Нийгэм
Шадар сайд С.Амарсайхан: Наадмын төсөвт 2.3 тэрбум төгрөг зарцуулна
Монголчууд хоёр жил Үндэсний баяр наадмаа тэмдэглээгүй. Тиймдээ ч Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн ойтой нь хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж буй.
Тэгвэл Үндэсний баяр наадам долдугаар сарын 10, 11-нд улс орон даяар зохион байгуулагдана. Тэгш ой нь тохиож буй Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь зэрэг аймгууд долдугаар сарын 22-29-ний дотор наадмаа хийхээр тогтжээ.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан:
–Удахгүй улсын их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хуваариуд гарсныг Соёлын яамнаас иргэдэд танилцуулна. Covid-19 халдварын улмаас бид хоёр жил үндэсний наадмаа тэмдэглэж чадаагүй. Энэ жил Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн ой, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой гээд олон баярууд давхацсан ойнуудыг долдугаар сард тэмдэглэнэ. Нүүдэлчний соёл ахуйг таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлууд хүрээнд наймдугаар сард бүтэн наадмын хөтөлбөрийн дагуу ажлууд зохион байгуулагдана.
Иргэд сүүлийн хоёр жил алжаалаа тайлж чадаагүй, стресс ихтэй, хөл хорионд их байсан, аялж зугаалж чадаагүй. Тиймээс дэлгэр сайхан зуны улиралд улсынхаа баяр наадмыг нийслэлдээ тэмдэглэчхээд хөдөө орон нутагт агаар салхинд гарч, эрүүл орчинд эрсдэлгүйгээр баяр наадмаа тэмдэглэх бэлтгэлээ хийж сайхан наадах боломж бүрдэнэ .
Энэ жилийн баяр наадмаар “Улаанбаатарын үдэш” арга хэмжээ Хүй долоо худагт, Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд болно. Өмнө нь соёлын төв өргөөнд болдог байсан. Наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадмын хаалтыг ёслол төгөлдөр хийнэ. Морь, сур, бөх бэлтгэлдээ орсон. Наадмын төсөвт гурван тэрбум төгрөг тавьсан ч төсвийн тодотголоор хасагдаад 2.3 тэрбум төгрөг болсон. Энэ жилээс бид хуушуураа идэж, ус ундаагаа уух гэж Төв цэнгэлдэхийг зорихоо болино. Учир нь иргэдийн ирж, явах бүх гудамж талбайд үйлчилгээ явуулж, иргэддээ ая тухтай баярлуулна” гэдгийг онцлов.
Дашрамд дурдахад, энэ жилийн баяр наадмын нээлт хаалтын ерөнхий найруулагчаар Г.Наранбаатар ажиллахаар болсон билээ. 2016, 2017, 2018 оны баяр наадмыг Н.Наранбаатар, 2019 оны наадмыг Г.Цоггэрэл, 2020, 2021 оны наадмыг Б.Баатар найруулсан юм.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм14 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр14 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр14 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа