Дэлхий дахинд
1950 ОНООС ХОЙШ ФРАНЦЫН КАТОЛИК СҮМ ХИЙДҮҮДЭД 3,000 ОРЧИМ ГАЖ ДОНТОН АЖИЛЛАЖ БАЙСНЫГ ТОГТООЖЭЭ
Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд католик шашны лам хуврагуудын садар самуун явдалтай холбоотой дуулианууд хэвлэлээр цацагдаж эхэлсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор Франц улсын католик сүм хийдүүдийн захиргаа 2018 онд тусгай хороо байгуулж, хараат бус мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн юм. Хороо 2,500 хуудас шалгалтын тайлангаа маргааш буюу Мягмар гарагт олон нийтэд танилцуулахаар болжээ.
Харин өчигдөр тус хорооны дарга Жан Марк Сауве шалгалтын үр дүнгийн талаар Францын хэвлэлд ярилцлага өгөхдөө зарим тоон мэдээлэл өгсөн байна.
1950 оноос хойш Францын католик шашны сүм хийдүүдэд ажиллаж байсан 115,000 орчим лам хуврагийг шалгахад 2,900-3,200 орчим нь хүүхдийг садар самуунд уруу татагч, бэлгийн гаж донтнууд байсныг илрүүлжээ.
Сауве үүнийг хамгийн багаар тооцоолж гаргасан дүгнэлт гэж хэлсэн байна.
Үүнээс гадна мөрдөн шалгах хороо гэмт хэргийн чанартай 22 тохиолдлын баримтуудыг Францын прокурорын газарт шилжүүлжээ. Хариуцлага хүлээх чадваргүй, хэт өндөр настай болсон 40 гаруй этгээдийн мэдээллийг сүм хийдүүдийн захиргаанд өгсөн байна.
Эмч, түүхч, социологич зэрэг төрөл бүрийн мргэжлийн хүмүүсээс бүрдсэн тусгай хороо өнгөрсөн хоёр жил, хагасын хугацаанд 6,500 гаруй хохирогч, гэрчтэй холбогдож, мэдүүлэг авсан байна.
Лам хуврагуудын садар самуун явдалтай холбоотой дуулианыг Ромын католик шашны сүүлийн 500 жилийн хамгийн том хямрал гэж зарим судлаачид дүгнэдэг.
Энэ оны эхээр Ромын пап лам бэлгийн хүчирхийлэл үйлдэх, хүүхдийг садар самуунд уруу татах, хүүхдийн порнограф материал хадгалах, ийм төрлийн үйлдлүүдийг нуун дарагдуулахыг гэмт хэрэгт тооцох нэмэлт өөрчлөлтийг Католик сүм хийдийн хуулинд оруулсан юм.
Эх сурвалж: BBC
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ