Дэлхий дахинд
ИЛОН МАСКИЙН ЖИРГЭЭ “BABY SHARK”-ИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ӨСГӨВ
Сошиалд орчинд ганц мэдэгдэл хийгээд зах зээлийн үнэ ханшийг савлуулж чаддагаа Тесла, SpaceX компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск олон удаа харуулаад байгаа.
Тэгвэл тэр өчигдөр дэлхий дахинд алдаршсан “Baby Shark” хүүхдийн дууны талаар твиттер хуудсандаа жиргэсэн нь уг бүтээлийг эзэмшигч Өмнөд Солонгосын компанийн хувьцааны үнийг огцом өсгөжээ.
Маск твиттер хуудсандаа “Baby Shark” дууны YouTube холбоосыг нийтлээд “Baby Shark бүгдийг дийлж байна! Хүн төрөлхтний тооноос олон удаа үзжээ” гэж бичсэн юм.
Үнэхээр өчигдрийн байдлаар “Baby Shark” дууны видеог 8.3 тэрбум удаа үзээд байжээ. Харин 2020 оны байдлаар дэлхийн хүн амын тоо 8 тэрбум хүрэхгүй хэмжээнд байгаа.
Маскийн жиргээний дараа уг дууг бүтээсэн SmartStudy компанийн гол хувь эзэмшигчдийн нэг Samsung Publishing компанийн хувьцааны ханш Бусаны хөрөнгийн биржийн арилжааны үеэр 10 хувь өссөн байна.
Сүүлийн хэдэн сарын турш Илон Маск криптовалютын үнэ ханшийг хүчтэй савлуулах мэдэгдлүүдийг дараалан хийгээд байгаа билээ.
Маск өмнө нь Тесла компанийг буцааж хувийн компани болгох талаар твиттер хуудсандаа жиргэсэн нь зах зээлийн үнэ ханшид хүчтэй нөлөөлж байв. Энэ үйлдлийнхээ төлөө тэр 2019 онд АНУ-ын үнэт цаасны хорооноос торгууль хүлээж байсан юм.
Эх сурвалж: The Guardian
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент15 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм16 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм16 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ