Нийгэм
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар хуралдаж хэлэлцсэн ч талууд нэгдсэн байр сууринд хүрсэнгүй
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос ажлын хэсэг байгуулан МҮЭ-ийн холбоо, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоодын төлөөлөл удаа дараа хуралдаж хэлэлцсэн ч талууд нэгдсэн байр сууринд хүрэхгүй байна.
МҮЭ-ийн холбоо энэ ондоо багтаан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 525.0 мянган төгрөг болгох, хэрэв хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7,2 заалтыг үндэслэвэл 2023 оны 01 дүгээр сарын 01 ны өдрөөс 630.0 мянган төгрөг болгон дагаж мөрдөх санал, байр сууриа дахин тавьж байгаа юм. Харин Засгийн газар, МАОЭНХолбоод, МҮЭ-ийн холбооны байр суурьтай санал нэгдэхгүй байгаагаа мэдэгдлээ.
Түүнчлэн ХНХ-ын сайд А. Ариунзаяа үнийн өсөлтийг тогтоон барих, нийгэм, эдийн засаг, хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өдөр бүр нэмэгдэж, инфляцийн түвшин өсөн нэмэгдэж, иргэдийн амьдралын чанар улам доройтож байгаа энэ цаг үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яаралтай нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа тул МҮЭ-ийн холбооноос УИХ-ын дарга болон УИХ-ын бүх гишүүдэд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7.2 дахь заалтыг хүчингүй болгох, төсвийн тодотголыг яаралтай хийж, цалинг нэмэгдлүүлэх арга хэмжээ авах саналыг хүргүүлэхээр тогтлоо.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент18 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм19 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм18 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ