Нийгэм
13 яаманд харьяалах 98, 32 агентлагт хамаарах 248 нийт 346 ширхэг шаардлагагүй автомашин байна
Монгол Улсад 2020 оны байдлаар төрд ашиглаж байгаа нийт 24 мянган автомашин байжээ. Үндэсний аудитын газар /ҮАГ/ үүнээс зардал ихтэй 119 автомашиныг сонгож тооцоо хийхэд зардал нь нэг жилийн хугацаанд 1.7 тэрбум төгрөг болсон байна. Тодруулбал, шатахууны зардалд 361 сая, сэлбэг тос бусад зардалд 271 сая, дулаан зогсоолд 69 сая, жолоочийн цалинд нэг тэрбум төгрөгийг 2020 онд зарцуулсан тухай ҮАГ тайландаа дурджээ.
Харамсалтай нь, энэ олон машинаар овойж оцойсон ажил амжуулах гэхээс илүүтэй хүүхдүүдийг нь сургууль, цэцэрлэгт зөөж, эхнэрүүд нь дэлгүүрээс хүнсээ цуглуулахад ашиглах нь олон. Тиймдээ ч энэ асуудал байнга олны шүүмжлэлд өртдөг.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа төрийн албанд том оврын жийп хэрэглэхийг хязгаарлахыг үүрэгдсэн. Гэвч Монголын хууль гурав хоног гэгчээр тэр шийдвэр мартагдсан. Үүнээс гадна хөндлөнгийн байгууллагын дүгнэлтээр 13 яаманд харьяалах 98, 32 агентлагт хамаарах 248 нийт 346 ширхэг шаардлагагүй автомашин байна гэсэн дүн гарчээ. Тиймээс эдгээр автомашиныг худалдаж төсвийн орлогыг нэмэгдүүлэх нь зөв шийдэл гэж 2022 оны улсын төсөвт хийсэн аудитын дүгнэлтэд онцолсон байна. Тэгвэл Сүхбаатарын талбайд “Монголдоо сайхан амьдармаар байна” залуучуудын жагсаалын үр дүнд Засгийн газраас олон улсын хямралт нөхцөл байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг авч цар тахлын үед шилжсэн хэмнэлтийн горимын тогтоолыг эргэн сэргээсэн.
Ингэснээр төрийн албан хаагчид Улаанбаатар хотод том оврын, тансаг автомашинаар зорчихгүй, ашиглахгүй. Эдгээр автомашиныг нэгдсэн зогсоолд байршуулах юм.
Ингээд Засгийн газрын шийдвэрийг ямар яам, агентлагууд дэмжсэн талаар хүргэе.
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.04.10/ “Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье. УИХ-ын зардлыг өмнөх төсвийн тодотголоор 5.6 тэрбумаар танасан. Гишүүний зардал 11 хувиар, Байнгын хорооны зардал 16 хувиар хасагдсан. Дахин 10-аас багагүй хувиар танахаас өөр аргагүй. УИХ-ын харьяа байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг өгсөн. Даваа гаригаас /2021.04.11/ эхлэн УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод “570, 200″ зэрэг том оврын машин унахгүй. Төрийн хэмнэлтийг манлайлан ажилла” гэж үүрэгджээ.
Тэгвэл дээрх шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, бүх шатны дарга нар болон харьяа байгууллагуудын дарга нарыг өнөөдрөөс эхлэн хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны машин ашиглахыг хоригложээ. Тушаалд дурдсанаар “БОАЖЯ-ны эд хөрөнгийн бүртгэлд байгаа, удирдах ажилтнуудын ашигладаг автомашинуудыг зохих журмын дагуу дуудлага худалдаагаар худалдаалж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны мэдэгдэлд “Манай яам албаны хэрэгцээнд автомашингүй бөгөөд хөдөө орон нутгийн томилолтод автомашин түрээсэлдэг болно. Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу цаашид ч тус яаманд автомашины худалдан авалт хийхгүй бөгөөд хэрэгцээ шаардлагаас хамаарах автомашин түрээслэх бодлого баримталж байна. Иймд, бидэнтэй ажиллах автомашин түрээсийн компаниуд холбогдоно уу” гэжээ. Засгийн газрын шийдвэр хөрсөн дээрээ бууж чадвал төсвийн мөнгө хэмнэхээс гадна олон асуудал шийдэгдэхээр байна.
Ингэж чадвал, цэцэрлэг, сургууль, эмнэлэг барья гэхээр олддоггүй мөнгөө хэмнээд гаргаад ирэхийг ч үгүйсгэхгүй. Түмний нүдэн дээр төрийн унааг хувьдаа ашигладаг хурган дарга нар эрхбиш нэгийг бодох байлгүй.
АЖЛЫН АВТОМАШИН ХЭРЭГЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН
- Засгийн газрын гишүүн
- Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч
- Үндсэн хуулийн цэцийн дарга
- Улсын ерөнхий прокурор
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
- Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
- Ерөнхий аудитор
- Монголбанкны ерөнхийлөгч
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
- Хүний эрхийн үндэсний комиссын дарга
- Сонгуулийн ерөнхий хорооны дарга
- Үндэсний статистикийн хорооны дарга
- Төрийн албаны зөвлөлийн дарга
- Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга
- Аймаг, нийслэлийн Засаг дарга
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм18 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ