Нийгэм
Тэгш ой нь тохиож буй аймгуудын баярын хөтөлбөр гарч эхэлжээ
Засгийн газрын хуралдаанаар баяр наадам тэмдэглэх тухай шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Энэ жилийн тухайд үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13-н хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэнэ. Үүнээс гадна тэгш ой тохиож байгаа Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгууд бүсийн уралдааныг зохион байгуулах хуваар гаргаад байна. Эдгээр аймаг ирэх сарын 22-31 хооронд тэгш ойгоо тэмдэглэнэ. Соёлын яамнаас баярын хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулах юм.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 90, 91 ОЙ ТОХИОНО
Өвөрхангай аймгийн тухайд 90, 91 жилийн ой энэ жил тохионо. Өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулаагүй. Тиймээс тус аймгийн Засаг даргын тамгын газраас 2022 оны долдугаар сарын 29-30-нд ойн баяр тэмдэглэх хүсэлт хүргүүлжээ. Одоогоор албан хариу ирээгүй байгаа ч тэгш ойдоо бэлдэж эхэлсэн байна. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ойн хүрээнд хийж хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн бөгөөд уг ажлыг зохион байгуулах салбар хороодыг дөрвөн чиглэлд байгуулжээ. Мөн Хархорум хот байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 100, Өвөрхангай аймаг үүсч хөгжсөний 90, 91 жилийн ойг хамтатган тэмдэглэх хүсэлтийг Засгийн газарт уламжилсан байна. Өвөрхангай аймаг нь БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн 1931 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн тогтоолоор 31 сумтай анх байгуулагдсан бөгөөд өдгөө 19 сумын хэмжээнд 117 мянган хүн ам оршин сууж байгаа аж.
БАЯНХОНГОР АЙМАГ 29-31-НЫ ХООРОНД БҮСИЙН УРАЛДААН ЗОХИОНО
Баянхонгор аймаг долдугаар сарын 29, 30, 31-нд бүсийн уралдаан зохион байгуулах юм. Наадмын урьдчилсан хөтөлбөрт тусгаснаар тус аймгийн наадамд зөвхөн нутгийн бөхчүүд барилдах шийдвэр гарчээ.
СҮХБААТАР АЙМАГТ ЗҮҮН БҮСИЙН ХУРДАН МОРЬДЫН УРАЛДААН болно
Сүхбаатар аймгийн 80 жилийн ойг угтсан баярын арга хэмжээ хэдийнэ эхэлсэн байна. Одоогоор аймгийн хэмжээнд урлагийн наадмыг зохион байгуулж байгаа бол ирэх сард хурдан морь, хүчит бөхийн барилдаан нэгдсэн байдлаар болох аж. Сүхбаатар аймгийн баярын хөтөлбөр эцэслэн гараагүй байгаа хэдий ч тэмдэглэлт ойн хүрээнд зөвхөн аймаг, сумдын хэмжээнд бус аялагч нарт зориулсан тусгай арга хэмжээнүүд зохион байгуулна. Учир нь тус аймагт Алтан овоо, Шилийн богд, Талын агуй, Сэнжит хад, Монголын хүн чулууд, Хөргийн хөндий зэрэг байгалийн түүхэн дурсгалт газар олон бий.
ДОРНОГОВЬ АЙМАГ САЙНШАНД СУМЫН ТЭГШ ОЙГ ХАМТАТГАНА
Дорноговь аймаг байгуулагдсаны 90, 91 Сайншанд сум байгуулагдсаны 60, 61 жилийн баяр наадам ирэх сард тохионо. Тус аймгийн наадмын комиссоос Засаг даргын дамгын газартаа шаардлагатай санхүүг батлуулах хүсэлт өгчээ. Хариу гарах даруйд тус аймаг баярын хөтөлбөрөө олон нийтэд танилцуулах юм байна.
ӨМНӨГОВЬ АЙМАГ ЖУУЛЧНЫ БҮСҮҮДЭД ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОНО
Өмнөговь аймаг долдугаар сарын 29-30-нд хурдан морьдын уралдаан болоод бусад арга хэмжээг зохион байгуулна. Энэ үеэр жуулчны бүсүүдэд тусгай үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа аж. Тус аймаг баяр наадмыг угтаж энэ сарын 17-нд “Сайханы сарлагийн баяр” Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын Зүүнсайхан уулан дахь Ёлын аманд зохион байгуулахаар болжээ. Үүний дараагаар аялагчдад зориулсан хэд хэдэн хөтөлбөр байг бөгөөд аймгийн нийт олныг тэгш ойдоо өргөнөөр хамрагдахыг хүссэн байна. Цар тахлын хугацаанд өсвөрийн бөх барилдуулаагүй бол энэ жил тэгш ойн хүрээнд өсвөрийн бөхчүүдийг барилдуулахаар болжээ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм15 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр15 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр15 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа