Нийгэм
Ч.Чамин-Эрдэнэ “амиа хорлоогүй”

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар амь насаа алдсан харамсалтай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа гарч, түүний оролцож байсан нэвтрүүлгийн зохион байгуулагч “Боловсрол суваг” телевизээс албан ёсны мэдэгдэл гаргаж, эмгэнэл илэрхийлсэн. Энэхүү эмгэнэлийн араас цахим орчинд олон талын мэдээлэл цацагдах болсон ба хэргийн ард нэр бүхий гишүүний хүүхэд бий гэх мэдээлэл ч тараад байгаа. Харин талийгаачийн ар гэрийнхэн “Ч.Чамин-Эрдэнэ амиа хорлох хүүхэд биш” гэж хэлж байгаа юм. Талийгаачийн ээж Г.Чимгээ “Миний охин амиа хорлох хүн огтоосоо биш. Би болон эмээ нь үүнийг сайн мэднэ. Надад хэргийн газраас авсан зургуудыг үзүүлсэн. Цогцсыг нь харуулаагүй. Зургаас харахад нүүр нь цэвэрхэн, ам нь эцсээ хүртэл том ангайсан, царай нь цонхийсон байсан. Хүн харахад их айж сандарсан гэмээр харагдаж байсан. Мөн хоёр өгзөгнийх нь арьс хуураад зулгарсан, гэрийнх нь цагаан футболкны баруун мөрөн дээр цус юм шиг толбо болсон, цамцных нь зүүн тохойн хэсэг иртэй зүйлээр зүссэн мэт урагдсан, цамцан дотуур нь өвс болсон байсан гэж би харсан. Түүнчлэн миний охины бүх биеийн яс хугарсан юм шиг байна лээ. Их л амь тэмцэж, тарчилж амиа алдсан юм шиг байна лээ. Охиныг маань чирсэн гэж бодож байна. Мөн гэрийнхээ түрхүүрийг гартаа чанга атгасан байсан. Амиа хорлох хүн гэрийн түлхүүрээ атгах уу. Өндрөөс унасан байхыг нь тус байрны цэвэрлэгч хог шүүрдэж байгаад олсон гэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм билээ. Хүн дуудаж гаргасан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ би бодохдоо амиа хорлосон гээд хэргийг хаах гэж байна гэж ойлгож байна. Миний охиныг зохион байгуулалттайгаар алчихлаа. Миний охин эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Өдөр бүр утсаар яриад “Ээж ээ, охин нь заавал түрүүлнэ. Зорилгодоо заавал хүрнэ” гэдэг байсан. Охин минь гуравхан настай байхаасаа эхлээд би алдартай модель болно гэдэг байсан. Сайхан охин минь шоуныхаа шилдэг гуравт орсон байсан шүү дээ” хэмээн ярьсан байна. Мөн амиа алдахаас нь хэдхэн хоногийн өмнө Нүхтийн нэг рестранд шоунд оролцож байхад эмээ нь эргэж очжээ. Тэр үед хамт шоуд оролцож байсан нэг охины ээж талийгаачийн өмнө маанийн ерөөл тавиад байсан аж. Тэгэхээр нь эмээ нь дургүйцэж, нас бараагүй байгаа хүний өмнө яагаад маань тавиад байгаа юм бэ, ав гэхэд нь үргэлжлүүлэн тоглуулаад байсан гэнэ. Тэр хүнийг ч шалгуулна гэсэн бодол ар гэрийнхэнд нь байгаа аж.

Нийгэм
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд болно.
Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
Нийгэм
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.
Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.
Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.
2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.
Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм12 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм12 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм12 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм11 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ