Нийгэм
Н.Уртнасан: Агнах амьтдын тоо толгойг хоёр жилд нь хуваавал өмнөх жилүүдийнхээс ч бага байгаа

Манай улс 8 төрлийн ан амьтныг агнах зөвшөөрөл олгодог. 2020 онд коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор ховор ан амьтныг агнуулаагүй. Энэ жил Засгийн газраас тогтоосон тоогоор буюу угалз 100, тэх120, халиун буга 60, бор гөрөөс 40, цагаан зээр 160, агнуурын шувуу 250 хүртэл тоогоор агнах зөвшөөрлийг олгоод байгаа юм. Мөн тул загас 540 хүртэл тоогоор барьж, буцаан тавих зөвшөөрөл олгожээ. Харин зэрлэг гахай агнах зөвшөөрөл энэ жил олгоогүй байна.
Ховор ан амьтны агнуурын зөвшөөрөл, орлогын асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаас тодрууллаа.
-Ховор ан амьтныг агнах, агнуурын бүсийг хэрхэн тогтоодог юм бэ?
-Амьтны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах тухай Амьтны тухай хууль 2012 онд шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулийг мөрдөж ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой 7 эрх зүйн актыг мөрдөн ажиллаж байна.
Засгийн газрын 93 дугаар тогтоолоор батлагдсан Ховор ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох тусгай журмаар зохицуулдаг. 2012 оноос өмнө Монгол орны нийт газар нутгийн 70 орчим хувь нь агнуурын бүс байсан.
-Одоо хичнээн агнуурын бүс байна вэ?
-Шинэчлэгдэн батлагдсан хуулиар агнуурын бүсүүдийг тогтоож өгсөн. Өнөөдрийн байдлаар нийт 19 аймагт 171 агнуурын бүс байна. Нийтдээ угалз, тахь, бор гөрөөс, цагаан зээр, халиун буга зэрэг 8 амьтанд болон тул загасанд тусгай зөвшөөрөл олгож байгаа. Тул загасыг тусгай сонирхлын жуулчдад агнах биш барих зориулалтаар зөвшөөрөл олгож байна.
-Агнуурын бүсийн менежментийг нь тухайн орон нутагт нь хариуцуулсан байдаг байх аа. Тухайн жилийн ан агнуурын тоо толгойг хэрхэн тооцож гаргадаг вэ?
-Агнуурын бүсүүдийг 2012 онд батлагдсан шинэ хуулиар тухайн орон нутгийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд менежментийг нь хариуцуулж өгсөн. Ингэж менежмеэнт хариуцаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд тухайн жилийнхээ ан амьтны нөөцийн судалгааг тогтоож, гаргана. Тухайн жилдээ ямар тоо толгойгоор агнах зөвшөөрлийг олгох вэ гэдгээ тогтоохын тулд нэгдүгээрт орон нутгаас ирсэн саналыг үндэслэнэ. Хоёрдугаарт, тухайн ан амьтны нөөцийн судалгаан дээр үндэслэж гаргадаг юм.
Жил болгон Засгийн газрын тогтоолоор батлагддаг тоо хэмжээндээ зохицуулалт хийж, 19 аймгийн 171 агнуурын бүсэд хуваарилдаг.
-Агнуур олгож байгаа тусгай зөвшөөрлийг олгодог нь олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татдаг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
–Зарим тохиолдолд иргэд ховор ан амьтан агнах хүсэлт ирүүлдэг. Мөн тухайн менежментийг хариуцаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хүсэлт ирүүлдэг. Цаашдаа 2013 оны 93 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нэн шаардлагатай болжээ гэдэг нь харагдаж байна. Яагаад гэвэл амьтантай холбоотой, БОАЖ-ын яам төлбөр хураамжийг төвлөрүүлдэг мэтээр ташаа мэдээлэл их гардаг. Үүнд цэг тавьж, эцсийн мэдээллийг үнэн бодит байдлаар гаргаж өгөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа.
-Агнах амьтдын тоо толгойг хэт нэмэгдүүлж зөвшөөрөл олгосон гэх асуудал тайлбар хийх хэрэгтэй болов уу?
-Амьтны тоо толгойн хэмжээг хэвлэлээр гарч байгаа шиг эрс өсгөсөн явдал байхгүй. Тухайлбал, 2020 онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ховор ан амьтныг агнах ажиллагаа явагдаагүй.
2019 онд угалз 86, тэх 95, халиун буга 40 тоо толгойг агнах тусгай зөвшөөрөл олгогдсон байна. 2021 онд угалз 100, тэх 120, халиун буга 60 гэсэн тоо толгойгоор зөвшөөрөл өгсөн. 2020 онд энэ агнуур хийгдээгүйгээс үүдээд өмнөх хүсэлтүүд байсан. Хоёр онд хуваагаад үзэхээр 2019 оныхоос ч бага хэмжээтэй зөвшөөрөл олгосон байгаа юм.
Иймээс баримтгүй мэдээлэл түгээж, ан агнуурын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг гүтгэх, янз бүрийн байдлаар ташаа мэдээлэлд автуулах байдлыг БОАЖЯ-наас эсэргүүцэж, бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзсэн.
-Агнуурын амьтдын үнэлгээг хэрхэн тогтоодог вэ?
-Засгийн газрын 2017 оны 339 дүгээр тогтоолоор Монголбанкны тухайн жилийн валютын ханшаар тооцдог байгаа. Жишээ нь, угалз 24.000, говийн алтайн тэх 13.000-14.000 гээд үнийг тодорхой тогтоогоод өгчихсөн.
–Эдгээр төлбөр тооцоо хаана төвлөрдөг вэ?
-Энэ талаар ташаа мэдээлэл их гардаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд энэ орлогыг төвлөрүүлэх чиг үүрэг байхгүй. Энэ бол орон нутагт төвлөрдөг орлого.
2018-2019 оны дүн мэдээгээр 7.5 тэрбум төгрөгийг Орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байгаа. 2018 оны үнийн дүнгээс 2019 онд 1.8 тэрбум төгрөгөөр илүү орлого төвлөрсөн байгаа.
-Цаашдаа салбар яамнаас үнэ үнэлгээ, тоо толгойн хэмжээн дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ талаар БОАЖЯ-ны байр суурь бодлого маш тодорхой байгаа.
Нэгдүгээрт 2011 оны үнэлгээг өөрчлөх шаардлагатай. Биологийн олон янз байдлыэн үнэлгээн дээр судалгаа хийж 2021 онд нийцүүлсэн цаашдаа ямар үнэлгээ тавих вэ гэдэг дээр тооцоо судалгаа хийж байна. Нийтдээ 354 биологийн олон янз байдлын үнэлгээг өөрчлөх шаардлагатай гэсэн судалгааг гаргасан.

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Эдийн засаг3 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Улс төр4 цаг өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ
-
Нийгэм4 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм3 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм4 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм1 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа