Дэлхий дахинд
ПУУЖИНГ ТҮЛШ АШИГЛАХГҮЙГЭЭР ДҮҮГҮҮРДЭЖ ЭРГҮҮЛЭН САНСАРТ ХӨӨРГӨЛӨӨ
Хүн төрөлхтөн пуужин, цойлуурыг сансарт хөөргөх олон төрлийн аргыг туршиж байна. Нисэж буй онгоцноос болон газраас түлш шатаан хөөргөх арга аль хэдийн амжилттай болж үүргээ гүйцэтгэсэн.
Тэгвэл АНУ-ын Калифорни мужид байрлах “Spin Launch” компани кинетик энергийн хүчийг ашиглан пуужинг түлш ашиглахгүйгээр дүүгүүрдэж эргүүлэн сансарт хөөргөлөө.
Туршилтыг аравдугаар сарын 22-нд АНУ-ын Нью Мексикт хийсэн бөгөөд пуужин хэдэн мянган метрийн өндөрт хүрсэн гэж компанийн гүйцэтгэх захирал Жонатан Яни хэлсэн байна.
Пуужинг эргүүлэн тэнгэр рүү харвах төхөөрөмжөө барихын тулд 110 сая ам.долларыг зарцуулжээ. 2014 онд байгуулагдсан “Spin Launch” нь хөөргөх зардлыг бууруулахаар ажилладаг start-up компаниудын нэг юм.
3 метрийн урттай пуужинг эргүүлэн хурдлуулах төхөөрөмж нь 91 метрийн өндөртэй.
Пуужин хөөрөхдөө ийнхүү кинетик энергийн хүчийг ашиглаж байгаа ч сансарт гарсан үедээ химийн хөдөлгүүр ашиглах ёстой.
Иймд дараагийн туршилтад сансарт явах хөдөлгүүр болон дахин ашиглахын тулд газардахад шаардлагатай механизмуудыг суурилуулах аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна