Нийгэм
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАН ТӨРИЙН ДЭЭД ОДОН ХҮРТСЭН САЛБАРЫН ШИЛДГҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

“Нийтээр тэмдэглэх баярын өдөр”–ийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг
Төрийн дээд шагнал болох “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтангадас одон”-гоор шагнагдсаныг Нямжавын Уртнасан сайд гардуулж баяр хүргэлээ. Мөн энэ үеэр салбарынхаа олон жил ажилласан ахмад настан А.Сайнбаяр, Н.Энхтайван нарт хүндэтгэл үзүүлсэн юм.
Байгаль орчны салбарт олон жил тасралтгүй үр бүтээлтэй манлайлж ажилласан албан хаагчид болон ахмадууддаа баяр хүргэж, Төрийн дээд шагнал гардуулж байгаадаа таатай байна хэмээгээд “Энэ салбартаа чин сэтгэлээ зориулан 30 гаруй жил, амжилттай, үр бүтээлтэй ажиллаж байгаад талархал илэрхийлж байгаагаа” онцолсон юм. Ингээд Төрийн дээд шагнал “Алтангадас одон”-гоор шагнагдсан Түмэндэмбэрэлийн Булган Улсад 37 жил ажилласан ба үүнээс 12 жил Удирдах албан тушаал хашиж, байгаль орчны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бодлого боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын даргаар 10 орчим жил ажилласныг онцолсон юм.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан Дамдинбазарын Өнөржаргал нь Усны салбарт тасралтгүй 31 жил ажиллаж, Монгол орны усны нөөцийг тогтоох хайгуул судалгааны ажилд гар бие оролцож усны нөөцийг зүй зохистой ашиглах хамгаалах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Мөн одонгоор шагнагдсан Аюушийн Сайнбаяр нь Улсад 37 жил тасралтгүй ажилласан үүнээс салбарын яаманд 23 жил мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн хэлтсийн дарга, газрын даргын орлогчоор тус тус ажиллаж Байгаль орчны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чин сэтгэлээ зориулсан ажилласныг онцоллоо.
Батгомбын Отгонсүрэн нь Ойн салбарт тасралтгүй 35 жил үр бүтээлтэй ажиллаж байгаагаас сүүлийн 9 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ахлах шинжээчээр ойн модны эрдэм шинжилгээний хүрээлэн, ой зохион байгуулалтын экспедиц зэрэг байгууллагуудад сэтгэл, зүтгэл гарган ажилласан. Одоо ойн бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээчээр ажиллаж байгааг онцлоод төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, тэмдгийг гардууллаа.
Ингээд нийт шагнагдсан шилдгүүддээ, ажлын амжилт, сайн сайхныг хүсээд, үргэлжлүүлэн гавьяаны амралтдаа гарч байгаа шилдэг ажилтан, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж байгаагаа онцолсон юм. Ноосгойн Энхтайван нь Ой салбарт 38 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд сүүлийн 8 жил ахлах мэргэжилтнээр ажиллах хугацаандаа Увс, Хэнтий аймгуудад болон тусгай хамгаалалттай газар, ойн модны эрдэм шинжилгээний хүрээлэн, ой зохион байгуулалтын экспедиц зэрэг байгууллагуудад үр бүтээлтэй ажилласныг онцлоод бүгдэд нь сайн сайхан, эрүүл энхийг хүсэж, одоо ажиллаж байгаа нь илүү амжилттай ажиллах, ахмадууд нь үнэтэй зөвлөмж, сургамжаа хайрлан үргэлж холбоотой байхыг хүссэн юм.

Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. /2025.04.10/-ны байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 428-т хүрчээ. Үүнээс:
- Эмнэлэгт эмчлүүлж байгаа 125,
- Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 4
- Эдгэрсэн 299
- Сэжигтэй 35
- Хавьтал 10346 хүн байна.
Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Нийгэм
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ.
Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ.
Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу.
Нийгэм
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Хаврын хуурайшилт нэмэгдэж, салхи шуурга ихтэй байгаатай холбогдуулан онцгой байдлын байгууллагад өчигдөр долоон түймэр бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Сант, Төв аймгийн Өндөрширээт, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Архангай аймгийн Цэнхэр, Хэнтий аймгийн Баянхутаг суманд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн шалтгааныг авч үзвэл ихэнх нь иргэн, аж ахуйн нэгж хогоо цэвэрлэж, шар өвсөө шатааснаас үүдэн гарчээ. Иймээс иргэд галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргах, хог шатаах, үнс нурмаа ил задгай асгах, түймрийн эрсдэлтэй бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
The U.S. tariff tantrum: A self-defeating trade war
-
Эдийн засаг18 цаг өмнө
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ
-
Нийгэм19 цаг өмнө
Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно
-
Улс төр20 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ
-
Улс төр18 цаг өмнө
ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ
-
Нийгэм18 цаг өмнө
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа