Нийгэм
“Озон-Уур амьсгал” сэдэвт уран бүтээлийн уралдааныг зарлалаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1987 оны 9 дүгээр сарын 16-нд Монреалийн протоколд гарын үсэг зурсан өдрийг тохиолдуулан энэ өдрийг Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон зарласан билээ. Озоны өдрийг дэлхий даяар жил бүр олон нийтэд озоны давхаргыг хамгаалахын ач холбогдол, Монреалийн протоколыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг сурталчлан тэмдэглэдэг.
Энэ жилийн “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Монреалийн протокол ба түүний Кигалийн нэмэлт өөрчлөлтийн талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, протоколын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дэмжлэгтэйгээр Ази, Номхон далайн бүсийн “ОЗОН-УУР АМЬСГАЛ” сэдэвт уран бүтээлийн уралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатайгаар зохион байгуулж байна.
УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
- Озоны үе давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэдгээрийн хоорондын холбоо хамаарал болон Монреалийн протоколын ололт амжилтыг таниулах, дэмжих;
- Озоны үе давхаргыг задалдаг бодис (Ozone Depleting Substances)-ын хэрэглээг бууруулах, гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC) төрлийн бодисын хэрэглээг үе шаттай бууруулахад олон нийтийн оролцоог тасралтгүй үргэлжлүүлэн дэмжих зэрэг болно.
УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ХУГАЦАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
- 2021 оны 09 сарын 16: Ази, Номхон далайн бүсийн “ОЗОН, УУР АМЬСГАЛ” уран бүтээлийн уралдааныг үндэсний түвшинд нээх
- 2021 оны 09 сарын 16 – 2021 оны 12 сарын 31: Уралдааны агуулга, сэдвийг олон нийтэд сурталчлах, түгээх
- 2022 оны 01 сарын 01 – 2022 оны 03 сарын 31: Оролцогчдын бүтээлийг цахим платформ (https://www.ozone2climate.org/)-оор хүлээн авах
- 2022 оны 04 сарын 01 – 2022 оны 05 сарын 15: Үндэсний түвшний оролцогчдыг үнэлэх, шалгаруулах
- 2022 оны 05 сарын 16 – 2022 оны 05 сарын 31: Үндэсний түвшний ялагчдыг тодруулж, бүсийн уралдаанд оролцох бүтээлийг тодруулах, мэдэгдэх
- 2022 оны 06 сарын 01: Бүсийн түвшний уралдааныг нээх
- 2022 оны 07 сарын 01 – 2022 оны 07 сарын 31: Бүсийн уралдаанд оролцогчдыг үнэлэх, шалгаруулах (Бүсийн озоны алба, олон нийтийн санал, шүүх зөвлөлийн бүрэлдэхүүн)
- 2022 оны 09 сарын 16: Бүсийн уралдааны ялагчдыг тодруулж, бүсийн болон үндэсний ялагчдад шагнал гардуулах
ОРОЛЦОГЧДЫН НАСНЫ АНГИЛАЛ:
- ХҮҮХЭД: 2021 оны 09 сарын 16-ны өдрийн байдлаар 15 болон түүнээс доош насны хувь хүн эсвэл багаар оролцогчид
- НАСАНД ХҮРЭГЧИД: 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 15-аас дээш насны хувь хүн эсвэл багаар оролцогчид
БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛ:
- ГЭРЭЛ ЗУРАГ: Аливаа засвар ороогүй камераар авсан гэрэл зураг (Нэмэлт объект нэмэх эсвэл эх зургаас ямар нэгэн объект хасах зэрэг засваргүй. Харин гэрэл сүүдэр, өнгө зэрэг гэрэл зургийн бага зэргийн тохируулгыг ашиглаж болно.)
- ГАР ЗУРАГ: Гараар зурах, будах эсвэл гараар бүтээсэн бусад уран бүтээл
- ГРАФИК ДИЗАЙН: Компьютер болон утасны программ эсвэл аппликейшний тусламжтай бүтээсэн дижитал бүтээл
БҮТЭЭЛИЙН АГУУЛГА:
- Озоны үе давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Венийн конвенц, Монреалийн протокол түүний Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн ололт амжилт, үйл ажиллагаа, ашиг тусыг харуулах
- 2021 оны Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн сэдэв болох “Монреалийн протокол хүн төрөлхтөн, хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, вакцины хөргөлтийг хангаж байна!”
Дэлхийн озоны өдрийн сэдэв болон зурагт хуудсын талаар дэлгэрэнгүй мэдээлийг энд дарж авна уу.
Уран бүтээл агуулгатай байж болох ба үүгээр хязгаарлагдахгүй:
- Озоны үе давхаргын цоорол, түүний үр дагавар
- Монреалийн протокол, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлснээр озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад үзүүлэх ашиг тус. Жишээ нь, Монреалийн протоколын дагуу зохицуулдаг бодисыг озон болон уур амьсгалд ээлтэй бодисуудаар орлуулах гэх мэт
- Монреалийн протокол, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд олон нийт хэрхэн тусалж болох талаар арга санаачлага
- Монреалийн протоколыг хэрэгжүүлсэнтэй холбоотой гарсан ололт амжилт
- Монреалийн протокол, ялангуяа Кигалийн нэмэлт, өөрлчлөлтийн дагуу озоны давхарга хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэдгээрийн хоорондын харилцан хамаарал
- Монреалийн протоколын Тогтвортой хөгжлийн зорилтуудад (ТХЗ) оруулах хувь нэмэр, үйл ажиллагаа
- Монреалийн протоколыг хэрэгжилтэд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо
- Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжүүдийг озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтод нийцсэн байдлаар суурилуулах, засварлах, хадгалах, устгах сайн туршлага
Анхааруулга: Хэрэв бүтээлийн агуулга нь дээр дурдсан санаануудыг эсвэл Венийн конвенц, Монреалийн протокол, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг тусгалгүй ерөнхий (жишээ нь байгалийн гоо үзэсгэлэн эсвэл хүрээлэн буй орчин эсвэл уур амьсгалын асуудал) санаануудыг тусгасан тохиолдолд тухайн бүтээл нь сайнаар үнэлэгдэхгүй.
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Бүтээлийг дижитал зурган файл хэлбэрээр буюу JPEG/GIF/PNG форматаар илгээнэ.
- Дижитал зурган файл нь хамгийн багадаа 2000 pixel нягтаршилтай, хамгийн ихдээ 1 MB хэмжээтэй байна. Хэрэв таны бүтээлийг ялагчаар сонгосон тохиолдолд нягтаршилтай сайтай зургуудыг хэвлэх, нийтлэх зорилгоор шаардах юм.
- Бүтээл бүр дараах мэдээллийг тусгасан байх ёстой: Үүнд: Гарчиг, Огноо, Бүтээлийн тайлбар (англи эсвэл үндэсний хэлээр 100 үгэнд багтаах ба бүсийн шалгаруулалтын явцад үндэсний хэлийг англи хэл рүү орчуулах шаардлагатай)
- Худалдааны барааны тэмдэг эсвэл компанийн нэртэй зураг бүхий аливаа бүтээл автоматаар хасагдана.
БҮТЭЭЛ ИЛГЭЭХ (2022 оны 01 сарын 01 – 2022 оны 03 сарын 31-нийг дуустал):
Оролцогчид уралдааны онлайн платформд өөрсдийн бүтээлээ байршуулах ёстой. Ингэхдээ дижитал зурган файлыг сонгосон төрөл, ангиллын бөглөх маягтын хамт илгээнэ. Бүтээл байршуулах онлайн платформ нь Тайландын цагаар 2022 оны 01 сарын 01-ний өдөр 12:00 цагаас 2022 оны 03 сарын 31-ний 24:00 цаг хүртэлх хугацаанд нээлттэй байна.
Мөн энэхүү платформоос:
(i) Монреалийн протоколын суурь мэдээлэл,
(ii) Үнэлгээ, шалгаруулалтын шалгуурыг тусгасан уралдааны тайлбар, дүрэм;
(iii) Озоны үндэсний албадын үндэсний түвшинд шалгаруулсан бүтээлүүдэд олон нийтийн санал хураалт хийх хэсэг;
(iv) Тусламжийн хэсэг болон
(vii) Бусад анхаарах шаардлагтай мэдээллүүдийг авах боломжтой
Жич: Уралдаанд оролцогч нь үндэсний болон бүсийн түвшинд зөвхөн нэг шагнал авах эрхтэй хэдий ч хэдэн ч бүтээлийн төрөлд бүтээлээ илгээх боломжтой.
ШАЛГАРУУЛАЛТ, ШАГНАЛЫН САН:
Үндэсний түвшинд:
Бүтээлийн төрөл, насны ангилал тус бүрийн дагуу БОАЖЯ-ны Озоны үндэсний алба нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон түнш байгууллагуудын тусламжтайгаар үнэлнэ.
- 1 дүгээр байр: Мөнгөн шагнал, бүсийн уралдаанд оролцох эрх
- 2 дугаар байр: Мөнгөн шагнал
Бүтээл ирүүлсэн оролцогч бүрт цахим сертификат олгоно.
Бүсийн түвшинд:
Бүтээлийн төрөл, насны ангилал тус бүрийн үндэсний түвшний ялагчдын уран бүтээлийг олон нийтийн санал асуулгыг авах зорилгоор онлайн платформд байршуулах ба төрөл, ангилал тус бүрийн нэг ялагчийг шалгаруулж шагнал, дурсгалын зүйл гардуулна.
Шалгаруулалтыг дараах байдлаар үнэлнэ:
o Олон нийтийн санал – 30%
o Бүсийн озоны үндэсний алба – 35%
o НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, ЮНЕСКО, бусад мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүх бүрэлдэхүүн – 35%
Зохиогчийн эрх ба хууль эрх зүйн асуудал:
Оролцогчид уран бүтээлийнхээ цор ганц зохиогч нь байх ёстой бөгөөд оюуны өмчийн бүх эрхийг эзэмших ёстой. Уран бүтээл нь эх бүтээл байх ёстой ба оршин суугаа улсаас үл хамааран оюуны өмч болон бусад гуравдагч этгээдийн бусад эрхийг зөрчөөгүй байх ёстой.
Үүнээс гадна өмнөх уралдаануудад түрүүлээгүй, өөр газар нийтлэгдээгүй (хэвлэмэл болон цахим хэлбэрээр), мөн энэ уралдааны үеэр бусад уралдаанд оролцохоор бүтээлээ явуулаагүй байх ёстой. Ямар ч тохиолдолд бусдын бүтээлийг хулгайлан ашиглахыг хориглоно. Уран бүтээлийг илгээхээс өмнө зохиогчийн эрхийг шийдсэн байх нь оролцогчийн үүрэг юм. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь гуравдагч этгээдийн зохиогчийн эрх болон оюуны өмчийн бусад эрхийг зөрчсөн аливаа бүтээлийг хасах эрхтэй бөгөөд зохиогчийн эрх эсвэл оюуны өмчийн эрхийг зөрчсөн эсвэл зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
Оролцогчид НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон тухайн хөтөлбөрөөс эрх олгосон хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжид заасан зохиогчийн эрх, холбогдох эрх эсвэл оюуны өмчийн бусад эрхийг үнэ төлбөргүй, үүрэг хариуцлагагүй, онцгой эрхгүй, буцалтгүй, хугацаагүй, дэлхий даяар ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр уран бүтээлийг ашиглахыг зөвшөөрөх. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн зүгээс уг бүтээлүүдийг ашиглахдаа зохиогчийг дурьдах үүрэгтэй. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь уралдааны үеэр болон дараа уран бүтээлийн эх хувилбарын засварласан хувилбарыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн вэбсайт эсвэл холбогдох бусад мэдээ, нийтлэлд бүхэлд нь эсвэл хэсэгчлэн нийтлэх эрхтэй
Хүнийг тусгасан сэдэвтэй уран бүтээлүүд нь тухайн оролцсон хүнээс зөвшөөрөл аван уралдаанд оролцох ёстой ба үүнийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт ашиглаж болно. Уран бүтээлд бүдүүлэг, хууль бус, ялгаварлан гадуурхсан, садар самуун, гүтгэлгийн шинж чанартай агуулга, материал оруулахыг хориглоно. Илгээсэн бүтээлд гуравдагч этгээдийн сурталчилгаа, уриа, лого, тэмдэг эсвэл худалдааны байгууллагын ивээн тэтгэгчийн дэмжлэг, туслалцааг тусгахгүй байх.
Уралдаан хойшилсон эсвэл цуцлагдсан тохиолдолд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр аливаа хариуцлага хүлээхгүй ба уралдаанд оролцсноор оролцогч хохирсон, бэртсэн, урам хугарсан зэрэг шагнал авсан ба аваагүйн улмаас үүссэн асуудалд хариуцлага хүлээхгүй болно.
Мөн уралдаанд оролцогчид НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр хөтөлбөрийн нэр/лого/тэмдгийг аливаа зорилгоор ашиглах эсвэл гуравдагч этгээдээр дамжуулахыг хориглоно.
Уралдаанд оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.ozone2climate.org/хаягаас харах боломжтой.

Нийгэм
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 9-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 84 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 9 мэдэгдлийг хүргүүлэв.
Нийгэм
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс олон талт бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх. НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбаатар, Э.Одонтуяа нар албаны бусад хүмүүсийн хамт Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны Дунд наран дахь ….тоотод оршин суух өндөр настан У.Самбуу гуайнд зочилж нарны панель-батарейгаар өрхийн эрчим хүчний хэрэглээгээ хангаж буй сайн жишигтэй танилцлаа.
У.Самбуу гуайнх өнгөрсөн нэгдүгээр сард нарны эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлж, яндангаа буулгажээ. Сонгинохайрхан дүүрэгт У.Самбуу гуайнх шиг 80 гаруй айл бий гэнэ. Тэрбээр “Сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэнээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод байгаа агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулж байна. Гэр хэт халж, хэт хөрдөг тохиолдол гарахгүй, үнс тоос, түлээ нүүрстэй зууралдахгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй зэрэг давуу тал бий болсон. Нүүрс түлж байхдаа 3-5 тонн нүүрс хэрэглэдэг байсан бол одоо цахилгаандаа 300-100 мянган төгрөг л төлж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хотод нүүрс түлж байгаа 200 мянган айл өрх бий. Эдгээр өрхөөс гарч байгаа утаа агаарын бохирдлын 60 хувийг бий болгож байна. Үлдсэн 10 хувийг автомашин, бусад уурын зуухаас гарч байгаа утаа эзэлж байгаа судалгаа гарсан. Утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулахын тулд орон сууцны төсөл болон газны хэрэглээг эрчимжүүлье гэдгийг нийслэл хотын удирдлагын багийнхан ярилцаж байна. “Юрико” компанийн инженер залуус өөрсдөө санаачлан, санхүүжилтээ босгоод айл өрхийн нүүрсний хэрэглээг хэрхэн ногоон болгох вэ гэж сүүлийн гурван жил ажиллаж, эхний 80 айлыг нарны эрчим хүчний эх үүсвэрт амжилттай шилжүүлсэнд талархал илэрхийлье. Ирэх өвөл гэхэд тодорхой тооны айлыг нарны эрчим хүч рүү шилжүүлэх боломжийг эрэлхийлж байна” гэв.
Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан
“Агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх боломж байна. Азийн хөгжлийн сан дотор агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэлэг технологийг нэвтрүүлэхэд тусламж үзүүлэх боломжтой сан бий. Энэ төслийг дахиад 400 айлд нэвтрүүлэх боломжтой эсэх дээр НИТХ-ын дарга А.Баяртай санал солилцож байна. Айлуудын орлого, нарны тусгал, технологийн шийдэл зэргийг олон талаас нь харна. Айл өрхөд санхүүгийн хувьд дарамт болохгүй байх гарцыг судална. Ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авдаг санхүүгийн боломжийг хайна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд аймгийн төвүүдэд ч энэ технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.
Сонгинохайрхан дүүргийн XXXI хорооны 80 айлыг нарны эрчим хүчинд шилжүүлж, яндангаас нь салгасан “Coal to Solar” төслийн захирал Г.Төвшин “Бид 80 орчим айлыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлээд байна. Ихэнх нь Улаанбаатарын айл. Цөөн хэд нь Эрдэнэтийн айл байна. Гурав дахь өвөлдөө нүүрс түлэхгүй амьдарч байгаа өрхүүд байгаа юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах агаарын чанарыг сайжруулахын тулд илүү олон айлыг хороо, дүүргээр нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх ёстой” гэлээ.
Нийгэм
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөр “Батлан хамгаалах сэргэлт” бодлогын дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь хугацаат цэргийн алба хаагчдадаа англи хэл, монгол бичгийн сургалтыг амжилттай явуулсан бол энэ удаа Ховд аймгийн “Олны буян” авто сургуультай хамтран жолооны дамжаанд түрүүч, байлдагч нараа хамрууллаа.
Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна цэргийн алба хаагчдаа жолооны дамжаанд хамруулсан бөгөөд 06 дугаар сарын 13-ны өдөр жолооны үнэмлэхээ гардан авсан юм. “Олны буян” авто сургуулийн захирал Б.Бямбаа “Цэргийн алба хаагчдын суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байлаа. Хугацаат цэргийн албаа хаангаа жолоонд суралцаж, халагдаж очоод хүссэн авто машинаа унаад явах боломж тохиож байгаад суралцагч дүү нарынхаа өмнөөс баяртай байна” хэмээгээд амжилттай суралцсан түрүүч, байлдагч нарт ангилал ахиулан үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнасан юм.
Жолооны үнэмлэхээ гардан авсан шинэхэн жолооч түрүүч, байлдагч нар баярт энэ өдрөөр цугласан олонд урлагийн тоглолтоор бэлэг барилаа гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Эдийн засаг4 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Улс төр4 цаг өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ
-
Нийгэм4 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно
-
Нийгэм3 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм4 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм2 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ