Улс төр
С.Амарсайхан: Удаа дараа зөрчил гаргасан махны үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг цуцална
Шадар сайд С.Амарсайхан өнгөрөгч амралтын өдрүүдээр Эмээлт дэх мах махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад сүүлд мэргэжлийн хяналтын байгууллагын битүүмжлэгдсэн үйлдвэрүүдэд ажиллалаа.
Үйл ажиллагааг нь түр зогсоож битүүмжилсэн 17 үйлдвэрийн төлөөлөл болох дулааны аргаар мах боловсруулж, экспортолдог “Монгол эко мах” ХХК болон мал төхөөрөх, мах махан бүтээгдэхүүн боловсруулж, дотооддоо нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Натурал грийн фүүдс”, “Шилмүүст сүмбэр” компанийн үйлдвэрүүдээр орсон юм.
“Монгол эко мах”, “Шилмүүст сүмбэр” компаниудын хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020, 2021 онд үйл ажиллагаа нь зогсонги байгаад энэ жилээс үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Гэвч үйлдвэрийн байр агуулах, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин нөхцөл бүрдээгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэдгийг Мэргэжлийн хяналт, Стандарт хэмжилзүйн байгууллагын мэргэжилтнүүд хэлж байсан юм. Тиймээс цаашид хүнсний үйлдвэрлэл эрхлэх эрүүл ахуйн стандартын шаардлага хангуулах үүрэг чиглэлийг өглөө.
Тэгвэл 2019 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Натурал грийн фүүдс” компани нь өнгөрсөн хугацаанд удаа дараа зөрчил гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2022 оны зургадугаар сарын 1-нд хийсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт бус шалгалтаар 75 тонн цул адууны мах, дулааны аргаар боловсруулсан 25 тонн ямааны мах хадгалж байсан нь тогтоогдож, агуулахыг нь битүүмжилжээ. Тус компани нь дулааны аргаар мах боловсруулах эрхтэй ч БНХАУ руу экспортлох зөвшөөрөлгүй, мөн хадгалж байсан мах нь гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгогүй, мөн агуулахын байр нь стандартын шаардлага хангаагүй зэрэг хэд хэдэн зөрчилтэй тул цаашид үйл ажиллагааг нь бүрэн зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж хэллээ.
Энэ үеэр Шадар сайд удаа дараа зөрчил гаргаж, эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй нөхцөлд мах, махан бүтээгдэхүүн бэлтгэдэг үйлдвэрүүдийн үйл ажиллагааг цаашид хатуу хяналтын дор үргэлжлүүлж засах сайжруулах боломжтой зөрчлийг нэн даруй арилгуулах, боломжгүйг нь тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч, тухай бүрт нь олон нийтэд ил тод мэдээлэхийг холбогдох албаныханд даалгалаа. Битүүмжилсэн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний дээжийн шинжилгээний хариу 8-наас эхлэн гарах юм байна.
Лабораторийн шинжилгээний хариугаар хүний эрүүл мэндэд хохиролгүй нь тогтоогдвол эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломж олгох хэрэгтэйг мөн Шадар сайд санууллаа.
Улс төр
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.
-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,
-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,
-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,
-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,
-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,
-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,
-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,
-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Улс төр
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.
Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
Улс төр
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.
Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Нийгэм12 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр12 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр13 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа