24 баримт
ХАКҮХО ДАВААЖАРГАЛ
Хэдхэн хоногийн өмнө зодог тайлж буйгаа мэдэгдсэн Сүмогийн түүхэнд Монголын нэрийг өндөрт өргөж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх цолоор өргөмжлүүлсэн, Сүмогийн 69 дэх их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргалын талаархи 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Тэрбээр 1985 оны гуравдугаар сарын 11-нд Улаанбаатар хотноо айлын отгон хүү болон мэндэлжээ.
Баримт 2. Түүний аав Монгол үндэсний бөхийн дархан аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат юм.
Баримт 3. Аавыгаа 45 настай үед нь гарсан учир аавын амины хүүхэд байсан.
Баримт 4. Багийн ажилсаг, нэг хийе гэсэн юмаа заавал хийж байж санаа нь амардаг хүү байжээ.
Баримт 5. Аав нь мундаг бөх байсан учраас хүүгээ ямартай ч бөх болгоно гэж ярьдаг байжээ. Ингээд 12 настайгаасаа үндэсний бөхөөр хичээллэж эхлэв. Тэр бөхөөс гадна хурдан гүйдэг, сагсан бөмбөг сайн тоглодог байсан.
Баримт 6. Зурагтаар Кёкүшюзан Батбаярын ялалтуудыг үзсэний дараа харийн бөхийн ертөнцөд очих хүсэлтэй байгаагаа мэдэв. Ингээд 15 настай, 60 кг жинтэй, 1.75 см өндөртэй, японоор нэг ч үг хэлж чаддаггүй хүү Япон улсыг зорьжээ.
Баримт 7. Өдөрт гурван удаа уйлдаг байсан гэдэг. Өглөө сэрээд бэлтгэлдээ гарахдаа ах нартаа зодуулж нэг уйлна, өдөр ах нар нь чиний л төлөө шүү гэж хэлэхээр уярч бас нэг уйлна, орой ээжийгээ санаж нэг уйлдаг гэж түүний дунд эгч М.Батгэрэл хэлж байжээ.
Баримт 8. Хамгийн анхны башё буюу барилдаан 2001 оны гуравдугаар сард байсан бол макүүчид буюу дээд зиндаанд гурван жилийн дараа дэвшжээ. Сүмогийн түүхэнд макүүчи зиндаанд 1000 ба түүнээс дээш ялсан ганц л бөх байгаа нь Хакүхо аварга билээ.
Баримт 9. Тэрбээр 19 настай байхдаа 2004 оны арваннэгдүгээр сард ёкозүна Асашорюү Д.Даваадоржтой барилдсан барилдаанаа мартдаггүй гэнэ. Энэ талаар өөрөө ярихдаа “Тэр бол миний анхны мөн цорын ганц маэгаширагийн эрэмбэтэй байхдаа ёкозүна цолтой бөх ялсан барилдаан. Би тэр үед чансаа ахиж, хана мөргөж байлаа” хэмээсэн байдаг.
Баримт 10. Тэрбээр 2007 онд 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон.
Баримт 11. Одоогийн байдлаар 15 удаа 15-0 буюу нэг ч уналгүй түрүүлсэн тоогоор тэргүүлж байна.
Баримт 12. Сүмогийн түүхэнд долоон башё дараалан түрүүлсэн ердөө хоёр тохиолдол байдаг бөгөөд хоёулаа монгол бөхчүүдийн тогтоосон амжилт юм. Асашёрюү 2004-2005 оны хооронд долоон башё дараалан түрүүлсний зургаа нь нэг жилд буюу 2005 онд болсон. Жилд болдог зургаан башёгийн бүгдэд нь түрүүлсэн цорын ганц тохиолдол байдаг нь энэ. Харин 2010-2011 оны хооронд Хакүхо аварга мөн долоо дараалан түрүүлж байсан бөгөөд үүний дөрөвт нь зэншо юшо буюу 15-0 гэсэн амжилт үзүүлж байв.
Баримт 13. Сүмод хөл тавьсан цагаасаа зодог тайлах хүртэл авсан ялалтын/давсан/ тоогоор Хакүхо аварга нэгдүгээрт бичигддэг. Тэрбээр 1187 ялалт авч, ёкозүна цолтой 84 башё барилдсан.
Баримт 14. М.Даваажаргал 2010 онд Токиогийн төвд Саёко гэдэг япон бүсгүйтэй хуримласан. Энэ үед монголчууд хайртай хүүгээ харийн хүнд алдлаа хэмээн хардаж, харамлаж байлаа. Тэд өдгөө гурван хүүхдийн эцэг эх.
Баримт 15. Их аварга Тайхо 32 удаа түрүүлж дээд амжилт эзэмшдэг байсан бол Хакухо аварга энэ амжилтыг 30 насандаа эвдсэн байдаг. Тэрбээр 45 удаа дээд зиндаанд түрүүлснээр хамгийн их түрүүлсэн гэх амжилт эзэмшдэг юм.
Баримт 16. Хакүхо Даваажаргал 2019 оны гуравдугаар сард Хаврын башёд түрүүлж, ярилцлага өгсний дараа үзэгчдийг алга ташин, уухайлуулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Сүмо бөхийн холбооноос түүнд сануулга өгч, дэвжээний багш Мияагино Ояакатагийн гурван сарын цалинг 10 хувиар хасах шийтгэл оноосон юм. Тус шийтгэл нь Сүмо бөхийг холбооны хамгийн хөнгөн шийтгэл байжээ. Сэтгүүлчид энэ талаар Хакүхогоос тодруулахад “Илүү их зүйлийг сурах ёстойгоо ойлголоо. Шинэ эринд шинэ Хакүхог та бүхэнд харуулах болно. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” гэж хэлсэн байна.
Баримт 17. Хакүхо нь 2019 онд Японы иргэншил авсан. Япон улсын иргэн болсноор зодог тайлсны дараа дэвжээний эзэн болох боломжтой юм. Монгол Улсын иргэншлээс татгалзсан нь Японд давхар иргэншлийг хуулиар хориглосонтой холбоотой байна.
Баримт 18. Түүнийг Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбооноос Монгол иргэдийн нэгдсэн холбооны хүндэт ерөнхийлөгч болгож байсан. Түүнд “00001” дугаартай холбооны гишүүний үнэмлэхийг гардуулан өгсөн.
Баримт 19. Тэрбээр Ковид-19-ийн халдвар авч үнэрлэх чадвар алдагдах шинж тэмдэг илэрсэн юм. Үүнээс үүдэн дахин нэг башёг өнжсөн.
Баримт 20. Тэр хэдийнэ өөрийн шавь нараа бэлдээд эхэлчихсэн. Түүний удирдлага дор Дайкихо Масахиро, Энхо, Хокүсэйхо, Даваанинж тэргүүтэй бөхчүүд бэлтгэл сургуулилт хийж ирсэн. Шавь нар нь одоогоор Дайкихо сандамэ зиндааны 89 дүгээрт эрэмбэлэгдэн барилдсан бол Энхо жүрёогийн 11 дүгээрт, Хокүсэихо Даваанинж жүрёогийн 12 дугаарт эрэмбэлэгдэн барилдаж байна.
Баримт 21. Хакүхо “Nikkan Sports”-д өгсөн ярилцлагадаа 20 сая ам.долларын өртөгтэй дэвжээ барих төсөл хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн. Түүний дэвжээ 2024 он гэхэд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа аж.
Баримт 22. Одоо тэр 192 см өндөр, 152 кг жинтэй.
Баримт 23. Хагас жилийн дотор хоёр удаа хагалгаанд орсны дараа эмч маань надад бүх зүйлээ хийлээ гэдгээ хэлсэн. Хэрэв дахиад хагалгаанд орох шаардлагатай болвол хиймэл үеэр солино гэсэн” гэжээ. Ийнхүү тэрбээр зодог тайлах шийдвэрээ долдугаар сард гаргасан байна.
Баримт 24. Өвдөгний бэртлээс болж зодог тайлах шийдвэр гаргасан тэрбээр Японы Сүмо бөхийн холбооны шийдвэрээр дэвжээний багш болсон юм. Одооноос эхлэн тэрбээр XXI Магаки болж байна гэж NHK телевиз мэдээлсэн. Магаки нь мэргэжлийн сүмо бөхийн дэвжээний багшийн үеэс үед дамжин ирсэн нэр билээ. Түүнээс өмнө энэ нэрийг дэвжээний багш болсон 20 алдартай бөх зүүж иржээ.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.