боомилж алаад цогцсыг нь хүчилд уусгаж байсан гэдэг.
Бруска нь Коза Нострагийн супер босс гэгддэг, 2017 онд шоронд нас барсан Тото Риинагийн баруун гар байжээ. 1996 оны тавдугаар сард Италийн шүүх түүнд бүх насаар хорих ял оноосон ч 2000 оноос эхлэн прокуроруудтай хамтран ажиллаж эхэлсэн тул Италийн хуулийн дагуу ялаа хөнгөрүүлэхээр болсон байна.
“Би бол адгуус. Бүх насаа Коза Нострад ажиллаж өнгөрөөлөө. Миний алсан хүний тоо 150-аас хэтэрнэ. Би тэдний нэрийг ч санахгүй байна” гэж Бруска мэдүүлэгтээ хэлж байжээ.
Брускагийн өгсөн мэдүүлгээр Коза Нострагийн олон алуурчин, боссуудыг баривчилсан тул тэр хугацаанаасаа өмнө суллагдах болзлыг хангасан байна.
Харин түүний гарт амь үрэгдсэн хүмүүсийн ойр дотныхонд шүүхийн шийдвэр таалагдахгүй байгаа ажээ.
“Баривчлагдах үедээ тэр ямар царайтай байсныг би хэзээ ч мартахгүй. Түүнийг би хэзээ ч уучлахгүй байсан. Бруска бүх үнэнээ хүлээсэн гэдэгт би огт итгэхгүй байна” гэж 1996 онд алуурчныг баривчилж байсан цагдаагийн офицер Лучиано Трайна хэвлэлд ярьсан байна.
Түүний ах бас цагдаагийн офицер байсан бөгөөд Коза Нострагийн алуурчдын гарт амь үрэгдэж байжээ.
Италийн зүүн төвийн Ардчилсан намын дарга Энрико Летта өчигдөр радио нэвтрүүлгээр ярихдаа “Энэ шийдвэрийг сонсоод элэг рүүгээ цохиулаад амьсгаа авч чадахгүй болсонтой адил боллоо” гэсэн бол барууны Лига намын дарга Маттео Сальвини “25 жилийн дараа мафийн босс Жиованни Бруска эрх чөлөөт хүн болж байна. Энэ бол италичуудын хүсэж буй шударга ёс биш юм” гэж хэвлэлд ярьсан байна.
Эх сурвалж: The Guardian
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм17 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ