Connect with us

Энтертайнмент

Онгорхой цонх (Өгүүллэг)

Нийтэлсэн

-

МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдээс манай сайт уншигчдадаа цувралаар хүргэж байна.

< 1 >
– Авга эгч маань одоохон хүрээд ирнэ. Энэ зуурт та харин надтай байх хэрэгтэй дээ ноён Наттел хэмээн арвантаван настай залуу хатагтай тун чиг хянамгай өгүүлэв.
Фрамтон Наттел ирж байгаа авга эгчийг нь хэтэрхий үл ойшоосон байртай харагдахгүйн тулд зээгийнх нь сэтгэлд нийцэх ямар нэг аятайхан зүйл олж хэлэхийг хичээв. Хувьдаа бол тэрбээр огт танихгүй хүмүүс дээр байнга ингэж албан ёсоор зочилж ирэх нь өөрийг нь нэрвээд байгаа гэх мэдрэлийн эмгэгийг анагаахад тустай гэдэгт улам ч эргэлзэх болжээ.

 

Цэвэр агаарт гарч хэсэг биеэ тордохоор бэлтгэж байхад дүү нь “Таныг очоод ямаршуу байхыг мэдэж байна. Та тэнд очоод бүр зожигроод, хүнтэй ч юм ярихгүй болохоор сэтгэл санаа чинь долоон дордоно шүү дээ. Би танд ер нь тэндхийн бүх л мэддэг хүмүүсийнхээ тухай бичиж өгье. Миний санаж буйгаар зарим нь тун дажгүй хүмүүс байсан шүү” хэмээн хэлж байжээ.
Дүүгийнх нь бичиж өгсөн танилцуулга дунд байсан хатагтай Сэплтоныг тэрбээр дажгүй гэдэг бүлэгт нь орох эсэхийг мэдмээр байлаа.
– Та эндхийнхнээс олон хүн таних уу? гэж зээ охин ахиж яаж дуугаа хурааж сууцгаахав гэсэндээ асуув.
– Бараг л мэдэхгүй гэж Фрамтон өгүүлжээ. “Гурав дөрвөн жилийн өмнө манай дүү энд, сүмд байсан юм. Тэгээд эндхийн зарим нэг хүний талаар мэдээлэл өгсөн л дөө.”

 

Түүнийг сүүлийн өгүүлбэрээ хэлэхэд харууслын өнгө хоолойд нь тодорч байлаа.
– Тэгэхээр та манай авгын талаар юу ч мэдэхгүй байх нь ээ? гэж мөнөөх хянуур залуу хатагтай үргэлжлүүлэв.
– Нэр, гэрийн хаягаас цаашгүй гэж нөгөөх нь үнэнээ хүлээлээ. Тэрбээр хатагтай Сэплтоныг нөхөртэй, бэлэвсэн аль нь болохыг тааж ядан байв. Яг юу гэдэг нь үл мэдэгдэх нэг зүйл өрөөнд эр хүн амьдардгийг илтгээд байх шиг санагдаж байлаа.
– Эмгэнэлт явдал түүнд яг гурван жилийн өмнө тохиолдсон юм, дүүгийн чинь энд байсны дараахан гэж зээ нь хэлжээ.
– Эмгэнэлт явдал аа? гэж Фрамтон асуув; ийм тайван амгалан газарт эмгэнэлт хэрэг тохиомгүй мэт санагдаж байлаа.

 

< 2 >
– Аравдугаар сар гарчхаад байхад үдийн цагаар энэ цонхыг хаахгүй байгаад гайхаж байна уу? гээд зээ охин зүлэг рүү харсан франц маягийн том цонх руу заав.

 

– Өдийд дулаахан л байдаг шүү дээ. Эмгэнэлт явдалд энэ цонх хамаатай хэрэг үү? хэмээн Фрамтон асуув.
– Гурван жилийн өмнөх тэр нэгэн өдөр нөхөр нь хоёр дүүтэйгээ энэ цонхоор анд гарсан юм. Харин эргэж ирээгүй. Шагайж байгаад ганц л бууддаг газраа хүрэх гэж намаг дундуур туучин явахдаа гурвуулаа балчиг намагт шигдээд живчихсэн юм. Та санаж байгаа байх, ямар аймар чийгтэй зун боллоо доо, өмнө нь зүв зүгээр байсан газар ямар ч ажиг сэжиггүй гэнэт цөмөрсөн нь тэр. Хамгийн аймшигтай нь цогцсыг нь гаргаж авч чадаагүй.” Ийнхүү хэлэхэд охины хоолой итгэлтэй, хянуур байдлаа алдаж, эмзэг өнгө тодорно. “Хөөрхий авга маань тэднийг, бас тэд нартай хамт алга болсон жижигхэн бор спанелаа нэг л өдөр эргээд ирнэ гэж байнга бодож, тэдэн шиг цонх руу очдог юм. Тиймээс л энэ цонхыг орой бүр гэгээ тасартал онгорхой байлгадаг. Хөөрхий муу авга минь, тэр заримдаа надад нөгөөдүүл нь яаж гарч одсоныг ярьдаг юм, нөхөр нь ус нэвтэрдэггүй цагаан цуваа гартаа тохоод, бага дүү Ронни нь дургүйг нь мэдсээр байж албаар “Бэрти, чи яагаад үсрэв?” хэмээн дуулж байсан гэж. Заримдаа надад ийм нам гүм, чимээ аниргүй үдэш тэд нар цөмөөрөө энэ цонхоор ороод ирэх юм шиг дотор зарайлгам мэдрэмж төрдөг.”

 

Охин үл мэдэг чичигнэн яриагаа зогсоов. Авга нь хөл хөдөлгөөн болсоор өрөөнд орж ирээд, оройтож ирсэндээ өршөөл эрэн сандчихад нь Фрамтон санаа амарлаа.
– Вера чамайг уйдаагаагүй гэж найдаж байна шүү гэж авга өгүүлэв.
– Тэр их цовоо цолгиун охин юм хэмээн Фрамтон хариу хэллээ.
– Цонх онгорхой зүгээр биз дээ хэмээн хатагтай Сэплтон шалавхан асуунгаа “Нөхөр маань дүү нартайгаа ангаасаа шууд наашаа ирдэг юм, тэгэхдээ дандаа энэ замаар. Өнөөдөр бүрд рүү ан авлахаар явсан. Ирээд энэ муу хивсийг минь сайхан завааруулна даа. Та эрчүүдтэй цагийг өнгөрөөх дуртай л биз дээ? хэмээв.
< 3 >
Тэрбээр ангийнх нь тухай, шувуу цөөрсөн, өвлийн цагт нугас хэр байдаг талаар тун хөхиүнээр ахин дахин нуршина. Фрамтоны хувьд энэ бүхэн тэр чигтээ хар дарсан зүүд шиг байлаа. Тэрбээр арай дотор арзайлгах нь бага сэдэв рүү яриагаа шилжүүлэх гэж байдгаараа хичээсэн ч сүйдтэй амжилт олсонгүй. Гэрийн эзэгтэй өөрт нь анхаарлаа бүрэн хандуулалгүй харц нь түүнийг давж, ард нь байгаа онгорхой цонх руу, цонхны цаадтайх зүлэг рүү мөнхийн гөлөрч байгааг анзаарах аж. Зочилж ирсэн өдөр нь эмгэнэлт өдөртэй давхацсан нь тун золгүй тохиол байлаа.
– Эмч нар намайг сэтгэлзүйн хувьд тогтвортой байж, биеийн хүч орох юм бүхнээс хол, бүрэн амарч авахыг нэгэн дуугаар зөвлөсөн юм л даа хэмээн өвчин хууч, дорой байдал, түүнийх нь шалтгаан хийгээд эмчилгээний талаар бүгдийг огтын танихгүй хүмүүс, зүс таних улсууд цөм сонсмоор байгаа гэж итгэн төөрөгдөлд автсан Фрамтон зарлан тунхаглаад, “Хоолны дэглэм барих тал дээр харин тэдний санал зөрөөд байдаг юм” хэмээн үргэлжлүүлэв.

 

– Үгүй ээ хэмээн хатагтай Сэплтон арайхийж эвшээхээ болин өгүүлэв. Тэгснээ гэнэт нүд нь сэргэж ирсэн ч Фрамтоны хэлсэн зүйлд бус өөр зүйлд автсаных байлаа.
– За тэр, хүрээд ирлээ шүү дээ! Яг цайны цаг болж байхад ирлээ. Тэр чигээрээ намагт суусан гэхээргүй харагдаж байна шүү хэмээн орилов.
Фрамтон үл ялиг чичигнэсхийн, эвий хөөрхий эмэгтэйг ойлгосноо илэрхийлэхийг хүссэн харцаар зээ рүү нь эргэн харав. Охин нээлттэй цонх руу айн цочирдсон харцаар ширтэж байв. Ер бусын айдаст автсан Фрамтон сандал дээрээ дайвганаж, охинтой нэгэн зүг харцаа чиглүүлсэн байлаа.
Бүрэнхийн дунд бүгд гартаа буутай, нэг нь мөрөн дээгүүрээ цагаан цув нөмөрсөн гурван хүн зүлгэн дээгүүр цонх руу чиглэн ирж явав. Ядарч цуцсан хүрэн спанел холгүй дагана. Тэд чимээ авиа гаргалгүй байшинд дөхөж ирэн, залуу хэр нь сөөнгө хоолой харуй бүрийн дундаас “Би Бэрти, чи яагаад үсэрчихэв гэж хэллээ” хэмээн аялах нь дуулдана.
Фрамтон малгай, таягаа шалавхан шүүрэн авчээ; хар хурдаараа зугтахдаа өрөөний үүд, гадаах хайрган зам, хашааны хаалгыг бүр түүрхэн анзаарчээ.

 

< 4 >
– Хүрээд ирлээ шүү дээ, хайрт минь. Шавар багатай, ихэнх хэсгээрээ хуурай байна. Биднийг харчихаад чавхдаж алга болсон хүн хэн байсан бэ? хэмээн цагаан нөмрөг мөрлөсөн эр цонхоор орж ирэнгээ хэлэв.
– Тун жигтэй хүн, ноён Наттел байгаа юм. Хууч өвчнийхөө тухай ярьж байснаа баяртай ч байхгүй, уучлалт эрсэнгүй алга боллоо. Сүнс харав уу гэлтэй хэмээн хатагтай Сэплтон өгүүлэв.
– Спанелаас болсон байх аа даа. Надад тэр нохойноос айдаг гэж хэлсэн. Ганга мөрний тэр хавиар явж байгаад баахан тэнэмэл нохойнд хөөгдөж, нэг оршуулгын газарт хоргодоод, шинэ ухсан булшны нүхэнд дээгүүр нь даажинтай инээж, бувтнан бужигнах юмнуудтай хонохоос аргагүй болсон гэсэн. Тэгэхээр айхаас яахав” хэмээн охин тайван өгүүлжээ.
Дор нь зохиож чаддаг нь түүний онцгой чадвар байвай.
Геральд Хью Манро (1870-1916)

Эх сурвалж www.wikimon.mn

Орчуулсан Б.Урангуа
Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Энтертайнмент

Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга  О.Хангай бичигдэж байна.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.

“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025”  үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.

Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.

Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.

Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.

Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-нд болох бөгөөд 30 орны 295 (эрэгтэй 168, эмэгтэй 127) тамирчин оролцохоо мэдүүлжээ.
Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д О.Шинэбаяр, 90 кг-д Б.Мөнхбаяр, -100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун, +100 кг-д Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц (багийн барилдаанд) нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д А.Дуламсүрэн, +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө.
Азийн АШТ-ээс Монголын баг тамирчид нийт 26 алтан медаль хүртсэн ба Х.Цагаанбаатар, Х.Эрдэнэт-Од, М.Уранцэцэг, П.Лхамдэгд нар хошой аварга юм. Монголоос жүдо бөхийн Ази тивийн анхны алтан медалийг 1996 онд гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлд (2024 онд) гавьяат тамирчин Б.Баасанхүү, Л.Энхрийлэн, ОУХМ Б.Эрхэмбаяр нар аваргалж байв.
АЗИЙН АШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН МОНГОЛЫН ЖҮДОЧИД:
1996 онд: Д.Нармандах
2001 онд: Х.Эрдэнэт-Од
2003 онд: Х.Цагаанбаатар
2003 онд Д.Нямхүү
2005 онд: Х.Цагаанбаатар
2005 онд: Х.Эрдэнэт-Од
2009 онд: Г.Болдбаатар
2011 онд: П.Лхамдэгд
2012 онд: М.Уранцэцэг
2012 онд: П.Лхамдэгд
2013 онд: Д.Төмөрхүлэг
2015 онд: Ц.Мөнхзаяа
2015 онд: Ц.Наранжаргал
2016 онд: Д.Сумъяа
2016 онд: Д.Алтансүх
2016 онд: Н.Дагвасүрэн
2016 онд: Н.Түвшинбаяр
2017 онд: М.Уранцэцэг
2019 онд: Ц.Цогтбаатар
2019 онд: О.Ууганбаатар
2019 онд: Л.Отгонбаатар
2022 онд: Ё.Басхүү
2022 онд: Б.Ганхайч
2024 онд: Б.Баасанхүү
2024 онд: Л.Энхрийлэн
2024 онд: Б.Эрхэмбаяр
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм6 цаг өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр6 цаг өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм7 цаг өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм7 цаг өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм7 цаг өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм8 цаг өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр8 цаг өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм9 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр1 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр1 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр1 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм1 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр1 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг1 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр1 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм1 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм1 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр2 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим