Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Б.Батжаргал: Малчдыг халамж авах бүлэгт нэмэхгүйн тулд даатгалд хамруулах нь чухал

Нийтэлсэн

-

“Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөрөөс малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн сангийн санхүүжилттэй тус хөтөлбөрийн хүрээнд ХНХЯ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Маастрихтын их сургууль, Хараат бус судалгааны хүрээлэн хамтран “Малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын талаарх зан үйл” судалгааг 2020-2022 онд хийжээ.

Судалгааны хэлэлцүүлгийг нээж НҮБ-ын суурин зохицуулагч Татан Мишра хэлсэн үгэндээ, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд ОУХБ манлайлан ажилласанд талархал илэрхийлээд, төслийн хүрээнд Насан туршийн боловсролын хөтөлбөртэй хамтран нийгмийн даатгалын үр өгөөж, малчид энэ талаар мэдлэгийг нэгэндээ түгээхийн чухлыг тэмдэглэлээ. Тэрбээр, “Малчид мэдээлэл муу, нийгмийн даатгалын тухай анхан шатны тодорхой ойлголтгүйгээс даатгалд хамрагдахгүй, шимтгэлээ тогтмол төлөхгүй байна. Үүнд малчдын орлого хүрэлцэхгүй, алслагдсан газар зүйн байршил зэрэг нь ч нөлөөлж байгаа. Монголчууд уламжлалын хувьд ирээдүйн үр өгөөж гэхээс илүү одоо болон ойрын асуудалд илүү ач холбогдол өгдөг нь малчдын нийгмийн даатгалд хандах хандлагад сөргөөр нөлөөлж байгаа”-г онцолсон юм.

Монгол улсын 21 аймгийн 330 суманд нийгмийн даатгалын байцаагч ажиллаад 28 жил болж байгаа. Энэ утгаараа манай улсын хувьд зөөлөн дэд бүтэц, хүний нөөцийн хувьд боломжийн байгаа ч 2021 оны байдлаар 49 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдсан нь хангалтгүй тоо гэдгийг ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал хэлж байв.

Тэрбээр цааш нь ярихдаа, “Энэ байдлыг сайжруулахын тулд малчдын орлогод нийцүүлэн нийгмийн даатгалын гэрээг сараар бус жилээр байгуулахаар хууль өөрчлөлт оруулсан. Улсын хэмжээнд 4.2 сая гар утас хэрэглэж байна. Үүний 80 хувь нь ухаалаг утас ашигладаг судалгаа бий. Иймд шимтгэлээ цахимаар төлөх нөхцөл бүрдүүлсэн. ОУХБ-аас төслийн хүрээнд малчдын зан үйлийн судалгаа хийсэн нь талархууштай. ХНХЯ-наас мөн малчдын зан үйлийн судалгааг нийслэлд 3000 хүн хамруулж хийсэн. Энэ 2 судалгааны дүнг харьцуулах боломжтой боллоо. Цар тахлын улмаас сүүлийн 2 жил олон аж ахуйн нэгжийн орлого хумигдсан бол малчдын хувьд цаг агаар таатай байсан нь орлогын эх үүсвэрээ авч үлдэх нөхцөл бүрдсэн. Малчид эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдахгүй байснаараа тодорхой хугацааны дараа тогтолцооны гадна үлдэж, эдгээр малчин халамж авах бүлэгт нэмэгдэнэ. Энэ эрсдэлийг тооцож даатгалд хамруулах нь чухал” хэмээлээ.

Малчид мэдээлэл муу, нийгмийн даатгалын тогтолцооны тухай тодорхой ойлголтгүйгээс нийгмийн даатгалд хамрагдахгүй, шимтгэлээ тогтмол төлөхгүй, төлөхөө зогсоох эсвэл даатгалын тэтгэмжээ авах эрхтэй байсан ч нэхэмжлэхгүй байгааг төслийн ахлах судлаач Т.Элбэрэл судалгааны танилцуулга хийх үеэрээ тэмдэглэв.

“Малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын талаарх зан үйл” судалгаанд 21 аймгаас 8-ыг нь сонгон, 4000 малчныг хамруулжээ. Тэдний 55 хувь нь эрэгтэй, 45 хувь нь эмэгтэй, мөн 39 хувь нь 35-44 настай, 27 хувь нь 25-34 насных, 28 хувь нь 45-54 насны иргэд байв.

Таван оролцогч тутмын 4 нь гэрлэсэн хүмүүс аж. Ойролцоогоор 3 оролцогч тутмын 1 нь бүрэн бус дунд боловсролтой бол тэдний зөвхөн 8 хувь нь дээд боловсрол эзэмшжээ. Судалгаанд оролцогчдын тал хувь нь өрхийн 4-5 гишүүнтэй, 22 хувь нь 6 ба түүнээс дээш гишүүнтэй байлаа. Бараг бүх өрхөд (98 хувь) бүртгэлтэй малчин амьдардаг бол тэдний олонх нь (74 хувь) нэгээс олон малчинтай аж.

Дээрх малчдын 50 хувь нь 2 ба түүнээс дээш тооны сууц эзэмшдэг бөгөөд 69 хувь нь хөдөө, 22 хувь нь сумын төвд, 9 хувь нь аймгийн төвд амьдарч байна. Тэдний 86 хувь нь орон нутагт дор хаяж 1 сууцтай байсан бол 2 хувь нь нийслэлд өөрийн сууцтай гэжээ.

Малчдын өрхийн жилийн орлого дунджаар 15,278,807 төгрөг байгаа нь ҮСХ-ноос гаргасан өрхийн дундаж орлоготой ойролцоо юм. Оролцогчдын 81 хувь нь хүүхдийн мөнгө авдаг бол ердөө 14 хувь нь өндөр насны тэтгэвэр авч байна. Нийт өрхийн 64 хувь нь зээлтэй, дөнгөж 12 хувь нь хадгаламжтай гэж хариулжээ. Нэг өрх дунджаар 49 бод, 353 бог малтайгаас сүүлийн 12 сарын хугацаанд малынхаа 8 хувийг байгалийн гамшигт өвчин, хулгай, чоно, нохойд бариулж алджээ.

Дөрвөн мянган малчин 1,607,784 малтай бөгөөд малынх нь 12 хувийг бог, 88 хувийг бод эзэлж байна. Эдгээр малын 6 хувь нь аймгийн төвд, 18 хувь нь сумын төвд, 76 хувь нь хөдөөд байршиж байв.

Мал, малын гаралтай бүтээгдэхүүн нь өрхийн орлогын эх үүсвэр гэж хариулсан малчид малаа даатгуулах нь илүү, даатгуулсан хугацаа ч урт байв. Гурван малчин тутмын 1 нь (31 хувь) малаа байгалийн гамшиг, хулгай, халдварт өвчнөөс сэргийлэн даатгуулжээ. Малчдын 54 хувь нь малаа 4 жилээс доош хугацаагаар даатгуулсан байна.

Түүнчлэн, оролцогчдын 96 хувь нь эрүүл мэндийн байдлаа дундаж, түүнээс дээш гэж үнэлжээ. Тэдний гэр бүлд хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо харьцангуй бага ч тэдний нэлээд нь албан ёсоор бүртгүүлээгүйгээс төрөөс даатгалын тэтгэмж авах боломжгүй байна. Судалгаанд оролцогчдын 8 хувь нь байнгын хөгжлийн бэрхшээлтэй байсан бөгөөд тэдгээр иргэдийн 40 хувь нь бүртгэлгүй аж.

Эрүүл мэндийн даатгалд 3 малчин тутмын 2 нь (66 хувь) хамрагджээ. Малчдын хувьд, зайлшгүй даатгуулах шаардлагатай даатгал учраас (41 хувь), өөрийгөө болон гэр бүлээ өвдөх эрсдэлээс сэргийлэхийн тулд эрүүл мэндийн даатгалд хамрагдсан (36 хувь) гэжээ. Даатгалд хамрагдаагүй шалтгааныг тодруулахад эрүүл мэндийн даатгал ач холбогдолгүй, үнэтэй гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан малчдын 39 хувь нь НДШ төлж байна. Үүний 29 хувь нь сайн дураар, 9 хувь нь албан журмаар хамрагджээ.

ҮСХ-ны мэдээгээр 2020 оны байдлаар 298,798 малчин байгаа нь манай улсын хүн амын 8.7 хувь юм. Залуу малчдын тоо 2010-2020 онд 28.9 мянгаар буюу 8.8 хувиар багасжээ. Хүн амын 19.9 хувь нь малчин өрхийн гишүүн бөгөөд ажиллах хүчний 24.1 хувь нь мал аж ахуйн салбарт бий. Иймд малчдын хувьд үр өгөөжтэй өндөр насны тэтгэвэр, хүртээмжтэй эрүүл мэндийн даатгалын тогтолцоо чухал юм. Нийгмийн даатгалын байцаагч сум бүрд ажилладаг ч малчдыг сургалт, мэдээллээр хангахад санхүү, хүний нөөц, тээврийн зардал хязгаарлагдмал талаар оролцогчид хэлэлцүүлгийн үеэр ярьж байлаа.

Хэлэлцүүлэгт ХНХЯ, ЭМЯ, НДЕГ, ЭМДЕГ, олон улс, нийгмийн түнш, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, ОУХБ-ын Ази, Номхон далайн Нийгмийн хамгааллын мэргэжилтэн Нуно Куна, Маастрихтын их сургуулийн нийгмийн хамгааллын судлаач эрдэмтэд оролцжээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,

-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,

-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,

-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,

-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,

-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,

-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.

Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.

Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм15 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр15 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр15 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад7 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм7 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр7 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим