Дэлхий дахинд
ХЯТАД ЭМЭГТЭЙ СОХОР БОЛЗООГООР УУЛЗСАН ХҮНТЭЙГЭЭ ХАМТ ТУСГААРЛАГДЖЭЭ
Хятад улсын засгийн газар Бээжин 2022 өвлийн олимпын наадмыг эхлэхээс өмнө коронавирусийн тархалтыг зогсоохын тулд хорио цээрийн хатуу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.
Сүүлийн байдлаар олон сая оршин суугчтай хэд хэдэн хотод халдварын голомт илэрсний улмаас тэдгээр хотуудыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаад байна.
Ингэж тусгаарлагдсан хотуудын оршин суугчид гэнэтийн хөл хорионы шийдвэрийн улмаас байгаа байгаа газартаа хоригдож байгаа юм.
Жишээ нь Ван нэрээр өөрийгөө танилцуулсан нэг бүсгүй сохор болзоогоор уулзсан эртэйгээ нэг байранд тусгаарлагдаад олон хонож байгаагаа саяхан Хятадын Вэйбо сүлжээнд мэдээлжээ.
Тэрбээр саяхан Гуанжоу хотоос Зэнжоу хотод ирээд ийнхүү айлын гэрт тусгаарлагдсан байна.
“Миний нас явж байгаа болохоор эцэг эх маань намайг хүнтэй танилцуулах 10 гаруй сохор болзоо зохион байгуулсан юм. Би тав дахь болзооныхоо үеэр гэрт нь уригдаж ирээд тусгаарлагдчихлаа” гэж тэр бичжээ.
Түүнтэй болзсон ээлжит эрэгтэй нь хоол сайн хийдэг тул гарын хоолоороо дайлахаар гэртээ урьсан юм байна.
Ван шинэ танилынхаа гэрт хамт амьдраад дөрөв хонож байгаагаа Ням гарагт бичжээ. Гэрийн эзэн бага ярьдаг тухай, түүнд өдөр бүр төрөл бүрийн хоол хийж өгч байгааг бас бичсэн байна.
12.6 сая оршин суугчтай Зэнжоу хотод илэрсэн халдварын тархалт намдах болоогүй нь сүүлийн тоо баримтаас харагдаж байгаа юм. Сүүлийн долоо хоногийн хугацаанд тус хотод 100 гаруй тохиолдол бүртгэгдсэнийг Хятадын төв хэвлэл мэдээлжээ.
Хүмүүс гэнэтийн хөл хорио, тусгаарлалтад Ван шиг хэлмэгдэх явдал түгээмэл гарч байна.
Тухайлбал өнгөрсөн сард Сиань хотод нэг эрэгтэй гэрээ нүүлгэж байгаад тусгаарлагджээ.
Тэрбээр машинаасаа эд хогшлоо ч гүйцэд оруулж чадалгүй тусгаарлагдсан тул хөрш айлаас нөмрөх хөнжил гуйсан тухайгаа мэдээлж байв.
Эх сурвалж: BBC
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент1 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Дэлхий дахинд49 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр45 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав