Эдийн засаг
Монголчууд Цагаан сарын баяраа 845.1 тэрбум төгрөгөөр тэмдэглэнэ
Монголчуудын үндэсний уламжлалт баяр Цагаан сар хаяанд ирж айл, өрх бүр
Харин нэг өрхийн цагаан идээний хэрэглээнд тавгийн боов нэг бүрийг нь 2200 төгрөгөөр 21 ширхэг боов авна гэвэл 46 мянга 200 төгрөг, ааруул килограммыг нь 13 мянган төгрөгөөр хоёр килограмм нь 26 000, цагаан будаа килограмм нь 2850-аар хоёр килограмм нь 5700 төгрөг гээд үзэм, лууван, төмс, майонез гээд ойролцоогоор бодоход нэг өрхийн цагаан идээний хэрэглээнд 280 орчим мянган төгрөг зарцуулагдах нь. Тооцооллоор цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээний зардалд дунджаар 696.1 мянган төгрөгийн зардал гарах бөгөөд үүнээс 419.0 мянган төгрөг буюу 60.2 хувь нь бор идээний, 277.1 мянган төгрөг буюу 39.8 хувь нь цагаан идээний зардал байна. Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8-18 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзвэл, нэг хүнд өгөх бэлгийн зардлыг тооцож, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 780 мянган төгрөг зарцуулахаар байна. Дээрх хоёр төрлийн зардлын нийлбэрээр буюу идээ болон гарын бэлгийн дүнгээр нэг өрх цагаан сарын баярт дунджаар 1.5 сая төгрөгийг зарцуулдаг байна.
Харин өрхийн тэргүүний насны бүлгээр авч үзвэл, 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 464 мянган төгрөг, 30-39 насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 591.9 мянган төгрөг гэх мэтчилэн нас өндөрсөх тусам гарах зардал нь нэмэгдсээр байна. Ингээд 50-59 насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 856.6 мянган төгрөг, 60-аас дээш насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 1.094.3 мянган төгрөгт хүрэх нь.
Монгол Улс 2018 оны 12 дугаар сарын байдлаар 895.1 мянган өрхтэй бөгөөд үүний 64 хувь буюу 572.6 мянган өрх цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, нэг өрхөөс 1.5 сая төгрөгийн зардал гардаг гэвэл, идээ болон бэлэгт зориулж улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Харин бэлгийн 80 орчим хувийг импортын бүтээгдэхүүн зочиндоо бэлэглэж байгаа нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш гаргаж байна гэсэн үг. Иймээс цаашид Монголчууд дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг цагаан сарын баярын гарын бэлэгт өргөн хэрэглэвэл дотоодын үйлдвэрлэл хөгжих, ажилгүйдэл буурах, төгрөгийн худалдан авах чадвар сайжрах зэрэг давуу талтай.
“Mongolian Marketing Consulting Group” Цагаан сарын баярт хандах хандлагын судалгааг өнгөрсөн онд хийжээ. Энэхүү судалгаагаар нийт өрхийн 62 хувь нь зээл авч Цагаан сарын баяр тэмдэглэдэг гэсэн үр дүн гарсан байна. Үүнээс зочдод өгөх бэлэг санхүүгийн хувьд тулгамдсан асуудал болдог гэж судалгаанд оролцогчдын 60 хувь нь үзжээ. Хэдий тийм боловч Цагаан сараар бусдаас авсан бэлэг хэрэгцээгүй байдаг гэж 64 хувь нь үзсэн нь анхаарал татаж байгаа юм.
Б.МЯГМАРЖАВ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр13 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент14 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм15 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент14 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм15 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм15 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд13 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ