Дэлхий дахинд
ДЭМБ ЗӨВЛӨМЖӨӨ ШИНЭЧИЛЖ, ЗӨВХӨН ЭРСДЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ВАКЦИН ЗӨВЛӨВ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний халдварын эсрэг вакцинжуулалтын талаар гаргасан зөвлөмжид хүүхэд, өсвөр настнуудтай холбоотой заалт нэмж орууллаа.
Хүүхэд, өсвөр настнууд хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа тул хүнд хэлбэрээр өвчлөх өндөр эрсдэлтэй бүлэгт ороогүй хүүхэд, өсвөр настнуудыг өндөр настнууд, архаг хууч өвтэй хүмүүс, эмч, эмнэлгийн ажилтнуудтай зэрэгцэн вакцинжуулалтад хамруулах гэж яарах шаардлагагүй гэж ДЭМБ онцолжээ.
ДЭМБ-ын зөвлөмжид зөвхөн өндөр эрсдэлтэй бүлгийн 12-15 өсвөр настай хүүхдүүдэд “Pfizer” вакцин санал болгож болно гэдгийг нэмж орууллаа.
Хүүхэд, өсвөр настнуудын вакцинжуулалтын талаарх ерөнхий зөвлөмж гаргахын тулд коронавирусний эсрэг төрөл бүрийн вакцин хүүхдүүдэд хэрхэн үйлчилж байгаа талаарх нэмэлт мэдээлэл шаардлагатай байна гэж ДЭМБ зөвлөмжид оруулсан өөрчлөлтийнхөө хүрээнд онцолж мэдээллээ.
ДЭМБ-ын шинжээчдийн стратегийн зөвлөх бүлэг “Pfizer” вакцин 12-оос дээш насны хүүхдүүдэд хэрэглэхэд тохиромжтой гэж дүгнэж байгаа.
Сануулахад, Монгол Улс 12-15 насны хүүхдүүдийг өчигдрөөс (2021.06.28) эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр “Файзeр” вакцинд хамрагдуулж эхэлсэн. Өчигдрийн 20:00 цагийн байдлаар Улсын хэмжээнд 14713 хүүхэд “Файзeр” вакцинд хамрагджээ. Нийслэлийн хэмжээнд 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэх юм. Мөн 16-17 насны 33 мянган хүүхэд “Файзeр” вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байна.
Монгол Улсын хэмжээнд 25038 хүүхэд Ковид-19 халдвар авчээ
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ковидын 25.038 хүүхэд Ковид-19 халдвараар өвчилжээ. Халдвар батлагдсан хүүхдүүдийн дийлэнх нь эцэг, эхээсээ халдвар авсан байна.
Хүүхдүүдийг насны бүлгээр нь авч үзвэл
- 0-4 настай – 5690
- 5-9 настай – 8000
- 10-14 настай – 7597
- 15-17 настай – 3571
Нийт халдвар батлагдсан хүүхдийн 83.53% буюу 20915 нь Улаанбаатар хотод, 24 хүүхэд зөөвөрлөгдсөн тохиолдол байна.
Орон нутагт хүүхдийн халдвар харьцангүй ялгаатай байгаа. Тухайлбал,
- Архангай аймагт – 289
- Баян-Өлгийн аймагт – 57
- Баянхонгорт – 8
- Булган аймагт- 138
- Говь-Алтай – 222
- Говьсүмбэр – 65
- Дархан – 559
- Дорноговь – 19
- Дорнод – 166
- Дунговь – 73
- Завхан – 247
- Орхон – 611
- Өвөрхангай – 280
- Сүхбаатар – 135
- Сэлэнгэ – 146
- Төв аймаг – 519
- Увс – 88
- Ховд – 149
- Хөвсгөл – 108
- Хэнтий – 220
Сүүлийн 24 цагийн байдлаар Монгол Улсад 1727 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 113.232 болж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 15 хүн нас барж, улсын хэмжээнд нийт нас барсан хүний тоо 548 боллоо.
Харин энэ хугацаанд 2215 хүн эдгэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт эдгэрсэн хүний тоо 73.007 болж байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр11 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ