Нийгэм
Долдугаар сар хүртэл нөөцийн махны нийлүүлэлтийг тогтвортой байлгах хэрэгтэй. Иймээс үнийг барих шийдэлтэй байна
Махны эрэлт, нийлүүлэлтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан:
“Манай улс махыг дотоодоосоо хангаж чадахуйц боломжтой. Гэхдээ нийт хүн амын дийлэнх нь нийслэлд төвлөрч амьдардаг. Гол хүндрэл энд гарч байна. Улаанбаатар хотын хэрэглэгчдийн дунд махны үнийг тогтвортой барих, долдугаар сар хүртэл нөөцийн махны нийлүүлэлтийг тогтвортой байлгах хэрэгтэй. Иймээс одоо байгаа үнийг барих шийдэлтэй байна” хэмээв.
Шатахуун, мах, гурилын үнэ, нийлүүлэлтэд онцгой анхаарна
Гурилын үнэ, нийлүүлэлтийн тухай “Энэ төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах чиглэлээр Засгийн газраас анхаарна. Үүнд, бэлтгэн нийлүүлэгчдийн оролцоо ч чухал нөлөөтэй. Хамгийн гол нь бид төрөөс боломж өгнө. Дээрээс нь хувийн хэвшлийнхэн болон тал талын оролцоо маш сайн байх ёстой. Ингэснээр богино хугацааны үүссэн нөхцөл байдлыг бага хохиролтой давна.
Дээр дурдсан гол гурван бараанд төвлөрнө. Өөрөөр хэлбэл, шатахуун, мах, гурилын үнэ, нийлүүлэлтэд онцгой анхаарна гэсэн үг. Ямар ч байсан шатахуунтай байхад бизнес зогсохгүй. Монгол хүн мах, гурилтай байхад ямар ч байсан болно. Харин бусад нэр төрлийн барааг бүгдийг нь дийлэхгүй” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ