Дэлхий дахинд
ЖҮЖИГЧИН ДУЭЙН ЖОНСОН ХЭМЭЭН АНДУУРАГДДАГ ЦАГДАА
Холливудын алдарт жүжигчин, Рок хочоороо алдартай Дуэйн Жонсонтой “усны дусал мэт” адилхан цагдаа цахим орчинд олны анхаарлыг татаж байна.
Юта мужийн офицер, 37 настай Эрик Филдсийг хүмүүс жүжигчин Роктой андуурдаг. Түүний алдарт жүжигчинтэй төстэй шинж чанар нь эхнэрт нь хүртэл анзаарагддаг хэмээжээ. Өдгөө 49 настай жүжигчин Дуэйн Жонсонтой түүнийг адилхан харагдуулдаг зүйл нь халзан толгой болон толгой, биеийн бүтэц, өндөр гэх мэт зүйлс нөлөөлдөг байна.
Холливудын алдарт жүжигчинтэй адилхан харагдахын нэг давуу тал нь нутгийн иргэдтэй холбоо тогтооход тусалдаг гээд “Бид зөвхөн хууль сахиулах бус олон нийтэд хүрч ажиллан, харилцаагаа өргөжүүлж, хөршүүд болж, нөхөрсөг байдлыг эрхэмлэх дуртай” гэжээ.
Мөн тэрээр “Нэг талаараа нохой зодооны мундаг тамирчин, чадварлаг жүжигчинтэй төстэй хэмээхэд сайхан санагддаг ч би зүгээр л өөрөөрөө байгаа минь энэ юм. Түүнийг дуурайж, албаар адилхан болох гэсэн хүсэл байхгүй. Би хэн нэгний хувьд тухайн өдөрт нь инээд баясал бэлэглэж байдагтаа баяртай байдаг” гэжээ.
Цагдаагийн албанд 17 жил ажиллаж буй Филдс хүмүүс түүнийг Дуэйн Жонсонтой андуурдагт бараг дасжээ. Өнгөрсөн баасан гаригт орон нутгийн Walmart-ийн ажилтан Тайлер цагдаагийн дүрэмт хувцастай Филдстэй авахуулсан зургаа фэйсбүүк дээр хуваалцсаны дараа олон нийтийн анхаарлыг татсан бөгөөд хүмүүс Филдс, Жонсон хоёр хамтдаа зургаа авахуулах боломжтой эсэхийг асуухад шерифийн алба хошигнон “Бид хичээсэн. Гэхдээ тэд өмнө нь таарч байгаагүй ч хэзээ нэгэн цагт таарахыг үгүйсгэхгүй шүү дээ” гэжээ.
Эх сурвалж: Today
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр12 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм14 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ