Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Тархины саажилттай хүүхдүүдийн тусгай хэрэгцээт эмийг төрөөс 100 хувь даахаар боллоо

Нийтэлсэн

-

Ерөнхий сайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй  эцэг эхчүүдийг дэмжиж ажиллахаа  илэрхийлээд зарим үүрэг даалгаврыг салбарын сайд нарт өглөө

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ялгаварлан гадуурхдаг, тэдний  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар ярьдаг нь бодит байдал дээр худлаа хий хоосон, нийгмийн хүчирхийллийг Засгийн газар өөрсдөө үйлдлээ, үүнээс хамгийн аюултай нь уналт таталтын эм цар тахлын хоёр жилийн турш тасарсанд бухимдсан эцэг эхчүүд хүүхдүүдийн хамт төрийн ордны гадаа эсэргүүцэл илэрхийлсэн юм. Тодруулбал,  уналт таталт, саажилт, булчингийн чангарлын улмаас өсөлт нь зогссон, суумгай хүүхдүүдээ тэвэрсэн ээжүүд энэ өдөр дуу хоолойгоо нэгтгэсэн нь энэ. Олон жилийн турш хүүхэдтэйгээ хамт шаналж байгаа тэд  ихэнхдээ эмч нарын буруугаас болсон, дараа нь хэн ч хариуцлага хүлээдэггүй,танай хүүхэд монголд эмчлэгдэхгүй, найдваргүй гэдэг үгийг сонсдог нь бүр ч сэтгэл эмзэглүүлж, шархлуулдаг хэмээн ам уралдан ярьцгааж байлаа. Мөн хүнд хэлбэрийн саажилттай, дөрвөн мөчний чангаралттай дөрвөн хүүхэд, 25 ээж төрийн ордны  гадаа хонож, зарим нь тэсэлгүй өвдөж байхад гарч ирэх энэрэлгүй нийгмийн харгис төрд маш их гомдож байна, нүдээрээ  харлаа гэцгээж байсан юм. Энэ зуур  зарим ээжүүдийн төлөөлөлтэй уулзаж тухайн хүүхдийн өвчний онош, биеийн байдлын талаар тодрууллаа.

Найман настай охины ээж Л.Дашжав

Монголд танай хүүхэд найдваргүй гэхээс өөр сэтгэл цэлмэх үг сонссонгүй

Манай охин Багануурын эмнэлэгт  эрүүл саруул төрсөн.Гэтэл шарлалт нь хүндрээд хоолыг нь сойж  ЭХО-д харуулах хооронд тав хоногтойдоо шоконд ороод таталт өгөөд  нов ногоон болсон. Эмч нар танай хүүхэд нов ногоон гэцгээхийн  оронд олон арга хэмжээ авсан бол өнөөдөр миний охин найман настай хэрнээ ийм өсөлтгүй, хүнд өвчтэй  байхгүй байлаа. Ердөө л  хоолыг нь сойгоод аль буруу эмчилгээнүүдийг  хийснээс бүх зүйл үүдэлтэй. Охиныг маань экватороос  эрчимт эмчилгээний тасагт оруулаад дээрээс нь дулаацуулах гэж залгасан туяа гэрлээ  хүртэл асаалттай нь орхиод явсан байсан. Энд маш хариуцлагын асуудал яримаар байна. Сүүлдээ  хүүхдийн биеийн байдал муудаад ирэнгүүт чи хүнд бүтэлттэй төрсөн гэж  худлаа ярьж байгаа. Хүүхдээ тэврээд  очсон газар болгонд л найдваргүй гэх юм, ямар ч  амны билэггүй. Одоо эмч нар нь бүгд хувийн эмнэлэгтэй болчихсон, бид тэр болгон хувийн эмнэлгээр үйлчлүүлээд байх боломж бололцоо байхгүй арга барахдаа  аль  сайн эмч  гэсэнд нь мөнгөө  төлөөд үзүүлэх юм,дээрдсэн ч юм алга. Мэдрэлийн тасагт  хэвтэх гэж эмч нарынх нь гарыг цайлгана. Хүүхэд сахиуртайгаа нийлээд нэг өрөөнд 10 гаруйлаа хэвтдэг, дотроосоо ханиад аваад, юун эмчлүүлэх  байтугай ханиад хүрээд гарах  тохиолдол маш олон. Энэ бүгдийг тогтлолцоогоор нь өөрчлөхийг хүсч  байна. Ингэж монголдоо  өчнөөн эмнэлгээр явж эмчлүүлээд тусыг эс олж байгаа учраас  гадаад улс руу материалаа эхнээсээ явуулаад итгэл найдвар өвөрлөөд л сууж байна даа.Манай ээжүүд эхнээсээ хүүхдүүдээ авч яваад сайжраад ирж байна. Гэтэл салбарын сайд нь эцэг эхчүүд та нар буруу ойлголттой явж байна, гадагшаа яваад бүрэн төгс эдгэрнэ гэж байхгүй гэсэн, бид ч гэсэн  бүрэн эдгэрчихнэ ээ гэж хэлээгүй шүү дээ. Энэ үгүйсгэсэн үгнээс  болж  гадаадад эмчлүүлэхээр зарлаад байсан хандивын аянууд зогсох гэж  байна. Өөрсдөө тусалдаггүй юмаа гэхэд битгий замыг нь хаагаач ээ. Салбарын сайд болон ард иргэдийг төлөөлж байгаа хүмүүс нь ийм л мэдээлэлгүй  байна шүү дээ. Арга хэмжээ авч байна гэж хэлдэг ч бидэнд бодит үр дүн нь огт буухгүй байна.  Биднээс, хүүхдүүдээс маань асар их тэвчээр гарч байна. Миний найман настай хэрнээ  дөрвөн настай юм шиг харагдаж  байгаа биз. Монголд танай хүүхэд найдваргүй гэхээс өөр сэтгэл цэлмэх үг сонссонгүй. Би нэг л охинтой, дахиж төрөхөөс айж байна. Протезийн үйлчилгээ маш хүрэлцээгүй, халамжаас авъя гэхэд тодорхой үнэ тарифтай, үнэнд нь тааруулаад авъя гэхэээр хүүхдийн онцлог, бас биед нь  тохирдоггүй. Хүүхдээ гээд гадаадаас нэг сая гаруй төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж авдаг. Үүнийг худалдаж авах боломжтой хүн хэд байх билээ. Одоо манай хүүхэд тэргэнцэр байхгүй, энгийн тэргэн дээр гэдийлттэй, чангаралттай учраас сууж чадахгүй. Анх эмнэлэгт байхдаа буруу эмчилгээнээс болсондоо маш  их харамсч байна. Охиныхоо өвчний оношийг би  өөрөө олж мэдсэн. Саажилт,таталтаа ялгаж салгамаар  байна.

Л.Буян

2016 онд хүүхдээ  гадаад руу явж эмчлүүлсэн бол өнөөдөр ингэтлээ хүндрэхгүй байлаа

Миний хүү дөрвөн настай, долоон кг жинтэй. Хоолоо сайн идэж чадахгүй учраас таргалдаггүй. Дүүргийн эмчээсээ гуйж авч дөрөв, таван хайрцаг сүү уулгасан.Суухгүй, мөлхөхгүй, эргэхгүй ердөө л суумгай. Асаргааны 123000, хүүхдийн 288000 төгрөг авдаг. Эмээ авна, өдөрт тав зургаан пампарс хэрэглэнэ. Одоо хүртэл сүү уудаг, дээрх мөнгө яг л хэрэглээнд нь  таардаг. Хоёр настайд нь MRI  хийлгэхэд тархины хатангаршил, олон тооны уйланхайтай гэсэн онош гарсан. Хагалгаа хийлгэх гэтэл хоёр  нас хүртэл шимэгдээгүй учраас III дугаар эмнэлэг хагалгаа хийхгүй гэсэн. Мэдрэлийн эмчийнхээ хяналтанд л бай гэсэн. Ер нь монголд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 80 хувь нь саа саажилтай, эрүүл мэндийн байгууллагын буруугаас болж байгаа. Бид үнэхээр гомдож байна. Хагалгаанд орох зардал 350 сая төгрөг. Үүнээс одоогоор 30 сая төгрөгийг нь дансандаа цуглуулсан. Алхаж гишгээд гүйдэг байсан хүүхэд өнөөдөр явж чадахгүй  тэргэнцэртэй явдаг болсон.  2014 онд нугасны дутуу хөгжил гэж оношлогдоод 2016 онд гадаад руу яваад эмчлүүлсэн бол өнөөдөр ингэтлээ хүндрэхгүй байсан.Гэтэл танай хүүхэд бариа, сэргээн засахаар яваад л засарчих юм байна гэхээр нь 2022 оны тавдугаар сар хүртэл сүүлдээ хашаа байшингаа зараад хүүхдээ тасралтгүй эмчлүүлсэн, ямар ч үр дүн гарсангүй. Одоо дүүгийнхээ гэрт амьдарч байгаа.

Эрхэм нандин сувд ТББ-ын гишүүн

10- н жил хууль бусаар оруулж ирсэн эм авч хүүхдийнхээ амь насыг торгоож  байна

Би тархины саа саажилттай 10 настай хүүхэдтэй. Эмээ нэг өдөр уухгүй  бол унаж танана. 10- н жил хууль бусаар оруулж ирсэн уналт таталтын эсрэг, булчин суллах эмийг хавсарч хэрэглэж хүүхдийнхээ амь насыг торгоож байгаа. Гэтэл ЭМЯ-ны сайд Энхболд 2023 онд эмийн асуудлыг чинь шийднэ гэсэн. Бидний  хүүхэд 2023 он байтугай хоёр, гурван хоног эм нь тасархад хэцүүддэг.Сүүлдээ дээрх эмнүүдийн үнэ нь нэмэгдээд төрөөс өгч байгаа халамж хүүхдийн мөнгө хүрэлцэхээ больсон. Эмийн тасалдал улам бий боллоо. Бид  29 эмийн жагсаалтыг   шат шатанд нь  өгчихсөн байгаа. Арайхийж мэдрэлийн эмнэлэгт хэвтдэг. Эрүүл мэндийн салбарт байгаа ялгаварлан гадуурхалтыг яах вэ. Яам болгонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой төсөл байдаг гэсэн. Гэтэл ийм хэлбэрийн өвчтэй  гэртээ хүүхдээ харж байгаа эцэг эхчүүдэд төрөөс, халамжаас өөр ямар ч үйлчилгээ байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар тийм ийм ажил хийсэн гэж ярьдаг ч тэр нь ямар хүмүүст зориулагддаг юм гэдгийг үнэндээ  ойлгодоггүй.

Үүний дараа УИХ-ын зарим гишүүд гарч ирж тэдний үгийг сонссон юм.

УИХ-ын гишүүн  Д.Сарангэрэл

 Энэ эмзэг асуудлыг төр засаг зайлшгүй анхааралдаа авах ёстой

-Гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэхийн тулд монголын итгэмжлэгдсэн эмнэлгийн шийдвэр гарсан байх ёстой юм билээ. Үнэхээр монголд эмчлэх боломжгүй 26 өвчний жагсаалт гарсан. Бид аль болох эх орондоо эмчлүүлэхийн тулд 39 үзүүлэлтээс хассаар байгаад  29 болгосон. Монгол Улс нийт эмийнхээ 20 хувийг өөрсдөө хангаад 80 гаруй хувийг нь гаднаас авч байгаа. Мэдээж  хүндэрсэн хүүхдүүд гадагшаа явахаас өөр аргагүй. Улсын төсвөөс ердөө л нийт зардлынх нь таван хувийг өгдөг. Хамгийн ихдээ нэг хүнд таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг гэсэн үг.Тодруулбал,гадаадад очиж эмчилгээ дуусаад нэмэмжлэлээ аваад ирсний дараа олгодог журамтай. Гэвч гадаадын улс орон энэ мөнгийг хүлээхгүй л дээ. Энэ асуудалд миний бие ямар нэг шийдэл гаргаж, анхаарах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Энэ асуудлаа байнгын хорооны хурал дээр байнга илэрхийлж, дэмжлэг үзүүлэх талаар  ажиллаж байгаа. Тухайлбал жирийн иргэн хүүхдээ эмчлүүлэх 350 сая төгрөг яаж гаргах билээ, та бүхнийг үнэхээр ойлгож байна. Аль болгон ард түмнээсээ гуйж үр хүүхдүүдээ эмчлүүлэх билээ. Бие биесээ хайрлаж эрвийх дэрвийхээрээ зүтгэе гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд

 Олон жил ярьсан эмийн мафийг ил болгож, цэгцлэх нь зүйтэй

Эмийн болон стандартын асуудлаар УИХ-д хяналт шалгалтын түр хороо байгуулах гэж байгаа. Төр нь юмуу эсвэл хувийн сектор нь эм оруулж ирвэл тэр нь  чанартай стандартын дагуу эм байх уу гээд ярьж байна. Эмийн мафи байна гэж олон жил ярьсан үүнийг ил болгоё,цэгцэлье гээд  гарын үсгээ цуглуулаад явж байгаа. Энэ асуудлыг Засгийн газарт тавих нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан

Саажилттай хүүхдийн уудаг таталтыг эсрэг эм тариаг өнөөдөр хувь хүн оруулж ирж байхад, яагаад төр……..

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх тал дээр УИХ дахь хүчирхийллийн эсрэг Лобби бүлэг бүх чадлаараа ажиллана гэдгээ амлая. Ялгаварлан гадуурхахгүй гэдэг дээр нэгдүгээрт: эмнэлэг, боловсролын үйлчилгээ, нийгмийн харилцааны, үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалт, томчуудын харилцааны ялгаварлан гадуурхалтгүйгээр НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэн улс орны хувьд хэн нэгнийг хөгжлөөс хоцроохгүй гэдэг үүрэг хүлээсэн улс орон юм. Хүүхдийн эрх ашиг дээд эрх ашиг бөгөөд язгуур эрх ашиг юм. Энэ нь шийдвэр гаргагчид  бүх шийдвэрээ гаргахын өинө хүүхдийн дээд эрх ашигт нөлөөлж байна уу, үгүй юу эсвэл эерэг болон сөрөг нөлөө үзүүүлж байна уу гэдэг дээр дүгнэлтээ хийгээд ялгаварлан гадуурхахгүй, хэнийг ч орхигдуулахгүй дээд эрх ашгийг хүндэтгэн шийдвэр гаргана гэсэн үг.  Ерөнхий сайдын ахалдаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл энэ оны  зургадугаар сарын 1-нээс өмнө яг энэ асуудал дээр нэгдэж шийдвэр гаргагч бүхэн хүүхдийн төлөө явна гэдэг амлалтыг өгсөн. Хүүхдийн хөгжил хамгааллын асуудал тэр дундаа миний илтгэл дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал ороод явж байгаа. Хүүхдийн төлөө үндэсний чуулган дээр миний тавьсан илтгэлийг бүтнээр нь сонссон бол үүн дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, чанаргүй эмийн асуудал зэрэг  бүх асуудлыг ярьсан. Алсдаа ялгаварлан гадуурхалт байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бодлогоор яаж дэмжих юм гэсэн асуудал байна. үүнийг төр засаг заавал шийдэх ёстой, хэрэгжүүүлэх ёстой. Хоёрдугаарт: Эрүүл мэндийн салбарыг хариуцсан сайд өнөөдөр тулгмадаад байгаа ковидын дараахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эм тарианы тасалдсан асуудал, эмийн чанарын асуудлыг заавал бодлого шийдвэр гэлтгүй оруулаад ирэх ёстой гэсэн шаардлагуудыг тавьж байгаа. Яагаад хувь хүн саажилттай хүүхдийн уудаг таталтыг эсрэг эм тариаг өнөөдөр оруулж ирж борлуулж болоод байгаа юм, төр яагаад дээрх шаардлагад нийцсэн  чанартай эмийн захиалгаа өгч болохгүй  байгаа юм  бэ гэдгийг ЭМЯ-ны сайдад удаа дараа уламжилсан. Харамсалтай нь гурван  сарын өмнө бид шийдэж байна гэж ярьсан ч асуудал одоо  хүртэл асуудал шийдэгдээгүй байна хэмээлээ. Эцэст нь тэнд цугларсан эхчүүдийн гол зорилго Ерөнхий сайдтай л уулзах хүсэлтэй байсан юм. Удтал хүлээлгэн байж  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тэд: Монголд эмчлүүлэх боломжгүй өвчтэй, гадаад оронд яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төр хариуцах, ийм эмчилгээ, мэс заслыг Монголд хийх боломжоор хангаж өгөх, Тархины саажилт, уналт таталт, тархины бусад төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах боломжоор хангах,Нэн түрүүнд манай улсад тасалдаад буй эм тариаг яаралтай татаж авчруулах асуудалд Засгийн газрын тэргүүн анхаарч өгөх, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх, тусгай сургууль, цэцэрлэгийн хүртээмж, сургууль, цэцэрлэгийн орчны тохижилт стандарт, эмч, эмнэлгийн ажилтны ур чадвар, ёс зүй зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Энэ үеэр Ерөнхий сайд тэдний  санал хүсэлтийг улсын төсөв болон Засгийн газрын тэргүүний эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэж дэмжихээ илэрхийлээд зарим үүрэг даалгаврыг салбарын сайд нарт өглөө. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж, гаднын өндөр хөгжилтэй орноос нарийн мэргэжлийн зөвлөх эмч, мэс заслын багийг энэ онд эх орондоо урьж ажиллуулах зэрэг асуудлыг судлах, эцэг, эхчүүдийн тавьсан санал хүсэлтийг багцлан ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар зарим шийдвэрийг гаргахаар боллоо.Мөн шинээр баригдах сургууль, цэцэрлэгийн тохижилтод хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах боломжийг бий болгох, үр дүнг танилцуулах, ЭХЭМҮТ-д тархины саажилт, тархины бусад төрлийн эмгэгтэй хүүхдэд зориулсан тасаг, өрөө ажиллуулахыг мөн  салбарын сайд нарт даалгасан юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.

Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.

Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.

Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.

Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм14 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр14 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр14 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад7 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм7 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр7 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим