Эдийн засаг
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛЬ БУСАД ХУУЛЬТАЙ УЯЛДДАГГҮЙГЭЭС ЗӨРЧИЛ ҮҮСДЭГ ГЭВ
Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлгийг МҮХАҮТ цахимаар зохион байгуулжээ.
2020 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурсан бөгөөд 2019 оноос хойш хөрөнгө оруулалтын урсгал эрс хумигджээ. Хөрөнгө оруулалт татах бизнесийн орчны үзүүлэлтүүд ч харилцан адилгүй тааруу үнэлгээтэй байна. Хөрөнгө оруулалтын орчны бодлогын хувьд Монгол Улс хууль, зохицуулалтын түвшинд нээлттэй гэж үнэлэгддэг боловч бусад улс орнуудтай харьцуулахад орж ирж буй ГШХО-ын урсгал хангалтгүй байна. Аялал жуулчлал, цахим худалдаа, хөдөө аж ахуйн салбарууд болон дэд салбаруудад ГШХО-ыг татах чадавх өндөр гэж тогтоогджээ. Хэдий тийм боловч уг боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд хамгийн сүүлд 2006 онд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд үүнээс хойш одоог хүртэл уг эрх зүйн орчин хэвээр үйлчилж байна. Хэлэлцүүлэгт оролцогчид хамгийн гол нь хуулийн хэрэгжилт гэдэгтэй санал нэгдсэн бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн хэрэгжилтэд ямар учир дутагдал байгаа эсэхэд дүгнэлт хийж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Ялангуяа Хөрөнгө оруулалтын хууль бусад хуулиудтай харилцан уялдахгүй байдгаас шалтгаалж, зөрчил үүсдэг байна. Тухайлбал Татварын хуультай уялдах хэрэгтэйг дурдаж байв. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатайг онцоллоо. Тус хуулийн төсөлтэй холбоотой саналаа МҮХАҮТ-д хандан бичгээр ирүүлэх боломжтой аж.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ