Дэлхий дахинд
ХЯТАДЫН НҮҮРС ОЛБОРЛОЛТ 2021 ОНД ТҮҮХЭН ДЭЭД ХЭМЖЭЭНДЭЭ ХҮРЧЭЭ
Эрчим хүчний хямралд орсон Хятад улс 2021 онд түүхэндээ байгаагүй их хэмжээний нүүрс олборлосныг өчигдөр танилцуулсан албаны тоо баримт өгүүлжээ.
Өнгөрсөн онд тус улс 4.07 тэрбум тонн нүүрс олборлосон нь өмнөх оноос 4.7 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
Дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч болох Хятад улс зөвхөн өнгөрсөн сард 384.67 сая тонн нүүрс олборлосон нь нэг сарын хугацааны дээд үзүүлэлт болжээ. Арваннэгдүгээр сард 370.84 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх дээд үзүүлэлт болж байв.
Өнгөрсөн онд Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний хомсдол үүссэний улмаас эдийн засагт нь ноцтой хямрал бий болсон юм. Хямралаас яаралтай гарахын тулд эрх баригчид дотоодын нүүрс олборлогчдод бүрэн хүчин чадлаараа ажиллах үүрэг өгч байжээ.
2020 онд цар тахлын улмаас нүүрсний эрэлт дэлхий даяар 4 хувь унасан тухай Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (ОУЭХА) мэдээлж байв.
Харин 2021 онд эдийн засаг сэргэснээр нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэйг тус байгууллага бас урьдчилан тооцоолжээ.
Тухайлбал АНУ, Европын Холбоо 2020 онтой харьцуулахад 20 хувиар илүү эрчим хүчийг өнгөрсөн онд үйлдвэрлэсэн байна. Үүний багагүй хувийг нүүрснээс гаргасан эрчим хүч эзэлж байгаа. Гэхдээ энэ өсөлт нь зөвхөн цар тахлын дараах эдийн засгийн сэргэлттэй холбоотой бөгөөд 2022 оноос нүүрсний эрэлт багасаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ үргэлжлэн нэмэгдэнэ гэж ОУЭХА тооцоолжээ.
Эх сурвалж: The Guardian
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав