Эдийн засаг
ДАНСТАЙ ИРГЭДИЙН ЭЗЛЭХ ХУВИАР ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ТҮВШИНД БАЙНА
Дэлхийн банкны “Global Findex Database 2017” тайланд тооцсоноор дэлхийн хэмжээнд нийт насанд хүрсэн иргэдийн 31 хувь нь банканд дансгүй байна. Тэгвэл манай улсын хувьд энэ үзүүлэлт эрс бага буюу нийт иргэдийн 4.5 хувь нь банканд дансгүй. Нийт иргэдийн 94.5 хувь нь ямар нэгэн байдлаар албан ёсны санхүүгийн үйлчилгээнд хамрагддаг. Тухайлбал, иргэдийн 92.1 хувь нь дансаа идэвхтэй ашигладаг бөгөөд 91.9 хувь нь банк, 9.3 хувь нь ББСБ, 3.4 хувь нь ХЗХ-гоор үйлчлүүлдэг аж. Банканд данстай иргэдийн эзлэх хувийн үзүүлэлтээр өндөр хөгжилтэй орнуудын түвшинд байна.
Банканд дансгүй гэж өөрөө мэдээлсэн болон данстай хэдий ч түүнийгээ огт ашиглахгүй байгаа хүмүүсийг энд оруулж тооцсон аж. Банкны дансгүй иргэд ажил эрхлэлтийн байдал, нас, боловсрол, байршил, орлого болон сууцны төрлөөс хамааран нэлээд ялгаатай байна.
Банканд дансгүй иргэд, хүйс болон орлогын бүлгээр
Гол төлөв ажилгүй, 25-аас дээш настай, орлого бага, гэр хорооллын иргэд дансгүй байх нь олон байна. Тухайлбал, дансгүй иргэдийн 36 хувь нь хамгийн бага орлоготой бүлгийн иргэд байхад 7 хувь нь хамгийн өндөр орлоготой бүлгийн иргэд байна.
Мөн түүнчлэн, дансгүй иргэдийн 63.8 хувь нь эдийн засгийн идэвхтэй иргэд, 36.2 хувь нь идэвхгүй иргэд байна. Данс эзэмшихгүй шалтгаанууд дунд хамгийн өндөр хувь эзэлж буй нь дундаа данстай байх нь зардал багатай (20%) гэснээс үзвэл эдгээр иргэдийн 20 хувь нь данс огт хэрэглэдэггүй биш байгаа юм.
Дэлхийн жишигтэй харьцуулахад мөн ялгаатай зүйлс бий. Тухайлбал, дансгүй иргэдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, орлого багатай, эдийн засгийн идэвхгүй байх нь дэлхий нийтэд түгээмэл байдаг. Тэгвэл манай улсын хувьд ч мөн адил байна. Харин дэлхийн бусад улсуудын хувьд насаар залуу, боловсрол багатай иргэд банканд дансгүй байх нь элбэг байдаг бол манай улсын хувьд эсрэг дүр зураг ажиглагдаж байна
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ