Энтертайнмент
“Последный раз” буюу салж нийлсэн амьдрал
Жүжигчин Алексей Воробьев, дуучин Виктория Дайнеко хоёр бол оросын шоу-бизнесийн хамгийн сайхан хосын нэг. Тэдний “Последный раз” /Сүүлийн удаа/ дууг сэтгэл доглон, дагаж аялахгүйгээр сонсдог залуу хүн бий гэж үү.
Залуусын хайрыг татаж байсан хос гэнэт л салж шүтэн бишрэгчдээ гомдоосон. Олон жил, сарын турш тэд бие биенээ бараг л үзэж чадахгүй ёстой л нэг голын эрэг шиг амьдарсан. Зан араншин маань таарахгүй байссан юм аа гэ жнэгэнтээ Алексе ярьсан нь бий. “Би түүнтэй бараг найман сар амьдарсан. Гэтэл гэнэт л би түүнийг бараг мэдэхгүй юм байна гэдгээ мэдэрсэн. Вика юугаараа надтай нэгдмэл юм, юугаараа олны өмнө тод юм гээд болсоно чинь бид хоёр огт өөр хүмүүс байсан” гэсэн байдаг.
Гэтэл хувь заяаны тохиолоор тэд дахин нийлж хамтран уран бүтээлээ хийж эхэлжээ.
Тэдний ойрын хүрээллийн нэгэн тэр хоёрыг хамтраад клип хийэ, зураг авхуулж, яг л хайртууд шиг байгаа гэсэн байна. “Леша зургийн талбайд найман жилийн өмнө Викагийн бэлэглэсэн малгайг өмсөөд ирсэн. Тэд байнга хамт байж, тэврэлдэн, ямра нэгэн зүйл шивнэлдэн дурлалт хосууд шиг байгаа. Энэ бол тэд бие биендээ хоёр дахь боломж олгож байгаа хэрэг. Сайхан биш үү. Бүгд л баяртай байна” гэж клипний ассисент найруулагч Павел нь ярьжээ.
Өнгөрсөн хугацаанд Алексей хамгийн сэтгэл хангалуун гоонь эр байсан бол Вика Данейко бөмбөрчин Дмитрий Клеймантай сууж охин төрүүлсэн юм.
Дөнгөж хуримласныхаа дараанаас л Вика бага цалин авч байна хэмээн зэмлэж эхэлжээ. Клейман ч ажил ид эхэлж байхад яаж тийм их мөнгө олох вэ дээ гэсэн байна. “Намайг хайртай нөхөр нь биш, зүгээр мөнгө олох ёстой нэг эрэгтэй шиг ханддаг байсан” гэж Клейман ярьсан байна. Тэгээд л гэр бзүлийн хэрүүл үргэлжилж хааяа нэг нэгэндэ эгар хүрдэг байснаа ч бөмбөрчин нөхөр нь ярьжээ. Нэгнийгээ түлхэж унгаан толгойдо огэмтэлавч байсан бол нөгөө рүүгээ халуун цай ч цацаж байсан гэнэ.
Харин өнөөдөр
Юутай ч тэр хоёр дахин хамтарч “Хагарсан шаазан дахиж нийлдэггүй” гэдэг үгийг зөвшөөрөхгүй байгаагаа харууллаа. Саяхан даа тэд шинэ жилээр Воробьевын өөрийн нь найруулсан “С Новым Годом, мой ЛЧ /любимый человек/” “Шинэ жилийн мэнд хүргэе. Хайрт минь” гэсэн клип бүтээж, тэр хоёр их л сэтгэл хөдлөлтэй байж үзэгчид ч тэднийг санасан сэтгэлээр нулимс дуслуулан, шинэ онтойгоо сэтгэл хангалуун золгосон.
Ийн Вика бөмбөрчин нөхрөөсөө салж харин Алексей итгэл алддаг найз бүсгүйгээсээ холдсон нь энэ. Үнэхээр ч шүтэн бишрэгчид нь өнгөрсөн жилүүдэд тэднийг эргэн нийлээсэй, нийлнэ гэж итгэн хүлээсээр байсан даа.
Алексей энэ тухайд “Вика бид хоёрт эртний нэг сайхан уламжлал байдаг юм. Бид шинэ ижлийн 11 жил хамт тэмдэглэж байна. Зөвхөн 31-нд ч биш, бүр сарын өмнөөс л арванхоёрдугаар сарын 1-нээс л зугаалж, кафед орж хамтдаа кофе ууж, мандарин идэж будран орох цасыг цонхоор харан суудаг байлаа. Одоо бид дахиад хамт байна. Цаг нь болжээ” гэсэн байна.
Тэр бас “Тэгээд ч би Вика бид хоёрт өөрсдөдөө зориулан 10 жилийн дараа учирч байгаадаа зориулан “ Шинэ жилийн мэнд хүргэе, хайрт минь” гэдэг дууны клипний зохиол бичиж хамтдаа дууллаа. Эндээ бид хувийн архивтаа байсан хуучин зургуудаа ашигласан. Клипний минь гол баатар бол малгай. Тийм ээ, 10 жилийн өмнө Вика надад бэлэглэсэн ерийн л нэг малгай. Би үүнийг хадгалсаар 10 жилийнхээ ойд зориулан зориуд клипэндээ оруулсан юм” гэж Алексей ярьжээ.
Алексей бас Викатай анх танилцсан түүхээ хуваалцсан байна. Тэр “Викагийн ур чадварыг анх үнэлж байх үед л танилцсан вм. Би түүнийг машинаа байрлуулахыг харж байлаа. Тэгэхэд Вика жолоо бариад удаагүй баарг ланх удаа машинаа зогсоолд тавьж байсан байх. Тэр үед л Викаг шууд л хайрлах сэтгэл төрж энэ бүсгүй надаас зугтаж чадахгүй, миний болгож, машиндаа суулган, өөд өөдөөсөө харна гэдгийг ойлгосон” гэжээ. “Тэгээд л би тэр туршлагагүй жолоочийг тэр өдрөө кинонд урьсан. Миний сонгосон кино ч түүнд таалагдсангүй, мэдээж шүү дээ би тэр үед трансформер үздэг байсан юм чинь. Кино эхлээд 20 минут болж байхад Вика “ээ надад таалагдахгүй байнаа” гээд гараад явчихаж, би ганцаар үлдсэн юмдаг” гээд өнөөдөр бид хуучнаа дурсахгүй. Ганцхан юу ярих вэ гэвэлмтиний тухай өнөө болтол хадгалж байгаа бэлэглэсэн малгайнх нь тухай ярьж хуучилна. Хамгийн гол нь бид хоёр “Шинэ жилийн мэнд хүргэе, хайрт минь” гэдэг дууны клипийг тохиолдлоор хийгээгүй юм. Энэ л миний хэлж чадах зүйл дээ” гэж Алексей ярьжээ.
“Последный раз” дуу хэрхэн бүтсэн бэ
1974 онд испанийн хөгжмийн зохиолч Хосе Луис Перелес продюссер Рафаэл Трабучеллийн ивээн тэтгэлгээр мэргэжлийн хөгжмийн ажил эрхлэхээр ажиллаж эхэлж. Ингээд тэр жилээ Перелес ивээн тэтгэгчийнхээ захиалгаар Porque te vas буюу “Яагаад чи явах гэж байгаа юм” гэдэг дуу бичсэнийг испанийн дуучин Жанетт дуулжээ. Дуу эхлээд дуучнаа ч, хөгжмийн зохиолчоо ч нэрд гаргаж алдаршсангүй.
Хоёр жил өнгөрөөд 1976 онд испанийн найруулагч Карлос Саура энэ дууны бичлэгийг “Хэрээг тэжээ” кинондоо ашигласан байна. Талийгаач болсон эхээ дурсан санаж байгаа кино амжилтад хүрч Porque te vas дуу дэлхий дахины хамгийн дуртай испани дуу болжээ.
Ингээд л энэ цагаас эхлэн энэ дууг олон хэл дээр хөрвүүлэн орон оронд тархаж 1979 онд зөвлөлтийн дуу бичлэгийн “Мелодия” фирм тэр үеийн нэрд гараад байсан “Весёлые ребята” хамтлагт санал болгож 1980 онд Москвад болсон зуны Олимпын тоглолтод зориулан “Музыкальный глобус” цомогт дуучин Людмила Барыкина дуулснаар оруулсан нь жинхэнэ хит болох нь тэр. Дууны орос үгийг Владимир Луговской бичсэн байна. Энэ пянз дээд амжилт тогтоож бараг 11 сая хувиар борлуулагдсан юм шүү дээ.
Ххх ххх ххх
Испанийн энэ дууны аянд яруу найрагч Владимир Луговскойн бичсэн шүлэг нь ч чухамдаа хоёр тийш болж салан олон жил болоод эргэн нийлж байгаа, энэ хоёрт зориулсан юм шиг үгтэй. Гэхдээ энэ дуу, өмнө хэлсэнчлэн олон жилийн тэртээ 1970-аад оны сүүлчээр төрж, энэ хоёр 10-аад жилийн өмнө дөнгөж гэрлэснийхээ дараа дуулсан ч өнөө ч ач холбогдлоо алдаагүй шүтэн бишрэгчдийн нь хүсэн хүлээсэн, байнга соносох дуртай дуу нь хэвээр. Хайртай жүжигчин дуучных нь эргэн нийлж байгаа энэ үед энэ дуу, энэ дууны үг чухамл амьдралд яг таг таарч байгаа нь энэ.
Владимир Луговской
Сүүлчийн удаа
Хаана ч явсан чамайгаа би дурсан санаж л явна
Хамгийн сүүлд хамтдаа харсан бүхнээ санаж л байна
Цонх, тагттай тэр өрөөнөөс хамтдаа харсан
Цэлмэг тэнгэр, гэгээн өдрийг санаж л явна
Сүүлчийн удаа, сүүлчийн удаа
Цаг хугацаа улиран одсоор байсан ч
Чамтай байсан бүхнийг мартахгүй ээ
Чамайг би хүлээхгүй ээ хүлээхгүй
Чамд хайртай байснаа мэдэхгүй ээ
Сүүлчийн удаа, сүүлчийн удаа
Өдөр сар өнгөрч он жил өнгөрсний би мэдэхгүй ээ
Өөр хүнтэй би жаргасан уу үгүй юу мэдэхгүй ээ
Сарны дор юу ч мөнх биш болохоор
Чамтай хамт байсан тэр өдрүүдийг л би мартаагүй
Сүүлчийн удаа, сүүлчийн удаа

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана

-
Нийгэм6 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм7 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм7 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв
-
Улс төр6 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа