Бусад
Б.Бат-Эрдэнэ: Монгол Улс энэ онд 150 мянган жуулчин хүлээж авах тооцоо одоогоор гараад байна

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харвал дэлхийн хэмжээнд жуулчдын тоо өнгөрсөн /2021/ оныхоос хоёр дахин (+130 хувь) өссөн байна. Өөрөөр хэлбэл энэ оны эхний сард дэлхий даяар 18 сая гаруй жуулчин аялахаар бүртгүүлжээ. Гэвч цар тахал гарахаас өмнөх үетэй эдгээр тоог харьцуулан үзвэл 2021 онд 71 хувиар, энэ оны эхээр 67 хувиар буурсан хэвээр байгаа юм.
Агаарын тээврийн транзит нислэгийг хөгжүүлэх явдал манай улсад чухал хэмээн БОАЖЯ-наас үзэж буй талаар “Монголын Эдийн засгийн форум-2022”-аар хөндөн ярилцав. Жишээ нь, Европоос Австрали руу үйлдэж буй нислэгийн зай дундаа заавал нэг зогсолт хийдэг бөгөөд үүнийг өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжинд хийж байна. Тэгвэл энэхүү транзит зогсолтыг Монголд хийх боломж бий аж. Энэхүү боломжийн нөхцөлийг ханган ашиглаж чадвал Монгол Улс олон улсын дундын нислэгээс зөвхөн, жилд 20 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг олох тооцоо гарчээ. Энэ бол урьдчилсан тооцоо бөгөөд улмаар навигацийн орлогыг нэмэгдүүлэх зэргээр транзит нислэгээр орох өгөөж улам дээшилнэ хэмээн үзэж байна.Ингээд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй аялал жуулчлалын салбарын талаар ярилцлаа.
–Цар тахлын улмаас дэлхийд аялал жуулчлалын салбар хүнд байдалд орсон. Улс орнууд хөл хориогоо цуцлах, хил гаалиа аажмаар нээх тал одоо л ажиглагдаж байх шиг. Тэгэхээр аялал жуулчлалын салбар сэргэх нь гэдэг хүлээлт найдвар төрж байна?
-Харин тийм. Аялал жуулчлал бол эдийн засагт чамгүй жин дардаг, хамгийн хурдан сэргэх боломжтой салбар. Тэгэхээр энэ жил бид аялал жуулчлалаа сэргээж Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлэхийн төлөө хурдтай ажиллах шаардлага бий. Иймд Ерөнхий сайдын өгсөн чиг үүргийн дагуу аялал жуулчлалын бизнес эрхлэгч компаниуд, мэргэжлийн холбоодтой хамтарсан хэлэлцүүлгээс гарсан дүгнэлтийг үндэслэн таван шийдвэр гаргалаа. Эхний ээлжид агаарын тээврийн лебриалчлалыг зайлшгүй хийх ёстой. Үүнийг одооноос эхлээд шууд хийх шийдвэр гарсан. Тухайлбал, олон улсын онгоцны нисэх буудал буюу 4С, 4D ангилалд орон нутгийн нисэх онгоцны буудлуудыг шилжүүлэх юм. Хоёрдугаарт, аялал жуулчлалын компаниуд нийгмийн даатгалын шимтгэл, газрын төлбөрөөс нэг жилийн хугацаатай түр хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл нийт гурван тэрбум орчим төгрөг болно. Ингээд уг хүсэлтийг биелүүлэх шийдвэр гарлаа. Гуравдугаарт, 2023 оныг аялал жуулчлалын жил болгон зарлахаар тогтсон. Өөрөөр хэлбэл “Монголд зочлох жил 2023”-тай холбогдуулаад аялал жуулчлалын салбарынхан ажилдаа орж байна гэсэн үг. Дөрөвдүгээрт, БОАЖЯ-наас цар тахлын нөхцөл байдал арай намжаагүй байгаа ч Монголд хамгийн их жуулчин ирдэг, бас ирэх боломжтой улс орны талаар судалгаа хийж жагсаалт гаргалаа. Үүнд 11 орон багтаж байна. Энэ хүрээнд эхний ээлжид БНСУ-ын групп жуулчинг визээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Мөн Австрали, Англи зэрэг улсын жуулчдыг визээс чөлөөлөх асуудлыг шат дараатай ярилцаж шийдвэрлэх учиртай. Тавдугаарт, сүүлийн хоёр жилд зогсонги байдалд орсон аялал жуулчлалын компаниуд хөнгөлөлттэй зээл хүссэн. Иймд Засгийн газраас тэдэнд 10 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргаж өгөхөөр шийдвэрлээд байна. Тэгэхээр бид аж ахуйн нэгжүүд мэргэжлийн холбоодтой хамтарч аялал жуулчлалын салбараа яаралтай сэргээхээр ажиллаж эхэлсэн.
-Манай улс визийн хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх арга хэмжээ авлаа. Тэгвэл бусад улс орон манай иргэдэд визийн талаар ямар боломж, нөхцөл үзүүлэх юм бол. Энэ асуудлыг тодруулж өгөхгүй юу?
-Визтэй холбоотой асуудлаар бид Гадаад харилцааны яамтай хамтран ажиллана. Манай улс визээ чөлөөлөх боломжтой боллоо. Танай улс манай иргэдэд визийн ямар боломж үзүүлэх вэ гэдэг асуудлыг хөндөнө. Энэ мэтээр хоёр улсын харилцан ярианы төвшинд шийдвэрлэх асуудлууд бас бий.
-Ер нь Монгол Улсын виз мэдүүлэхэд тухайн хүнд ямар нэг хүндрэл бэрхшээлгүй шийдвэрлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Манай улс цахимаар виз олгож байгаа. Тодруулбал, цахимаар виз мэдүүлээд Монгол Улсын хил дээр ирээд визээ даруулаад нэвтэрдэг болсон. Жишээ нь БНСУ-ын иргэдэд ийм боломж бүрдсэн.
-Та яриандаа жуулчны компаниуд хөнгөлөлттэй зээл хүссэн. Түүнийг нь Засгийн газраас шийдвэрлэнэ гэлээ. Энэ зээлийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх юм бол. Жуулчин хүлээж авах бэлтгэлээ одоо хангана гэсэн үг үү?
-Бид аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдээс санал авч 10 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл хэрэгтэй гэсэн тооцоолол гарсан. Энэ зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкны эргэн төлөлт эсвэл жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлээр шийдэх үү гэдгийг Сангийн яамтай ярилцаад ойрын хугацаанд шийдвэрлэнэ.
-Жуулчны баазуудад байгаль орчны талаас тодорхой шаардлага тавих, зөвшөөрөл олгох талаар ямар ажил хийж байгаа вэ?
-Бид олон жил тогтвортой ажилласан жуулчны баазын зөвшөөрлийг удаан хугацаанд сунгаж өгч байна. Ялангуяа, тусгай хамгаалалтай газар буюу БОАЖЯ-ны харьяалалд байдаг газар нутагт байрладаг жуулчны баазуудыг газрын зөвшөөрлөөс түр хугацаагаар чөлөөлөх буюу хойшлуулах боллоо. Үүнд нийт 342 сая төгрөгийн газрын төлбөрийн асуудал бий. Цаашдаа манай яаманд байгаа мэдээллүүдийг дахин нэхэж авахгүй, өөрт байгаа мэдээллээ ашиглаад зөвшөөрөл олгох бодлого баримталж байна.
-Тэгэхээр энэ жилээс аялал жуулчлалын салбар сэргэж эхлэх нь. Хэдэн жуулчин хүлээж авах боломж, тооцоолол гарч байна вэ?
-Цар тахлын нөлөө дэлхийн хэмжээнд буураагүй байна. Улс орон болгонд тархалт харилцан адилгүй байгаа. Тэгэхээр бид агаарын тээврийн либералчлалаа хэр хурдацтай хийхээс ихээхэн шалтгаална. Жишээ нь өнөөдөр БНХАУ цар тахлын улмаас хилээ нээгээгүй байна. ОХУ-аас орж ирэх сувгууд хаагдлаа. Иймд бид жуулчдыг онгоцоор хүлээж авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл аль аль улсаас ямар онгоцыг хязгаарлалтгүй оруулах вэ гэдэг асуудлыг Зам тээвэр хөгжлийн яамтай ярилцаад эцэслэн тогтоох ёстой юм. БНСУ, Япон, Сингапур, Вьетнам гээд зүүн өмнөд Азийн орнуудыг Монгол Улстай шууд нислэгтэй болгох талаар санал тавихаар бэлтгэж байна. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл жуулчны тоо нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Энэ онд бид 150 мянган жуулчин хүлээж авна гэсэн тооцоо одоохондоо хийсэн. Бид багадаа 300 мянган жуулчин ирнэ харах ёстой. Учир нь агаарын тээврийн либералчлал хийж байгаа юм. Мөн визийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх болсон. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд төрийн дарамт үзүүлэхгүй байх, зээл олгох зэрэг арга хэмжээ авч эхэлсэн. Тэгээд Монгол Улсын олон улсад сурталчлах ажил төрөөс хийж байна. Энэ бүхэн нь манай улсад ирэх жуулчны тоо нэмэгдэх гол үндэс суурь болно гэж үзэж байна.
-Тэгвэл аль болох олон жуулчин татахын тулд Монгол Улсыг дэлхий нийтэд хэрхэн сурталчилж байна вэ?
-Монгол Улсад өнөөдөр олон улсад гарах цахим платформ алга. Үүнийг бид хийлгэж байгаа. Энэ сарын 20 гэхэд нээлтээ хийх бодолтой байна. Монгол Улсаас гадаад улсад Бүрэн Эрхт Элчин сайдын яамдыг цахим платформд нэгдэн ажиллуулна. Мөн Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамдад бас танилцуулна. Энэ мэт олон талт үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
-
Энтертайнмент11 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг15 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм14 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм12 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм12 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм15 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм12 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм15 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно