Дэлхий дахинд
“PANDORA PAPERS” МОНГОЛ ЗЭРЭГ 100 УЛСЫН 400 АЛБАН ТУШААЛТНЫ ОФФШОР ДАНСЫГ ИЛЧИЛЛЭЭ
Өнөөдөр (2021.10.04) 14 улсын төрийн тэргүүн, 21 улсын хуучин төрийн тэргүүн, 100 орны 400 өндөр албан тушаалтан, 130 гаруй тэрбумтны оффшор дансыг илчилсэн “Pandora Papers” олонд ил боллоо.
Энэ нь Жорж Соросын сангаас санхүүжүүлдэг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум /International Consortium of Investigative Journalists/ дэлхийн удирдагчид оффшор схемд холбоотойг илчилсэн түүхэн дэх хамгийн том баримт бичиг болж байна. “Pandora Papers”-д 117 орны 600 гаруй сэтгүүлчдийн сурвалжлаг, 11.9 сая файл алдагдсан мэдээлэл оржээ.
“PANDORA PAPERS” ГЭЖ ЮУ ВЭ?
2019 онд нэрээ нууцалсан эх сурвалж Вашингтонд төвтэй Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд асар их хэмжээний баримт бичиг илгээх болжээ. Баримт бичигт дэлхийн томоохон удирдагчид, урлаг, спортын одууд, тагнуулын албадын тэргүүн, хотын захирагч, тэрбумтнуудын нуун дарагдуулсан орлого, нууц дансыг илчилжээ. ICIJ-ийн захирал Жерард Райлын мэдэгдсэнээр, энд тэрбум ам. доллар, бус их наядаар тоологдох хөрөнгөний мэдээлэл оржээ.
Асар их хэмжээний санхүүгийн баримт бичиг хуримтлагдсан тул ICIJ урьд өмнө нийтлэгдэж байгаагүй мэдээллийг олонд ил болгожээ.
“Pandora Papers” нь 2.94 терабайт 11.9 сая санхүүгийн баримт бичгээс бүрдэж байна. Зарим мэдээлэл нь 1970-аад онд хамаарах бол ихэнх мэдээлэл нь 1996-2010 оны хооронд байгуулагдсан компани, сангуудад хамаарч байна.
ICIJ дэлхийн 130 хэвлэл мэдээллийн байгууллагын 600 гаруй сэтгүүлчидтэй хуваалцсан “Pandora Papers” нь түүхэн дэх сэтгүүлчдийн хамгийн өргөн хүрээний хамтын ажиллагаа болсон гэж үзэж байна. Бүтэн жил үргэлжилсэн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ажиллагаа “Алладин” нууц нэрэн дор явжээ.
2016 онд дэлхий дахинд шуугиан тарьж байсан “Panama Papers” 2.7 терабайт 11.5 сая санхүүгийн баримт бичгээс бүрдэж байв.
“Pandora Papers” нь цахим шуудан, гэрэл зураг PDFs, Word, Excel болон бусад формат бүхий баримт бичгүүдийг агуулж байна.
ICIJ санхүүгийн луйврыг илчилсэн зарим мэдээллийг ирэх арваннэгдүгээр сард, бусдыг нь ирэх оны эхээр нийтлэхээр төлөвлөж байна. Мэдээллийг “Panama Papers”-тэй нэгэн адил графикаар гаргахаар зэхэж байна.
“PANDORA PAPERS”-Т ХЭН ХЭН БАГТАВ?
Дараах улсын хуучин болоод одоо албан тушаалаа хашиж буй төрийн тэргүүн нар оффшор компаниудтай холбогдсоныг зарласны дотор Монгол Улс багтжээ.
Тодруулбал, Аргентин, Азербайжан, Бахрэйн, Чили, Колумб, Зааны ясан эрэг улс, Чех, Доминикан, Эквадор, Эль Сальвадор, Габон, Гүрж, Гаити, Гондурас, Хонконг, Иордан, Кени, Кувейт, Ливан, Монгол, Монтенейгро, Мозамбик, Пакистан, Панам, Парагвай, Перу, Филиппин, Катар, Испани, АНЭУ, Украин, Их Британи зэрэг улс багтжээ.
Зарим кейст нэг улсын хэд хэдэн төрийн дээд албан тушаалтнууд холбогдож байна
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ