Эдийн засаг
2 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГИЙН ХАЛАМЖ АВДАГ 5000 ГЭР БҮЛ БАЙНА
Монгол Улс нийт 30 төрлийн халамжийг иргэддээ үзүүлж байна. Үүн дунд гэр бүлээрээ халамж авч, амьдралаа залгуулдаг айлууд цөөнгүй байдаг аж. Энэ их халамжийн бодлого байгаа онож байна уу гэвэл шүүмжлэх зүйл олон бий.
Хувийн хаус, хоёр тээврийн хэрэгсэлтэй мянгат малчид хүнсний талон авч байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа шүүмжилж, нийт 5525 иргэн хүнсний талоныг хасахаар болсон билээ.
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр ирэх оны төсвийн талаар мэдээлэл хийх үеэрээ “Монгол Улсад 2 сая хүртэлх төгрөгийн халамж авдаг 5000 гэр бүл байгаа”-г тодотгов.
Мөн насанд хүрээгүй байхдаа хүүхэд гаргаж, өөрөө болон хүүхэдтэйгээ хамт хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмж авч байгаа 5000 иргэн байдгийг Сангийн сайд мэдээллээ.
Өнгөрсөн 2019 онд олгож байсан халамжийн хэмжээ 2020 онд хоёр дахин өссөн байна.
Тодруулбал, 2019 онд 500 орчим тэрбум төгрөгийн халамж олгосон бол 2021 онд 1 их наяд 582 орчим тэрбум төгрөгийн халамж олгожээ. Харин энэ оны найдугаар сарын байдлаар 1,3 их наяд төгрөгийн халамж олгоод байгаа аж.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх нэмэгдүүлснээс үүдэж сүүлийн хоёр жилийн хугацаанд халамжийн хэмжээ хоёр дахин өссөн байна.
Монгол Улс иргэддээ дараах төрлийн халамж үзүүлдэг
- Ахмад настны тэтгэвэр
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр
- 16 насанд хүрсэн одой иргэний тэтгэвэр
- Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд
- Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэвэр
- Бүтэн өнчин хүүхдийг үрчилж авсан болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэний
- Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэний
- Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэний
- Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэний
- Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэний
- Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэний
- Байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байгаа иргэний
- Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
- Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
- Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ
- Нийгмийн хөгжлийн үйлчилгээ
- Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ
- Боловсролыг дэмжих үйлчилгээ
- Эхийн алдар одонгийн мөнгөн урамшуулал
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж
- Ахмад настанд үзүүлэх тусламж, хөнгөлөлт
- Алдар цолтон ахмад настанд үзүүлсэн нэмэгдэл, хөнгөлөлт
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт
- Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
- 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж
- Жирэмсэн эхийн тэтгэмж
- Ихэр хүүхдийн тэтгэмж
- Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж
- Насны хишиг
- Цаатан иргэний тэтгэмж
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент16 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм17 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ