Дэлхий дахинд
УКРАИНЫ НУТГААР ДАМЖИН ӨНГӨРӨХ ОРОСЫН ХИЙ БУУРСААР БАЙНА
Украины байгалийн хий дамжуулах системийн улсын оператороос Мягмар гаригт мэдээлснээр энэ оны нэгээс арваннэгдүгээр сар хүртэл тус улсаар дамжин тээвэрлэсэн Оросын байгалийн хийн хэмжээ 38.3 тэрбум шоо метр буюу 2020 оны мөн үетэй харьцуулахад 23.6%-иар буурсан байна.
Хэдийгээр энэ нь аравдугаар сард 2,634 тэрбум шоо метр байсан бол өнгөрсөн сард 3,049 тэрбум метр болж өссөн ч өдрийн дундаж хэмжээ нь Украины ОХУ-тай байгуулсан таван жилийн байгалийн хийн транзитийн гэрээнд заасан 109 мкм болон Оросын Газпромын өмнөх халаалтын улиралд нийлүүлсэн хэмжээнээс доогуур хэвээр байна.
Сүүлийн жилүүдэд “Газпром” компани нь Москватай байгалийн хийн үнийн хувьд маргаантай байсан хөрш Украины нутгаар дамжин өнгөрөх тээврээ зогсоож эхэлсэн.
Украины зүүн хэсэгт 2014 онд бослого дэгдсэний дараа Орос нь Крым хойгийг өөртөө нэгтгэснээр хоёр орны харилцаа эрс муудсан. Москва мөн Европ руу хий тээвэрлэх өөр чиглэлүүдийг боловсруулж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр Украин болон бусад маргааны асуудлаар цахим хэлэлцээ хийсэн. Москва хөршийнхөө эсрэг шинэ дайралт хийх гэж байна гэж барууныхан эмээж байна.
Украины төрийн эрчим хүчний “Нафтогаз” компанийн тэргүүн Юрий Витренко “Орос 2024 оны сүүлээр таван жилийн гэрээ дуусгавар болох үед Украины замаар байгалийн хий нийлүүлэхээ бүрэн зогсоож, хийн урсгалыг “Хойд урсгал 2” дамжуулах хоолой руу чиглүүлнэ” гэж мэдэгдсэн.
ЭХ СУРВАЛЖ : REUTERS
Т. ИСҮ
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав