Дэлхий дахинд
КОВИД 19 I БНСУ-Д ХАЛДВАРЫН ТОО ЭРС НЭМЭГДЭЖ БАЙНА
БНСУ-д коронавирусний халдварын тоо хоногт 1536-гаар нэмэгдэж, нийт 175046-д хүрчээ.
БНСУ-д ковидын халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж, сүүлийн хоногуудад 1000-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, Сөүлд халдвар төвлөрөн гарч байгаатай холбогдуулан БНСУ-ын Засгийн газраас халдварын тархалтыг хумих, ялангуяа Дельта мутацит вирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 12-ны Даваа гарагийн 00.00 цагаас 14 хоногийн хугацаанд нийгэмд зай барих дэглэмийг хамгийн өндөр түвшин буюу дөрөвдүгээр түвшинд ахиулжээ.
Энэ дагуу 18.00 цагаас өмнө 4-өөс дээш хүн, 18.00 цагаас хойш 2-оос дээш хүн нэг дор цуглахгүй байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, гуанз, кафе үйлчилгээний газрууд 10 цагаас хойш зөвхөн хүргэлт хийх, ерөнхий боловсролын хичээлийг зайны сургалтад шилжүүлэх, байгууллагууд ажилтнуудыг аль болох гэрээс нь ажиллуулах, урлагийн тоглолт, спортын тэмцээнийг үзэгчгүй хийх, зайлшгүй шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх зэрэг хорио цээрийн хатуу арга хэмжээнүүдийг авч байна.
Халдварын нийт тохиолдлын 85 хувь нь Сөүл хот болон Кёнги мужийн бүс нутагт гарч, 20-30 насны хүмүүс нэлээд хувийг эзэлж байна. Халдварын тохиолдлын дийлэнхийг гэр бүл, найз нөхдийн хүрээнд уулзалт, арга хэмжээ хийх, хоол идэх зэрэг ахуйн хүрээний үед авсан халдвар эзэлж байгаагаас гадна хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирэх тохиолдол нэмэгджээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент14 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ