Connect with us

Улс төр

Оюу Толгой төслөөс эхний ээлжинд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг  Ханбогд сумыг хот болон өргөжүүлэхэд зарцуулна

Нийтэлсэн

-

Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Ханбумбат” нисэх онгоцны буудлаас шинэхэн тавигдсан мэт засмал зам, түүнтэй зэрэгцэх дугуйн зам бүхий засмал замаар давхисаар суманд ирлээ. Энд ирсний шалтгаан нь  “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааг сурвалжлахаар яваа нь тэр. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх ажил ямартаа ч гараанаасаа гарлаа.  Дэлхийд данстай  Оюутолгойн уурхай,  Гашуунсухайтын хилийн боомт  гээд улс орны эдийн засгийн ихэнх хувийг  бүрдүүлж  байгаа томоохон компаниуд энд оршиж байгаа нь тэдний хувьд хамгийн том боломж хийгээд аз юм. Оюутолгой компаниас эхний таван жилд оруулж байгаа 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт гэдэг бол том тоо гэдэгтэй хэн  бүхэн санал нийлнэ  гэдэгт итгэлтэй байна. Тиймээс төр, хувийн хэвшил   бодлогоо нэгтгэн,  нэгэн чигт хамтарч чадваас   Ханбогд хот ойрхон харагдаж байна. Оюутолгой компанийн хувьд ч уурхайтай ойр хотоос ажилчдаа зөөх, Улаанбаатар хотоос ажилчдаа зөөх хоёрт асар их ялгаа, тэр хэрээрээ  эдийн засгийн хэмнэлт гарч, үргүй зардал хэмнэгдэнэ  гэдгийг  албаны хүмүүс хэлж байсан.  Нутгийн иргэд ч ирээдүйн хотын иргэд болж байгаадаа их л сэтгэл хангалуун харагдана.  Оюутолгой компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд тус сумын 70 гаруй ААН  оролцож байна гэдгийг албаны хүмүүс хэлж байсан. Эндээс харахад сум, уурхай хоёр хоорондоо нэлээд нягт хамтран ажилладаг нь илт харагдах  байх. Энэ жишгээр стратегийн ач холбогдол бүхий том ордыг дагасан аймаг, сум орон нутгаа хөгжүүлдэг бол “Азийн бар улс” энүүхэнд гэж бодогдох.  Дэлхийн топ уул уурхайн компанийн үйл ажиллагааны зарчим, дүрэм журам,  соёлыг орон нутагтаа суурьшуулан авч үлдэж чадаж гэмээнэ ирээдүйн эко хот,хотын иргэн болоход чухал ач холбогдолтойг одооноос анхаарч ажиллах нь зүйтэй байх.  Та ус муутай говьд хот байгуулна гэхээр гайхаж магадгүй. Тэгвэл бас л нөгөө Оюутолгойн хөрөнгө оруулалтаар хамгийн сүүлийн үеийн техник, технологиор тоноглосон Цэвэр усан хангамжийн төв, Цэвэрлэх байгууламж барьж ашиглалтад оруулжээ. Хэдийгээр сум одоогоор 8000 гаруй хүнтэй ч уг байгууламжийн хүчин чадал 40 мянган хүнтэй хотыг хангаж чадахуйц хүчин чадалтай гэдгийг дуулгах байна.  2040 он гэхэд 6312 өрхийн 25,880 хүн, сумын төвд 5292 өрхийн 22,226 хүн суурин амьдрахаар судалгаа, тооцоолол гарч, нийт өрхийн  45 хувийг нь инженерийн төвлөрсөн хангамжтай сууцтай “Ухаалаг загвар сум” болгохоор төлөвлөөд байгаа гэнэ. Түүнийг батлах мэт таван давхар бүхий хэд хэдэн орон сууц эхнээсээ баригдсан харагдана. Түүнчлэн  улаан хүрэн өнгийн нэлээд том хэмжээний барилга нүдэнд тусах бөгөөд  “Үлэмжийн чанар” гэх соёлын төвийн барилга аж. Тэр барилга мөн л уурхайн хөрөнгө оруулалтаар тэнд сүндэрлэжээ. Тэр зуурт  “Хариуцлагатай уул уурхай хөгжүүлж чадаж байгаа аймаг сум, орон нутаг ямар сайхан юм бэ дээ, манай аймаг /Төв аймаг/ хэзээ ийм болох бол” гэсэн цагаахан атаархал ч төрж байсныг нуух юун.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Ханбогд суманд болсон “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт ажиллаж “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад хүлээлгэн өгч, үг хэлсэн юм.

Түүний хэлсэн үгнээс товчлон хүргэвэл   “Миний бие 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр буюу одоогоос яг гурван сарын өмнө Оюу Толгой төслийн Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, Оюу Толгойн гүний уурхайн эхний тэсэлгээг хийх түүхэн мөчид хөрөнгө оруулагчдын хамт Ханбогд суманд ирж байсан.Өнөөдөр ч мөн  “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 103-р тогтоолыг ханган хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ханбогд сумыг орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэх их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр дахин ирж байгаадаа баяртай байна. Ханбогд суманд Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрт гарын үсэг  зуран баталгаажуулах түүхэн мөчийн гэрч болохоор Та бид өнөөдөр хуран цуглаад байна. Өмнийн их говьд шинэ хот сүндэрлүүлэх Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих түүхэн үйл явдлын зөвхөн эхлэл юм аа.  Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Тиймээс бид улсын нийслэлтэйгээ дүйцэхүйц шинэ хотуудыг эдийн засгийн бүс нутгууддаа, шинээр байгуулагдах боомтуудыг түшиглэн байгуулах болно. Ханбогд сумыг зөвхөн уул уурхайгаас гадна галбын говийг түшиглэсэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлж, бурхны шашны өвөрмөц дурсгалууд, үлэг гүрвэлийн хосгүй олдворууд, Улаан номонд орсон нэн ховор ан амьтад, мөн 33 мянга гаруй тэмээн сүргээрээ ялгарч экологийн тэнцвэртэй, тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх нь Шинэ сэргэлтийн бодлогын Ногоон хөгжлийн сэргэлтийн зорилтын цөм хэсэгт багтсан гэдгийг дурдах нь зүйтэй. Ханбогдыг орчин үеийн хот болгон хөгжүүлснээр Ханбогдын иргэд төдийгүй Оюу толгой болон Тавантолгой төслийн ажилтан албан хаагчид, гэр бүлтэйгээ хамт эрүүл аюулгүй шинэ хотод амьдрах таатай боломж бүрдэж, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, таталцлын шинэ соронзон орныг үүсгэх боломж бүрдэх юм. Хүнд цаг үе хүчирхэг хүмүүсийг төрүүлж, хүнд сорилт шинэ боломжийг авчирдаг гэдэг.“Шинэ сэргэлтийн бодлого”-оо бүх нийтээрээ хэрэгжүүлж, дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэх Оюу Толгойн төслийн Гүний уурхай  ашиглалтад оруулах өдөр буюу нэг жилийн дараа дахин уулзахын ерөөл дэвшүүлье.

Монгол Улс Мандан бадрах болтугай” гэлээ.

 Харин “Оюу толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г.Батсүх:  Ханбогд маань өргөжин дэвжиж, хил орчмын жишиг сум болж хөгжих мориндоо мордоход бэлэн болжээ

-Оюутолгой компанийн ТУЗ, захиргаа, хөрөнгө оруулагчид, хувьцаа нийлүүлэгчдийн нэгдсэн шийдвэрээр 50 сая ам.доллар батлагдсан. Энэ нь эхний үе шатны хөрөнгө оруулалт бөгөөд цаашдаа үе шаттайгаар урт хугацааны стратеги учраас Ханбогдын цаашдын өргөжин тэлэхэд хамтран  ажиллах явдал юм. Оюутолгойн ажилчид өнөөдрийг хүртэл Улаанбаатараас бараг арван жил онгоцоор ирж,  буцаж байна. Тиймээс нислэгүүдийг аль болох цөөлж, ажилчдынхаа дийлэнх хувийг энд бий болох тохилог хотод ирж суурьших нөхцлийг бүрдүүлэх тал дээр оролцогч талууд санал нийлсэн байгаа.  Ханбогдыг хот болгох асуудал зөвхөн манайхаас хамаарахгүй.  Ханбогдчуудын чин сэтгэлийн оролцоо, идэвх чармайлт дээр үндэслэж энэ сум суурин цэцэглэн хөнжих ёстой гэв.  Харилцан ойлголцлын санамж бичиг, батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Ханбогд маань өргөжин дэвжиж, хил орчмын жишиг сум болж хөгжих гараанаас мордохоор зэхэж байна. Энэ нь манай улсын Засгийн газаас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлт эрчимжиж байгаагийн тод илрэл юм хэмээн цохон тэмдэглэв.

 “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер: Бат бөх түншлэлээр бүх зүйлийг хийх боломжтой

-Ажлаа аваад гурван долоо хоног болж байгаа ч тодорхой чухал ажлуудыг шийдвэрлэхэд оролцож байгаадаа баяртай байна. Монгол Улсад асар их нөлөө бүхий гайхамшигтай компанийн гүйцэтгэх удирдлагаар томилогдоход ажлын тэргүүлэх чиглэлийн талаар надаас лавлаж байв. Энэ асуултыг нухацтай эргэцүүлсний эцэст би баримтлах хэд хэдэн тэргүүлэх чиглэлээ тодорхойлсон. Эдгээр чиглэлүүд маань компани төдийгүй Монгол Улсад гайхалтай үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна.

Нэгдүгээрт итгэлцэл, түншлэлийг бэхжүүлэх, хоёрдугаарт, Оюу Толгойн уурхайн тогтвортой бөгөөд аюулгүй үйл ажиллагаа. Гурав, дөрөв дэх зорилтууд бол байгаль орчин, нийгмийн асуудлыг стратегийн цөмд байлгаж, өгсөн амлалтаа биелүүлэх юм.  Өнөөдөр би та бүхний өмнө тав дахь тэргүүн зорилтоо сонордуулах хүсэлтэй байна. Энэ нь мөрөөдлөө биелүүлэхийн тулд та бид, түншлэгчид бүгд мөр зэрэгцэн өсөж хөгжихийн тухайд юм” гэлээ.

Тэрбээр мөн “Онгоцны буудлаас Ханбогд сум хүрэх замд байгалийн тогтоц, Монголын өргөн уудам газар нутаг надад төрөлх Өмнөд Африкийг минь санагдууллаа. Манай улсын Ерөнхийлөгч асан Нельсон Мандела нэгэнтээ “Хийхээс нааш бүтэх зүйл үгүй мэт санагддаг” гэжээ. Өнөөдөр би энэ эшлэлийг багахан өөрчилж “Бат бөх түншлэлээр бүх зүйлийг хийх боломжтой” гэж хэлэхийг хүсэж байна гэлээ.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Ханбогд сумыг хөгжүүлэх эхний бодит боломж нь Оюутолгойн хөрөнгө оруулалт юм

– Монгол Улсад шинэ хот барих ажлууд үе шаттай явагдаж эхэлнэ. Хамгийн сүүлд 1980 онд Багануур хотыг барьсан байдаг. Эдийн засагт нөлөө бүхий, ажлын байрыг бий болгож байгаа хот тосгодыг төлөвлөх ёстой. Тэр утгаараа Ханбогд, Цогтцэций, Гурван-Тэс, Сайншанд гэсэн хотуудыг нэн тэргүүнд төлөвлөж үе шаттайгаар барилга байгуулах ёстой. Ханбогдын хувьд цэвэр усны байгууламжаа харьцангуй шийдсэн. Үе шаттайгаар дулааны асуудлыг шийдэх ёстой. Оюутолгой компанийн хөрөнгө оруулж байгаа энэ мөнгийг бид хамгийн гол нь зөв зохистой  л ашиглах хэрэгтэй. Хамгийн эхлээд үр дүнгий нь сайн тооцвол цаашдаа хийх бүтээн байгуулалтад их сайн нөлөөтэй гэж үзэж байгаа. Ханбогд тэлэхэд залуусын таталцал чухал. Хүмүүст амьдрахад ээлтэй болсноор залуус энд байр, газар авч амьдрах ая тухтай орчныг нь бүрдүүлэхийн тулд эмнэлэг, сургууль, цэцэрлэг  гэх мэт олон нийтийн байгууллага, үйлдвэр үйлчилгээг хамгийн түрүүнд анхаарах ёстой. Тус төлөвлөгөөгөөр Ханбогдыг орчин үeийн хот болгон хөгжүүлэх орон зайн цогц төлөвлөлтийг хийсэн. Ханбогд сумыг хөгжүүлэх эхний бодит боломж нь Оюутолгойн хөрөнгө оруулалт юм.  Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Төр, хувийн хэвшлийн түншлэл, иргэдийн оролцоо хамгаас чухал болохыг Барилга, хот байгуулалтын сайд онцоллоо.

 

Ханбогд сумын Насан туршийн боловсролын төвийн ажилтан Д.Ганбат: Дэлхийн том уурхай  байгаагийн хувьд сум маань хот болон өргөжихөөр  болж байгаад их баяртай байна

– Би энд анх 1982 онд ирж байлаа.  Төрийн болон боловсролын салбарт 40 шахам жил ажиллаж байна. Дээр үед Гурван-Тэс манайх хоёр аймгийн төвөөсөө алслагдсан хамгийн хөгжил бага соц нийгмийн үед хүмүүс цөллөгийн байдлаар ирж ажиллаж байсан. харин сүүлийн жилүүдэд Оюутолгой гэдэг том уурхай нээгдсэнээс хойш орон нутгийн хүн ам эрс өссөн. Жилээс жилд суурьшил нэмэгдэж байна. Дэлхийн том уурхай  байгаагийн хувьд сум маань хот болохоор болж байгаад их баяртай байна. Үүнд их ач холбогдол өгч Ерөнхий сайд маань өөрийн биеэр ирж иргэд олон нийтийнх нь өмнө баталгаажуулж, эхлүүлж байгаа явдалд их баяртай байна. Зогсолтгүйгээр шуурхай яваасай.  Уул уурхайтайгаа зэрэгцээд ХАА,  МАА-гаа орхигдуулахгүй авч яваасай гэж бодож явдаг даа. Дан ганц уул уурхайгаар эдийн засаг сэргэхэд учир дутагдалтай. Компанидаа ч ашигтай, нутгийн иргэддээ ч ээлтэй ийм л харилцан бие биендээ хүндлэлтэй хандаж түншилвээс илүү үр өгөөжтэй болох байх.

 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.05.05/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их Эзэн Чингис хаан”
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
1 УИХ-ын даргын 2024 оны 94 дүгээр захирамжаар байгуулагдсан Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судлах, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 12.00 “Их засаг”
2 УИХ-ын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан Төрөөс хүний эрх, эрх чөлөө, хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа цахилгаан дугуй (суррон), скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 Нутгийн удирдлагын танхим
3 УИХ-ын даргын 2025 оны 200 дугаар захирамжаар байгуулагдсан Бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх бүтээгдэхүүн солилцооны талаар хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 334 тоот
4 УИХ-ын даргын 2024 оны 106 дугаар захирамжаар байгуулагдсан Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 334 тоот
5 УИХ-ын даргын 2024 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 “Үндсэн хууль”
6 УИХ-ын даргын 2025 оны 185 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох болон хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 “Их засаг”
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.02) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд суурьшлын бүс шинээр байгуулах хот төлөвлөлтийг хийхдээ иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг оновчтой төлөвлөх, үүнд хяналт тавих эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа хуульд заасан шаардлагад зайлшгүй нийцүүлэх зохицуулалтыг тусгаснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн холбогдох шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавьж, батлах эрх зүй тодорхой болох юм. Тухайлбал, аймаг, нийслэлийн аливаа хот, суурин газрын төлөвлөлтөд, суурьшлын бүсийг шинээр төлөвлөхдөө нэн тэргүүнд хүүхдийн суралцах цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг харгалзаж, 250 өрх бүрд нэг цэцэрлэг, 1000 өрх бүрд нэг төрийн өмчийн сургууль байхаар тооцдог болох аж.

Уг хуулийн төсөл батлагдсанаар хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч, төлөвлөлтийг хэрэгжүүлэгч талуудын эрх, үүргийг оновчтой болгохоос гадна мэргэжлийн байгууллагын үүрэг, хариуцлага тодорхой болох учиртай хэмээн хууль санаачлагчийн зүгээс онцоллоо. Улмаар хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд таатай, байгаль орчинд ээлтэй, нийгмийн болон инженерийн дэд бүтэц бүхий хотууд бий болно гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

АНУ-ын тэргүүлэгч агаарын тээврийн компани “United Airlines” Монгол Улсад анхны буултаа хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2023 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  АНУ-д албан ёсны ажлын айлчлал хийхдээ тухайн үеийн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харристай албан ёсны хэлэлцээ хийсэн.  Энэ үеэр сүүлийн 20 гаруй жил хүлээгдсэн хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлэцээр болох “Open sky” гэрээг үзэглэсэн. Үүний үр дүн гарч, Америкийн тэргүүлэгч агаарын тээврийн “United Airlines” компани Монгол Улс руу нислэг үйлдэж эхэллээ.
Монгол Улсын Засгийн Газраас явуулж буй агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд дотоодын 5 агаарын тээвэрлэгчээс гадна “Turkish airlines”, “Korean Air”, “Asiana Airlines”, “Air China” тэргүүтэй гадны 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд “United Airlines” компани 17 дахь авиа компани болж нэмэгдэж байна.

Монгол Улсын ИНЕГ болон холбогдох байгууллагууд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас олгодог САТ-1  гэрчилгээжилтийг авах ажил явагдаж байна.

Энэхүү гэрчилгээг Монгол Улс эзэмшсэнээр 2025 ондоо багтаж Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой болно.
АНУ болон Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болох нь хоёр орныг холбоод зогсохгүй тийзний үнэ хямдарч, аялал жуулчлалын салбарт чухал нөлөө үзүүлнэ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм7 цаг өмнө

Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна

Нийгэм7 цаг өмнө

Ой, хээрийн түймрийн өртөх байдлыг тодорхойлоход 7.8 хувь нь маш өндөр байна

Энтертайнмент7 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Нийгэм7 цаг өмнө

Жүдочид их дуулгаас таван медаль хүртлээ

Нийгэм8 цаг өмнө

Чандмань сумын 100 жилийн ойн барилдаан Б.Бат-Өлзий заан түрүүллээ

Нийгэм8 цаг өмнө

Зүрх ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ

Улс төр8 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм8 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугамд хийгдэх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Эдийн засаг3 өдөр өмнө

Алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө худалдаалж байна

Нийгэм3 өдөр өмнө

Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо

Нийгэм3 өдөр өмнө

“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа

Нийгэм3 өдөр өмнө

Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно

Улс төр3 өдөр өмнө

АНУ-ын тэргүүлэгч агаарын тээврийн компани “United Airlines” Монгол Улсад анхны буултаа хийлээ

Нийгэм3 өдөр өмнө

“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Бусад3 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Улс төр3 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж, ХЭҮК-оос дэвшүүлсэн саналуудыг Байнгын хороодод шилжүүлэв

Нийгэм3 өдөр өмнө

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Нийгэм3 өдөр өмнө

Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой

Улс төр4 өдөр өмнө

Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Эдийн засаг4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

Улс төр4 өдөр өмнө

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов

Энтертайнмент4 өдөр өмнө

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Улс төр4 өдөр өмнө

Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг үүрэг болгов

Улс төр4 өдөр өмнө

УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэхээр товлосон 3 асуудлаар нэг өдрийн завсарлага авлаа

Нийгэм4 өдөр өмнө

Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр3 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм11 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим