Сав шим
АРДЧИЛЛЫН ЗЭРЭГЛЭЭ
Үүнийг уншигч та хэзээ нэгэн цагт говьд аялж зэрэглээ үзсэн байх. Үзээгүй ч байсан байгалийн содон энэ үзэгдлийг ямар нэг байдлаар уншиж мэдсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Байгалийн энэхүү байнга давтагдан хуурах үзэгдэлтэй адил үйл явц манай нийгэм, улс төрд үүсээд байгаа гэх үү дээ.
МоАХ болон Ардчилсан Намын нийт гишүүдэд ардчиллын нэн шинэ түүхийн парадокс үзэгдлийн талаар товч өчсү. Ялангуяа манай залуучууд энэ тухай огт сонсоогүй ойлгоогүй байх шиг байна. Аль болох энгийн ойлгомжтой тайлбарлахыг хичээе.
МОНГОЛД 1990,1991 ОНУУДАД ХОЁР УДАА ХУВЬСГАЛ ГАРСАН ЮМ.
- Цагаан морин жилийн АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ2.18-наас 1990.5.6-ныг дуустал гуравхан сар үргэлжилсэн. Монголын ардчиллаас урвасан Э.Бат-үүл тэргүүтэй хүмүүс үүнийг зогсоосон болно.
- МОНЖООЧ, МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ1 сард 20-р тогтоолоор эхэлж өнөөг хүртэл 31 жил Монголын нийгэмд тулгагдан төлөвшин тогтоод байна.
Нэг. Гуравхан сар тогтсон АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ, 31 жил тулгагдан төлөвшин тогтсон МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ буюу либериал монетаризм хоёр ус, тос мэт зарчмын өөр зүйл л дээ.
Харьцуулж үзье. Жишээ нь: МоАХ-ны 1990.2.18-ны анхдугаар их хурлаар ,,,Монголын үнэт баялгийг хойч үеийнхэндээ үлдээхгүй тонон дээрэмдэх бодлого үйл ажиллагааг таслан зогсоож Эрдэнэтийн зэсийн, Мардайн ураны, Асгатын мөнгө, Заамарын алтны уурхайнуудыг нэн даруй хааж цаашид газрын баялгийг ашиглах асуудлыг нийт ард түмнээрээ хэлэлцүүлж шийддэг журам тогтоох тухай өргөн барих бичгийг барьж байсан нь баримт нотолгоотой түүхэн үйл явц.
Гэтэл 33 жилийн дотор юу юу болов доо. МоАХ-ны 1990.2.18-ны анхдугаар их хурлын шардлага тэр үедээ биелэсэн үү? Монгол хүн бүр байгалийн баялагийнхаа эзэн байж, эрдэс баялагийн үр өгөөжийг тэгш хүртэх, Үндсэн хуулийн заалтын хэрэгжилтийг хангах үйл явц ямар адармаатай хүнд зам туулж байгааг иргэн бүр харж мэдэрч байна.
МоАХ-ны 1990.2.18-ны анхдугаар их хурлаар байгалийн баялагийн тэгш бус хувиарлалтын /,,,Ард түмнээ ядууруулан, улс орноо асар их өрөнд унагаад, байгалийн баялгаа цөлмөн дээрэмдүүлэхийг зогсоох/ тухай өргөх бичиг барьж байсан ардчилагчипд маань төрийн өндөр албанд хүрмэгцээ танигдахгүй босоо ороолон болон өөрчлөгдөж, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж улсын төсөв бүрдүүлдэг “Эрдэнэт”үйлдвэрийн 49 хувийг хувьдаа авахдаа 400 сая 270 мянган ам.долларын 72.4 хувь нь төрөөс, татвар төлөгчдийн хөрөнгөөс авсан тухай хэдэн жил шуугив. Эрдэнэт үйлдвэрийг сүүгүй болсон хөгшин үнээтэй зүйрлэж байсныг ард нийтээрээ санаж байгаа байх.
“Оюу толгойг” тойрсон зууны манлай луйврын гэрээ, Таван толгойн нүүрсний ордыг УИХ-аар хэлцүүлэлгүй хятадын төрийн компанид 100 жилээр өгчих шахав? Салхитын алт, мөнгөний орд, Асгатын мөнгөний орд, Багануур, Бор өндөр, Ноён уул, Тосон Бумбын Нуруу, Хармагтайн орд гээд олон стратегийн ордуудыг тойрсон гэмт хэргийн шинжтэй үйл явдлуулыг ард нийтээрээ цуврал кино үзэж байгаа мэт,,, гайхан шогширч, аргаа барж, тэмцэж ирсэний үр дүнд, төр ард түмний өмчид буцаан авч эхлээд байна. Бидний мэдэхгүй хичнээн ч ордууд гадаад дотоодын хомхой шуналтнуудын мэдэлд шилжсэнийг одоо ч Монголын ард түмэн бүрэн мэдэхгүй байна.
Тэгэхээр бидэнтэй мөр зэрэгцэн 1990 оны Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт зүтгэсэн анхдагч алтан хараацай гэх нөхдүүд маань харин гаднын мөлжигч дээрэнгүй их гүрнүүдийн МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ-ын анхдагч, хар хэрээнүүд болж тэдний удирдамжаар улсаа орноо тонон дээрэмдэхэд идэвхитэй оролцжээ гэх дүгнэлтэнд хүргэж байна.
Өөрөөр хэлбэл байгалийн нөөцийн төлөөх харийн гүрнүүдээс явуулсан далд колончлолын бодлого монголд бүрэн хэрэгжжээ. Монгол Улсын Засгийн газар, нутаг дэвсгэрийн хэдэн хувийг дотоод гадаадын компаниуд лицензээр эзэмшиж байгааг ард түмэндээ зарлах хэрэгтэй байна.
Хоёр. Мөн 1990.2.18-1990.5.06 хүртэл тогтсон АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ төгрөгийн ханшийг навс унагаж хүн амынхаа 70%-ийг ядууруулах бодлогыг хэзээ ч дэвшүүлж байгаагүй. Үүнийг 1991 оны 20-р тогтоолоор хийсэн.
Монгол төгрөгийн ханшийг хиар цохин унагасан 20-р тогтоолын ард гаднын их гүрнүүд байгалийн баялгийг хамгийн хямд үнээр цөлмөн дээрэмдэх, Монгол Улсыг их гүрнүүдээс гутамшигтайгаар байнга гуйланчлуулах, адаг сүүлд нь Монгол улс, монголын ард түмнийг дааж давшгүй асар их хэмжээний ямар ч ашиггүй зээлийн өрөнд унагаж барьцаалан колончлох бодлого хэрэгжүүлсэн байдаг.
Хэрвээ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ-ын анхдагчид дэвшүүлсэн концепи бодлогоосоо урвалгүй Ард Түмний Онц Зөвлөл, Ардын Түр Хурлаа байгуулсан бол МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМ буюу либерал монетаризм, неолиберализм тулгагдан тогтохгүй байсан гэж МоАХ-ны учир мэдэх сэхээлэг гишүүд үздэг юм билээ. Ардчилсан хувьсгал зогссоноос 30 гаруй жил өнгөрч МОНЖООЧ, МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМ харийн гүрнүүдийн далд колонийн бодлогоор бүрэн тулгагдан тогтчоод байхад АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ-ын анхдагчдын дэвшүүлсэн концепи бодлогоосоо ухарсан урвагчдыг зүй нь “монжооч мөлжигч зах зээлийн хувьсгалын партизанууд” буюу “Мо Мө За Зэ Ху Па” хэмээн нэрлэх ёстой бус уу.
Мөн тухайн үеийн МАХН-ын зарим гишүүд харь гүрнүүдийн далд колончлолын бороохой болж МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГМИЙГ тогтооход ихээхэн хүчин чармайлт гаргасан гэдгийг нам дамнасан луйврын бүлэглэлүүдийн нэн шинэ гэмт хэргийн түүхээс харж байна. Дээрхээс дүгнэхэд Ардчилсан хувьсгалын концепци зорилтоос эрс эсрэг чиглэмжтэй мөлжигч зах зээлийн шилжилтийг МАХН, АН-уудын улс төр, эдийн засгийн гэмт бүлэглэл гаднын заавраар эхлүүлжээ.
Монголчууд бид харийн далд колонийн бодлого, үзэл суртал, шашин номлолоор тархиа угаалгаж монжооч зах зээлийн оньсуудаар навсайтлаа мөлжүүлж оюун сэтгэлгээ, үнэт зүйлийн хоосролд орсоноос 31 жил тогтоод байгаа “МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ”-ыг гуравхан сар үргэлжилсэн “АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ”-аас ялган салгаж чадахгүй болтолоо “ЗЭРЭГЛЭЭН”-д хууртагдан төөрөөд байна. Энэ бол үндэстний гүн эмгэнэл болно.
“АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ”, “МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ”-ын мөн чанаруудыг ялган салгаж ойлгохгүй байгаа УИХ гишүүд, төрийн түшээд, түшмэлүүд, улстөрийн намын удирдагчид, гишүүд үүнийг ойлгож ухаар ч үзэл баримтлал, чиг хандлагаа өөрчлөхгүй бол улс үндэстэн чинь сүйрэл сүйтгэлийн зам руу нэн эрчимтэй уруудаж байна.
МОНЖООЧ МӨЛЖИГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВЬСГАЛ” нь монголчуудын оюун санааны ертөнцийг асар их гэмтээж ёс суртахууны үнэт чанаруудыг эвдэн нурааж байна.
Гуравхан сар тогтсон ардчиллын нэр барьсан “Мо Мө За Зэ Ху Па” -нууд ардчиллын түүх болон учир мэдэхгүй гэнэн залуусыг олзлон булхайдаж худал хуурмагийн замд уруу татан эвдэж неолибериал үзлийн бороохой болгон тэдний ирээдүйг хорлон хохироож байна.
Ашиг орлого, хөрөнгө мөнгө олохын төлөө алалдан тэмцэлдэж боулихай махан биеийн цадашгүй шунал хүслээ хангах, хамгаалуулахдаа хүний сайхан үрсийг булай зорилгодоо ашиглаж байгаа чинь монголчуудын баримталдаг ёс зүйн хориг цээрийг хэт хол давжээ.
Нам дамнасан “Мо Мө За Зэ Ху Па” олигархуудын баялагийн төлөөх улайрсан шунал, уул ус газар нутгийг нүд хальтрам тонон экологийн сүйрэлд хүргэж, төрийн амин чанарыг алдагдуулан ганхуулж, системээр нь хүчгүйдүүлж, авилга хахуулийн торонд бариулж, улс орны сан хөмрөгийг хоослон дээрэмдэх эрээ цээргүй үлэмж луйврыг 30 гаруй жил зогсолтгүй эрчимтэй үйлдсэнээс улсын дотоод хүч суларч нөхөж баршгүй хохирол сүйтгэлд уналаа. Муугийн гай олонд могойн цус тэнгэрт гэж энэ дээ. “Мо Мө За Зэ Ху Па” олигархуудын цөвүүн цагийг эцэслэе.
Хөх монголчууд бид эвлэлдэн нэгдэж хамтын хариуцлагаар цөвүүн цагийг халах зөв амьдрахуй, зөв засаглахуйгаар төвшин сайхан энхийг тогтоох түүхэн өөрчлөлтийн өмнө ирээд байна.
Энэхүү түүхэн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд улстөрийн намуудын үнэт зүйл, ёс зүй, хүмүүжил, сахилга бат, эх орон ч үзэл, улс орныхоо хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмэр, эв нэгдэл нэн чухал байна.
Хэдхэн хоногийн дараа АН-ын даргын дотоод сонгууль явагдах нь. АН-ын даргын сунгаанд хашир туршлагатай улс төрч Х.Баттулга нэр дэвшснээр ёстой үер бууж, түймэр асах шив. Галын дөл өөдөө гэдэг дээ.
Х.Баттулга хэмээх эрэлхэг эр АН-ын дарга болчвол эх орноо тонон, луйвар хулгайгаар хөлгүй баяжсан манай “Мо Мө За Зэ Ху Па” олигархууд улс төрийн нөлөөгөө алдаж, гадаад дотоодод хуримтлуулсан /оффшор/ асар их баялагтаа сэтгэл нь сэнсэрээ юу? Орондоо унтах завгүй олзлолдон булаалдаж, олсон үлэмж олзоо хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэлдэн хамгаалахаар шийдээ юу гэлтэй.
Мөнгөнд эх орон байхгүй гэдэг. Манай “Мо Мө За Зэ Ху Па” олигархууд энэ зарчмаар замнаад 30 гаруй жилийг элээжээ. Та нарт хэзээ нэгэн өдөр энэ дэлхийд нь үлдээгээд одох түр зуурын материаллаг хэрэглээ, олзноос өөр үнэт зүйл алга бололтой.
“Мо Мө За Зэ Ху Па” олигархуудыг эх оронч, үндэстний ардчилагчид хэмээн андууран мэхлэгдэж, ардчиллын зэрэглээнд хууртагдсан эгэл жирийн 140 000 орчим гишүүдийн зүтгэл сэтгэл, олон жилийн хөдөлмөр тэмцэл түй ч хамаагүй зажилаад хаях бохь ажээ.
Х.Батулга эх орондоо ээлтэй, ард түмэндээ асралтай улстөрч гэдгийг түүний бүтээсэн улстөрчийн гэгээн хөдөлмөрч түүх гэрчилнэ. Энэ тухай сэрж сэхээрсэн ир+гүнүүд сошиалаар элбэг бичсэн байна билээ.
Эмээ бага байхад “Эр хүн эрдэнэ” гээд л хааяа хэлдэгсэн. Эмээгийн минь хүндлэл шингэсэн энэ сургаал эрхэм ерөнхийлөгч асан Х.Баттулгад яг зохино.
Манай “Мо Мө За Зэ Ху Па” олигархууд Х.Баттулгыг хүн амины хэрэг, эх орноосоо урвах гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн байна билээ. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгч болж байх шив.
Гэмт хүн гэлбэлзэнэ гэж Халтмаагийн хүүгээс ямар их айж байхын? Үүний цаана нэгэн учир байж таараа? Удахгүй учрын тайлбар олдох биз.
,,,,Захгүй үргэлжилсэн шатам, халуун говьд өөрийгөө явж байна гэж төсөөл дөө. Тэнгэрт бүртийх ч үүл байхгүй, үл мэдэг салхи салхилна. Цангаж харангадаад үхэх гэж байгаа ч Та урагшилсаар л. Явсаар байгаад нэг л мэдэхэд унаад өгнө. Гэтэл нүдэндээ ч итгэх аргагүй. Таны өмнө их ус харагдана. Хамаг хүчээ шавхсаар ус руу явна. Алив, ахиад жаахан тэсээрэй, ойртож байна шүү. Ойртон очиход цэнхэрлэн мяралзах ус алга. Энэ юу байв аа? Нөгөө их ус цэлэлзэн байсан газар хатсан хуурай элс байна. Үнэхээр ус байв уу? үгүй. Тэгвэл Та юу харсан байх вэ?
Д.Аззаяа
2022.03.30
Сав шим
ӨТЦИ МУМИ ОЛДСОН ӨДӨР
Германы аялагчид болох Хелмут болон Эрика Саймон / Helmut, Erika Simon/ нар 1991 оны есдүгээр сарын 19-ний өдөр Австри-Италийн хил дээр орших Өтцтал Алпийн /Ötztal Alps/ нурууны зүүн хэсгийн Симилаун уулны /Similaun/ Тизенжочийн /Tisenjoch/ давааны орчимд 3210 метрийн өндөрт нэгэн ер бусын цогцостой таарчээ. Тэд анх харсан даруйдаа саяхан шиг нас барсан уулчны цогцос гэдэгт бат итгэлтэй байв. Маргааш нь тухайн уулыг хариуцсан байгаль хамгаалагчид, ойролцоох Симилаунхюттийн /Similaunhütte/ хамгаалагчидтай нийлэн цогцсын мөсөн дор барьцалдан хөлдсөн хэсгийг өрөм болон, сүх ашиглан гаргах гэж оролдсон боловч цаг агаарын таагүй байдлаас болоод чадалгүй буцан буужээ.
Дуулианаар богино хугацаанд найман бүлэг газар дээр очсоны дотор уулчин Ханс Каммерландер, Райнхольд Месснер /Hans Kammerlander, Reinhold Messner/ нар ч байлцав. Эцэст нь есдүгээр сарын 22-нд цогцсыг бүрэн гаргаж авч чадсан бөгөөд маргааш нь аюултай бүсээс холдуулжээ. Түүнийг ойролцоо олдсон бусад эд зүйлсийн хамтаар Инсбрук /Innsbruck/ дахь эмнэлгийн шинжилгээний газарт хүргэв. Олдворыг анх есдүгээр сарын 24-ний өдөр Инсбрукийн Их Сургуулийн археологич Конрад Спиндлер /Konrad Spindler/ судалжээ. Спиндлер хамт ирсэн эд зүйлсийн дунд байгаа сүхний байдлаас хараад түүнийг “дор хаяж дөрвөн мянган жилийн настай” хэмээн анхны он цагийг тогтоожээ.
Цогцос болон дагалдах эд зүйлсийн дээжийг шинжилсний эцэст уг цогцос нь МЭӨ 3359-3105 оны хооронд буюу одоогоос даруй таван мянга орчим жилийн өмнө амьдарч байсан хүн гэсэн эргэлзээгүй дүгнэлт гаргажээ. Түүнийг олдсон уулынх нь нэрээр “Өтци” /Ötzi/ гэж онцлох болсон ч зарим тохиолдолд “Мөсөн хүн” /Iceman/ ч гэж бичсэн байдаг. Өтци бол Хальколитын (зэс зэвсгийн үе) /Chalcolithic (Copper Age)/ үеийн төлөөлөл болж Европоос олдсон хамгийн эртний байгалийн хүн муми юм.
Мөн анх олсон Саймоны гэр бүл олон жил түүхэн дурсгал олсны 25 хувь авах талаар маргаан үүсгэсэн. Тэдний дундуур ахиад хоёр ч “нээлт хийгч” гарч ирсэн ч баталгаа олдоогүй. Харин мужийн зүгээс тэдний нэхэмжилсэн 300 мянган ам.доллар их хэмээн давж заалдаж байх хооронд 2004 онд нөхөр Хелмут нь нас баржээ. Ийнхүү 2008 онд мужийн захиргаа хатагтай Саймонд 150 мянган евро олгох шийдвэр гаргасан.
Сав шим
500 САЯ ЖИЛИЙН ТУРШ МАНАЙ ДЭЛХИЙ 5 МӨХЛИЙГ ҮЗЖЭЭ.
Сав шим
Нойргүйтлээс салах аргууд
Сэтгэл санааны байдал, ажлын ачаалал зэргээс “insomnia” буюу нойргүйдэлтэй болсон хүмүүс цөөнгүй байдаг. Хүний биеийн хамгийн чухал процессуудын нэг болох нойрыг шаардлагатай хэмжээгээр, бүрэн авч чадахгүй байгаа нь сэтгэц болон биеийн эрүүл мэндэд маш том нөлөөтэй билээ. Тийм ч учраас уг өвчнийг эмчлэхийг олон эмч, сэтгэл зүйчид зөвлөж бас сануулж байдаг.
Тэгвэл асуудлыг хүндрэхээс өмнө авч хэрэгжүүлж байх, тун энгийн мэт боловч маш үр дүнтэй аргуудыг сэтгэл зүйчид зөвлөж байна. Та бүхэн цаашид гарах хор нөлөөллийг бодолцож үзэн, орондоо шаналж, утсаа оролдож эсвэл элдвийг бодож хэвтэхийн оронд эдгээр зөвлөгөөг дагаад үзээрэй.
Нэг. Биеийн хэсгүүддээ анхаарлаа төвлөрүүлж, нарийвчилж шинжиж үзэх. Бүх биеэ суллаж, чангарсан булчин байгаа эсэхийг олж мэдэх. Хэрэв тийм бол унтахаар хэвтэхээс өмнө уг булчин суллаж, иллэг хийх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.
Хоёр. Хэлний үзүүрээр дээд шүдний арын хэсэгт нааж, хэсэг хугацаанд тэр байдлаараа байх.
Гурав. Хэлээ наасны дараагаар хамраараа гүн дөрвөн секундийн турш гүн амьсгаа ав. Үүний дараагаар амьсгаагаа долоон секундийн турш барих хэрэгтэй. Долоон секунд өнгөрсний дараа найман секундийн турш маш тайвнаар найман секундийн турш амьсгалаа гаргах хэрэгтэй. Уг үйлдлийг та өөртөө тааламжтай байдлаар хэдэн ч удаа давтаж хийж болно.
Дөрөв. Дахин биеэ шалгаж чангарсан булчин байгаа эсэхийг үзэж, хэрэв тийм бол иллэг хийх байдлаар суллаж, амраах хэрэгтэй.
(Жич: Уг 4-7-8 секундийн амьсгалын арга нь хэдийгээр жор дээр бичигдэхгүй ч нойрны эмтэй ижил үйлчилгээтэй, эрүүл арга гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэснээр та бодлуудаасаа салж, бие тань тайвширч бага хугацааны дараа нойрны ертөнцөд аялах боломжтой болох юм.
Тав. Уг үйлдлийг хийж дууссаны дараа таны бие маш тайвширсан байх болно. Хэрэв таны нойр хараахан хүрч эхлээгүй байгаа бол ном унших эсвэл биеэ суллаж хэвтэх зэрэг арга хэмжээг авч болох юм.