Нийгэм
Иргэддээ түрээслүүлчих байр, орон сууц энэ төрд алга
Амьдрах тэр тусмаа амар тайван амьдрах эрх нь иргэн бүрт байгаа. Амьд явах, эрүүл байх баталгааг төр чинь даана аа гээд Үндсэн хуулиндаа заачихсан хэдий ч түүнийг хангаж хэрэгжүүлж байгаа үйл хэрэг хаана байгаа юм бэ. Өнөөдөр залууст тэр тусмаа ахмадуудад орох орон алга. Барьсан орон сууцны үнэ тэнгэрт хадчихсан. Хөөрхий дээр үед бариулсан хэдэн орон сууцыг “баячууд” худалдаж аваад түрээсэлдэг болоод удаж байгаа. Өнөөдөр түрээслүүлэгчид орон байргүй хүмүүсийн буянаар түрээсээ идээд хэвтэж байхад өөрийн гэсэн гэр оронгүй нь тэднийг хооллоод энэ хэцүү үед эдийн засгийн дарамтанд ороод толгой гудайж явна. Сардаа 800000-1000000 төгрөг төлнө гэхээр хэн түүнийг дааж амьдрах сан билээ дээ. Хоног төөрүүлэхийн тулд хэлсэн үнэ ханшийг дагаад ийм өндөр түрээсийн мөнгөнд дарлуулаад явж байгааг энэ төр, засаг эрх баригчид мэдсэн шинжгүй. Угтаа бол улсын мэдлийн хямд өртөгтэй түрээсийн байр хэдэн зуугаараа байдаг бол иргэнийхээ төлөө төр нь анхаарч амьдрах баталгааг хангаж байгаа сайн хэрэг болох байлаа. Сайн төрийн буянаар иргэд эдийн засгийн дарамтанд өвдөг сөхрөхгүй байх боломжийг бүрдүүлж чадаагүй учраас өнөөдрийн өөдгүй дүр төрх бий болсон хэрэг.
Айл гэр болж амьдрах сууц авч хамтаар зүтгэж, зээлээ төлөөд ч 20-30 жилийн дараа одоо авсан үнийг 2-3 дахин нугалж төлнө. Улаанбаатарт байр авах иргэд ихэвчлэн бэлэн төлөлтөөр авч чаддаггүй байна. Учир нь төлөвлөж байсан ханшаараа байр авах гээд 1-3 сарын хугацаа өнгөрөх л юм бол үнэ нь метр квадрат тутамд тодорхой хэмжээнд өсдөг. Энэ мэт нөхцөл байдлаас болж залуусын, олон гэр бүлийн мөрөөдөл алсарч байна. Улаанбаатар хотыг жишиг хот болгохын тулд сайн төлөвлөлт хийх хэрэгтэйг инженерүүд хэлдэг. Тэр дундаа гэр хорооллын дахин төлөвлөлт, автозамын шинэчлэлт, орон сууцны бүтээн байгуулалт зэрэг төлөвлөлт шаардлагатай байгааг онцолдог билээ. Угтаа нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа иргэдийн ихэнх нь дахин төлөвлөлтөөр байранд орох боломжтой. Гол нь зохион байгуулалт, төлөвлөлт дутагдаж байна. Үүнээс болоод иргэд өндөр үнэтэй байрны эрэлд гарсаар л байгаа юм. Иргэдийн тухайд түгжрэл, ажил, сургуулийн байршлаас хамаарч орон сууцаа сонгодог. Хэрэв хотын захад байр авах юм бол хэдий хямд байлаа ч дараа нь гарах зардал их гэж үзэж аль болох төвд ойр байршил сонгодог байна. Тиймээс А бүсэд ойртох тусам байрны үнэ өндөр байгаа юм.
Тодруулбал, барилгын хийц, материал, давхар, хотхоны төлөвлөлт ижил хэдий ч Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт байрны үнэ хамгийн хямд байгаа бол Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр байна.
Харин Сонгинохайрхан дүүргийн Толгойтод баригдаж байгаа байрны цогцолбор. Цэргийн хотхоны хажууд байрлах энэхүү хотхоны үнэ нийслэлийн төвийн зургаан дүүргээс хамгийн хямд ханштай байрны жагсаалтад оржээ.
Шинэ орон сууцны үнэд төрийн зүгээс зохицуулалт хийж чадах эсэх нь эргэлзээтэй. Иргэдийн амьжиргааны түвшин ийм муу ялангуяа дөнгөж айл гэр болж байгаа залуус ийм өндөр үнэтэй орон сууцанд орж чадахгүй. Харин түрээсийн байраар хэтэвчээ зузаалсан цөөн хэдэн хүн бэлнээр ч бай бэлэн бусаар ч гэсэн орон сууц худалдаж авчихаад буцаагаад түрээслүүлнэ. Байрны урьдчилгаа ч хийж чадахгүй, бэлэн мөнгөөр бол бүүр худалдаж авч чадахгүй иргэд амьдрахын тулд арга буюу түрээсийн байр царайчлахаас өөр арга тэдэнд байхгүй. Түрээслүүлэгчид түрээсийн төлбөрөө сар сард нь авахгүй, улирлаар, хагас жилээр зарим нь бүүр бүтэн жилээр авна гэж пээдийдэг ажээ. Тэднийг буруутгах аргагүй ч бас жаахан хүнлэг байвал гэх бодол төрсөн. Бүтэн жилээр түрээсээ төлчих чадалтай бол байрны урьдчилгаа өгөх ёстой болохоос юу гээд л байр түрээслээд явж байх вэ дээ. Бодууштай, мөнгө хөөж мөн чанар хүний мөсөө гээчихгүй л байх сан даа. Иргэдийн энэ хандлагад төр л буруутай. Яагаад гэвэл тэд цөөн хэдэн иргэнээ эрүүл, аюулгүй амдрах боломжоор хангаж чадахгүй байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм16 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ