Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Төр бол хязгаарлагч хүчин зүйл биш үүнд Засгийн газар манлайлал үзүүлэн ажиллана

Нийтэлсэн

-

ШИНЭ СЭРГЭЛТ

Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өчигдөр Төрийн ордны “Их Танхимд” эхэллээ. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулна. “Шинэ сэргэлтийн бодлого” нь төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эл чуулганыг нээж үг хэллээ.
Тэрбээр “Энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Монгол Улс шар түвшинд шилжиж, цар тахлын бүхий л хязгаарлалтуудыг цуцалсан дэлхийн анхдагч орнуудын нэг болсон. Дархлаажуулалтыг идэвхжүүлж, эдийн засгийн бусад арга хэмжээг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2021 оны гүйцэтгэлээр 1.4 хувь болж өссөн.  Үүнд цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим төсөл, хөтөлбөрүүд үр дүнгээ өгсөн. Мөн манай хөрш ОХУ болон Украины хооронд хямралт нөхцөл байдал үүсэж, дэлхийн улс төр, геополитик, эдийн засаг дахин нэн хурцадмал байдалд шилжлээ. Энэхүү нөхцөл байдал, эдийн засгийн харилцан авч буй хориг арга хэмжээнүүдээс улбаалж, дэлхий даяар хүйтэн дайны уур амьсгал бүрдэж, олон улсад, тэр дундаа хөгжиж буй улс орнуудад томоохон сорилт тулгарлаа. Ачаа тээврийн эргэлт болон бусад хүндрэл байгаа ч даван туулах боломж бий гэж харж ажиллаж байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хийхээр төлөвлөж буй гол ажлуудын талаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгнө. Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал  2.5, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 280 гаруй мянган ажлын байр бий болно гэж тооцжээ. Экспортын 90 хувь нь гурван боомтоос, импортын 90 хувь нь хоёр боомтоос хамаардаг, дулааны цахилгаан станцуудын ачаалал 118 хувь болж, эрчим хүчний 20 хувийг импортолж, жил бүр 140 сая доллар зарцуулдаг. Нийт нутгийн 0.3 хувьд хүн амын 50 хувь нь амьдардаг, байгалийн баялгийн 90 хувийг боловсруулалгүй гаргаж, дотоодын хэрэглээний 90 хувийг импортолдог, нийт бэлчээрийн 76 хувь нь цөлжсөн, авлигын индексээр манай улс 110 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлс юм. Шинэ сэргэлтийн бодлого эдгээр хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэхийн тулд олон төсөл хөтөлбөр хэрэгжинэ.

Боомтын сэргэлтийн хүрээнд: Хилийн боомтуудаа төмөр зам болон автозамаар холбоно. Төмөр замын сүлжээг гурав дахин нэмж, боомт холбосон 3500 км автозам, Алтанбулаг-Замын-Үүдийг холбосон 987 км хурдны зам барина.
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд: Дулааны II, III цахилгаан станц, Чойбалсан, Амгалангийн дулааны станцын өргөтгөл, Тавантолгой, Багануурын дулааны станц, Төвийн бүсийн тав дахь эх үүсвэр, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц барина. Мөн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам барина.
Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд: Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн, 2023 оны эхний хагас жилээс бүрэн хүчин чадлаараа ажиллана. Эрдэнэт үйлдвэрийн зэсийн ордыг иж бүрэн ашиглах, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрэн ашиглах, аж үйлдвэрлэл, технологийн парк цогцолбор барих, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр, махны үйлдвэрүүд байгуулж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний дотоодын хангамжийг сайжруулах зорилт тавьсан.
Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд: Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, дагуул хот болгон хөгжүүлнэ. Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар Шинэ Зуун хотын ерөнхий төлөвлөгөөг баталсан. Түгжрэлийг бууруулахад Засгийн газар 420 тэрбум төгрөг шийдсэн. Тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр барина. Богдхан уулыг тойрсон 136 км төмөр зам барина. Улаанбаатар хотын Толгойт, Баянхошуу, Сэлбэ, Дарь-Эх зэрэг дэд төвүүдийг холбосон 72 км Их тойруу хурдны зам барина.
Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд: “Тэрбум мод”  үндэсний хөтөлбөрөөр 600 мянган га талбайд мод тарина. “Хөх морь” үндэсний хөтөлбөрөөр Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл хэрэгжүүлж, усны нөөцийг хуримтлуулж говийн бүсийн ус хангамжийг сайжруулна. Нийт хог хаягдлын 40 хувийг дахин боловсруулж, Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчилнэ.
Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд: Монгол Улс ирэх хоёр жилийн хугацаанд авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн шууд хяналтад оруулах саналыг Эдийн засгийн чуулганаар дэмжвэл Засгийн газар энэ асуудлыг УИХ-д өргөн барихад бэлэн, хамтран ажиллана. Төрийн албаны бүтцийг шинэчилнэ. Цахим үндэстэн болох зорилтыг эрчимжүүлж зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50 хувиас доошгүй бууруулж, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ. “И Монголиа” системд 57 байгууллагын 570 гаруй үйлчилгээг цахимжуулж нэгтгэсэн. Үүний 130 гаруй нь лавлагаа тодорхойлолт байна. Цаашид цахим үйлчилгээг улам боловсронгуй болгоно. Төрийн албаны хүнд суртлыг арилгахад чухал нөлөөтэй юм. Төр бол хязгаарлагч хүчин зүйл биш гэдэгт Засгийн газар манлайлал үзүүлж ажиллана. Авлигын индекс багасвал манай улсад ирэх хөрөнгө оруулалт сайжирна. Төр, хувийн хэвшлээ хязгаарладаг биш дэмждэг, тусалдаг байх болно. Шинэ сэргэлтийн бодлого бүрэн хэрэгжсэнээр, ДНБ 2021 онд 43 их наяд байсан бол 2030 он гэхэд гурав дахин нэмэгдэж 120-150 их наяд, нэг хүнд ноогдох ДНБ 2021 онд 4520 доллар байсан бол 10 жилийн дараа 12 мянган долларт хүргэхээр зорьж байна.  Төр дангаараа бүхнийг бүтээж чадахгүй. Хувийн хэвшилд ашигтай төслүүдэд төр оролцохгүй. Харин  хязгаарлагч хүчин зүйлсүүдийг нь шийдвэрлэхэд төр дэмжлэг үзүүлнэ. Бусдаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид энэ бүх төсөл, арга хэмжээг бодит хэрэг ажил болгоно. Энэ удаагийн эдийн засгийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй, 10 гол ажлыг хэлэлцэж гаргая. Дараа жилийн эдийн засгийн чуулганаар арван ажлынхаа үр дүнг харъя. Ингэж чадвал томоохон дэвшил, бүтээлч үр  дүн болно” гэв.

Ерөнхий сайд “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг нээж үг хэлсний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулганд оролцогсдод уншиж танилцуулсныг тоймлон хүргэвэл.

Энэ удаагийн чуулганаар эдийн засагт үүсээд буй шинэ сорилтуудыг хэрхэн даван туулах, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” болон бусад цаг үеийн асуудлаар тодорхой санал солилцох, гарц, шийдлийг тодорхойлно гэж үзэж байна.

Цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 2020 онд 3.5 хувиар агшиж, Дэлхийн II дайнаас хойших хамгийн хүнд цохилт авсан. Мөн олон улсын хэмжээнд инфляцын түвшин 2008 оны хямралаас хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ.

Бусад ихэнх орны адил Монгол Улсын эдийн засаг ч цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд ихээхэн хүндрэл амссан ч төр засгийн зүгээс багагүй хэмжээний төсөв, хөрөнгө зарцуулж, иргэд, хувийн хэвшил, баялаг бүтээгчидтэйгээ хамтарч ажилласны үр дүнд тодорхой сэргэлт ажиглагдсан.

Мөн богино хугацаанд гол нэрийн бараа, үйлчилгээний үнэ болон нийлүүлэлтийн тогтвортой байдал, ялангуяа хүнс, шатахууны хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр хувийн хэвшилтэйгээ хамтран шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй.

Зөвхөн дэлхий нийтийн төдийгүй монголчууд бидний өмнө тулгараад байгаа энэ хүнд цаг үеийг бид эв нэгдэл, хамтын хүчээр даван туулах учиртай. Тиймээс тулгамдсан олон сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын үр дүнтэй хамтын ажиллагаа, харилцан ойлголцол хамгийн чухал юм.

Цаашлаад ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг чанд сахин, харилцан уялдаатай, түргэн шуурхай ажиллах нэн хариуцлагатай цаг үе тохиож байгааг Төрийн тэргүүний хувьд онцлон сануулъя гэлээ.

Иймд нэгдсэн хуралдаанд оролцогчдын илэрхийлж буй Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаарх байр суурийг хүргэе.

Б.Лхагвасүрэн: Төгрөг сүүлийн хоёр жил тогтвортой байсан

/Монголбанкны Ерөнхийлөгч/

Зах зээлийн эдийн засагт шилжээд 30 жил болж байгаа хэдий ч эдийн засаг маань их эмзэг хэвээр байгаа. Гаднын нөлөөнд маш амархан автдаг. Олон улсын байгууллагууд үүнийг мэддэг бөгөөд зэрэглэл тогтоох явцдаа бидэнд байнга сануулдаг.

Төгрөг сүүлийн хоёр жил тогтвортой байсан. Коронавирусээс болоод барааны хомсдол дэлхий даяар үүссэн бөгөөд энэ нь зөвхөн Монгол Улсын Төв банканд тулгарч байгаа эрсдэл биш. Дэлхийн бүх Төв банк энэ эрсдэлтэй тулгараад инфляцтай тэмцээд явж байгаа. Монгол Улсад өнгөрсөн оны долоо, наймдугаар сараас эхлээд инфляц идэвхжиж эхэлсэн. Олон улсаас импортын бүтээгдэхүүнээр дамжсан инфляц явж байгаа.

Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт эргээд сэргэвэл долларын орлого нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл хэвийн байдалдаа орох боломжтой. Дайн зогссон ч хорио цээрийн дэглэм хамт зогсох эсэх нь эргэлзээтэй. Нүүр тулсан асуудалд зохицуулалт хийгдэж яваа. Бид эмзэг байдлаа олоод харчихсан учраас шийдэх боломжтой гэж харж байна.

Марселло Эстивао: Өсөлтийг хангах үйл ажиллагааг тасралтгүй явуулах нь чухал

/Дэлхийн банк группийн макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт эрхэлсэн олон улсын захирал/

Төсөв болон худалдааг шинэчлэх нь ер нь бол зайлшгүй авах ёстой үйл ажиллагаа юм. Гэхдээ яг өнөөдөр Монголд энэхүү асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байна. Цар тахал Монголд намжиж буй ч залгуулаад Орос-Украины дайны хямрал ийм байдалд хүргэж байна. Мөн коронавирусын хязгаарлалт БНХАУ-д үргэлжилж, хил, гаалийн бүс хориотой байгаа нь тус улсаас эдийн засгийн салбарын дийлэнх нь хараат байдаг Монголын эдийн засагт сөргөөр тусаж байна. Гэхдээ яваа яваандаа энэ байдал шийдэгдэж сайжрах байх. Дахин хэлэхэд өмнө нь үүссэн болон одоо тулгараад буй шинэ нөхцөл байдалд ч тэр төсөв, худалдааг шинэчлэх нь зайлшгүй шийдэх асуудал болно. Юуны өмнө Монгол Улс коронавирусын эсрэг маш сайн арга хэмжээ авсныг дурдах хэрэгтэй. Цаг хугацааны дарааллаар хэлэхэд анхлан цар тахлыг улс орондоо нэвтрүүлэхгүй байх тал дээр хүчин чармайлт гаргаж, хязгаарлалтын дэглэмийг тухайн цаг үед нь барьж, мөн суллах арга хэмжээ авсан нь эдийн засгийг сэргээхэд тус дөхөм болж, зөв явж ирсэн. Гэхдээ энэхүү үйл ажиллагаа нь их өртөг, зардал гаргаж ирснийг үгүйсгэхгүй. Хүртээмжийн тухайд Монгол Улсын төр, засаг хэрэгтэй үед нь бизнесийн салбар (хувийн сектор)-ыг санхүүгээр дэмжих, иргэдэд тэтгэмж өгөх зэргээр оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Эдийн засгийг хүртээмжтэй байлгах гол арга нь эдийн засгаа болж л өгвөл байнга өсгөөд л байх хэрэгтэй. Өсөлтийг хангах үйл ажиллагааг тасралтгүй явуулах нь чухал. Өсөлт байхгүй, эдийн засаг өөрөө сэргэхгүй, сул дорой байгаад байх юм бол хүртээмж гэж байхгүй, боломжгүй зүйл болно шүү дээ.

Г.Батцэцэг: Энэ сард Бургастай, Шивээ Хүрэнгийн боомтыг нээнэ

/Гадаад харилцааны сайд/

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон талт гадаад бодлоготой. Бид бүх оронтой найрсаг харилцаатай байдаг, ямар ч улстай харилцаанд асуудал байхгүй. ОХУ-Украины асуудлаар Монгол Улсын байр суурийг зөвхөн Гадаад харилцааны яам илэрхийлэх эрхтэй. Учир нь манай улс нэг цонхны бодлого баримталдаг. Украин улсад болж буй үйл явдалд туйлын харамсаж, эрдэнэт хүний амь эрстсэнд маш их харамсаж байна. Даруй гал зогсоох нь чухал байна. Хоёр улсын хийж буй хэлэлцээ үр дүнд хүрнэ гэж найдаж байна. ГХЯ, Засгийн газраас орон нутгийн удирдлагууд өөр бодлого явуулан, алдаа гаргах тохиолдол байсаар байна. Өмнө нь ч ийм зүйл болж байсан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлаар манай нэг сумын засаг дарга БНХАУ-ын ЭСЯ-нд гомдол гаргаж,  БНХАУ-ын өндөр түвшинд энэ  асуудал яригджээ. Иймд бид хариу тайлбар өгөх шаардлага тулгарсан. Иргэд урд хил хаалттай байна гэж буруу ойлгоод байна. БНХАУ-тай хиллэдэг бүх улсад адилхан бэрхшээл тулгарсан. Тус улс 82 авто замын боомттой. Далайн боомтуудаа оруулбал нийт 100 орчим боомттойгоос тал нь үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн манайтай хиллэдэг боомтуудаа хаагаагүй.

Манай хоёр орон улс төрийн түвшинд сайн харилцаатай байна. Хоёр улсын Ерөнхийлөгч утсаар ярьсан, олон жил шийдэж чадаагүй байсан, Гашуунсухайтын төмөр замын огтлолцлын цэгийг тохирч чадлаа. Би өнөөдөр үдээс хойш тус улсын Гадаад хэргийн сайдтай утсаар ярина. Манай улсад халдвар гарсаар байгаа ч тус улс зарим боомтыг хаагаагүй. Халдвар хамгааллыг сахих 11 шаардлагыг манай улсад тавьсан. Бид хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Одоо өдөрт 570 машин хилээр гарч байгааг 1000 болгох зорилготой. Энэ сард Бургастай, Шивээ Хүрэнгийн боомтыг нээнэ.

Өнгөрсөн 30 жилд бид гадаад харилцаанд олон алдаа гаргасан. Улс төрчийн хувийн ашиг сонирхол бүхий, сайн судлаагүй, ТЭЗҮ-гүй төслүүдийг бусад улсад санал болгосон. Нэг талын ашиг сонирхлоор ханддаг, тусламж гуйдаг байв. Цаашид эдгээр алдааг давтахгүй. Гадаад худалдааны агентлагийг дахин байгуулсан, гадаад харилцаа нэг цонхоор, тогтвортой байна.

Юнь Согхён: Бүтцийн шинэчлэлийг хийх хэрэгтэй

/ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч/

Ерөнхий сайдын илтгэлийг харсан. Дунд болон урт хугацааны төлөв, Монгол Улсын эдийн засгийн боломжийг яаж ашиглах талаар сайн илтгэл тавилаа. БНХАУ болон ОХУ-аас томоохон дарамт үүсэж байгаа. Миний хувьд одоогийн хийж байгаа интервенц зохицуулалт нь хэт их гэж харахгүй байна. Энэ жил төсвийн орлого эхний хоёр сард сайн байсан.

Түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ Монгол Улсын эдийн засгийн идэвхжил төсвийн орлогыг сайжруулна гэж бид харж байна. Дунд хугацаандаа Монголбанк валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд дотоодын валют арилжааны зах зээлд интервенц хийх хэрэгтэй. Дээрээс нь бүтцийн шинэчлэлийг хийх хэрэгтэй. Гадаад нөхцөл байдал тодорхой бус байгаа тул валютын ханшаа шок шингээж авдаг хэрэгсэл байдлаар ашиглах хэрэгтэй.

С.АмарсайханШинэ боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ

/Шадар сайд/

Хөгжлийн банк, Төрийн банк зэрэг банк, санхүүгийн байгууллагуудаас гадна хөрөнгийн биржээр дамжуулж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг бий болгох буюу гол нь санхүүгийн асуудал байна. Төрийн зарим компанийг хувьцаат компани болгон, олон нийтийн хяналтад оруулна. Бид коронавирусын хоёр жилийн хугацаанд боомт ямар чухал, эмзэг асуудал вэ гэдгийг мэдэрлээ. Нийт 40 гаруй боомтоос дөрөв нь агаарынх, бусад нь хуурай замынх байна. Ханги төмөр замын 236 км ирэх есдүгээр сард ашиглалтад орвол Замын-Үүдээр гарч буй галт тэрэгний эргэлт хоёр дахин нэмэгдэнэ. Гашуунсухайтын төмөр зам ч мөн ялгаагүй үр дүн дагуулна.

Шинэ боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Ойрын хоёр жилд ачаа эргэлтийг нэмэгдүүлснээр эдийн засгийг ДНБ-ээрээ хоёр дахин нэмэгдүүлэх бодит боломж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр16 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр16 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд17 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент17 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент18 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм18 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм18 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм18 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм18 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм5 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм5 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм5 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм5 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр6 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр6 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм6 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр6 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим