Нийгэм
Таван гишүүний мэдэгдэл “Эрдэнэт” үйлдвэрийг Стандарт банкны “аманд” хийв үү?
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй таван гишүүн (Л.Болд, Ж.Батзандан, Х.Аюурсайхан, Х.Нямбаатар) нар өнгөрөгч баасан гаригт “Монголын зэс” корпораци “Эрдэнэт”-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан тухай мэдээлсэн. Энэ мэдээлэл хуучирч амжаагүй байхад буюу өчигдөр Л.Оюун-Эрдэнэ нар дахин хэвлэлийн бага хурал зарлаж, “Эрдэнэт”-ийн 49 хувь Б.Номуундарь хэмээх 24 настай Монголын иргэний эзэмшилд шилжсэнийг зарлав. “24-хөн настай охины өмч болсон байна шүү дээ, пий паа”… Сингапурын компанид худалдчихсан байсан нь дээр ч гээд байгаа юм уу, бүү мэд. Ямартай ч зөвтгөж байгаа ганц хүн алга.
Л.Оюун-Эрдэнийн хувьд мэдээж (зальтай хүн болохоороо) өмнө хийсэн ташаа мэдээллээ залруулчихлаа гэж бодож байгаа байх л даа. Гэхдээ үр дүн нь ямар гарахыг тооцож хийсэн мэдээлэл байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь 27 настай залуугаас (шүүхээр явсан гурван жилийн хугацааг оруулаад тооцвол одоо 30 нас хүрсэн байх ёстой) 24 настай охины гарт шилжлээ, ард түмэн яах вэ… энэ тэр.
Гэвч эрхэм гишүүний хувийн тооцоотой хийсэн энэ мэдэгдэл нь “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйг юу руу чирж байгаа тухай “Монголын зэс”-ийн захирал Ц.Пүрэвтүвшин өчигдөр мэдэглэл хийжээ. Тэр Сингапурт бүртгэлтэй “Эрдэнэт корп Пти Лтд” компани нь Ц.Пүрэвтүвшингийн өөрийнх нь компани юм байна. Харин Б.Номуундарийн тус компанийн ажилтан, “Монголын зэс”-ээс томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч аж. Цагаан дээр хараар биччихсэн ийм зүйлийг харсаар байж гуйвуулсан Л.Оюун-Эрдэнэ нарын дээрх мэдэгдэл “Эрдэнэт” үйлдвэрийг юу руу түлхэж буй талаар эргэн харъя.
2009-2010 онд Жаст группийн Стандарт банктай байгуулсан зээлийн гэрээнд батлан даагчаар оролцсоны хувьд (тухайн үеийн ТӨХ, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын шийдвэрээр) Ш.Батхүүгийн тус банкнаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 51 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх шийдвэрийг Лондоны олон улсын арбитрийн шүүх гаргаснаас хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Стандарт банны нэхэмжилсэн 86,95 сая ам доллараас 35,95 саяыг өрийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 51 сая ам долларыг “Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх шийдвэр 2016 оны есдүгээр сарын 20-нд гарсан. Уг зээлийн батлан даагч нь (зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний үүргийг өмнөөс нь биелүүлэхээ бичгээр илэрхийлж баталгаа гаргасан этгээдийг “батлан даагч”гэдэг) “Эрдэнэт” үйлдвэр мөн гэж тогтоосон учраас тэр шүү дээ.
Үүнээс хойш Монголын Засгийн газар арбитрийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаж явсаар дөрвөн ч удаагийн шүүх хурал болсон байдаг юм. Шүүхийн эцсийн шийдвэр Стандарт банкны талд гарсны дараа тус банк шүүхийн зардал болон зээлийн хүүд 41 сая ам долларыг дахин нэхэмжилж, шүүх нэхэмжлэлийг хангаснаар “Эрдэнэт” үйлдвэрийн өр 92 сая ам доллар болсон байна.
Гэвч Монголын Засгийн газар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүйн улмаас 2017 оны долдугаар сарын 20-нд Стандарт банкны нэхэмжлэлээр дахин хуралдаж, 2017 оны тавдугаар сарын 22-ноос эхлэн зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүү, шүүхийн зардал нийлсэн 92 сая долларын төлбөрөөс сар бүр хүү тооцуулахаар болсон байна. Сарын хүү 1,1 сая ам доллар. Хүү тооцож эхэлсэн хугацааг бодоод үзвэл (18 сар) 20 сая орчим ам доллар (19,8) болж байна. Үндсэн төлбөр 92 саятай нийлээд 112 сая ам доллар, 300 тэрбум орчим төгрөгийн төлөгдөөгүй өр хуримтлагджээ, Эрдэнэт үйлдвэрт.
Гурван жил дамнан нэхэгдэж буй энэ өрийг төлүүлэхийн тулд Стандарт банк Лондоны арбитрийн шүүхэд “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг битүүмжлэх хүсэлт тавьж, шүүх “Хэрвээ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй бол үйлдвэрийн дансыг битүүмжилнэ шүү” гэдэг анхааруулгыг удаа дараа Засгийн газарт өгөөд байгаа. Ялангуяа өнөөдрийнх шиг улс төрийн байдал тогтворгүй байгаа нөхцөлд нэг өдөр ирээд үйлдвэрийн дансыг битүүмжиллээ гэхэд гайхах зүйлгүй болсон.
Ийм ийм учраас “Монголын зэс” корпораци 49 хувийг Сингапурт бүртгэлтэй компанийн нэр дээр шилжүүлэх шийдвэр гаргасан юмаа. Хэрвээ ингэвэл “Эрдэнэт” үйлдвэрт өөрт нь ашигтай байсан. Сингапурт бүртгэлтэй компани үйлдвэрийн 49 хувийг эзэмжиж байгаа тохиолдолд Лондоны арбитрийн шүүх үйлдвэрийн дансыг дур мэдэн хаах боломжгүй болох юм. Стандарт банкинд төлөх ёстой 300.000 тэрбум төгрөгийн өрийг ч гэсэн дахин авч үзэх боломжтой байлаа гэж “Монголын зэс”-ийн захирал Ц.Пүрэвтүвшин ярьсан. “Монгол улсын Эрүүгийн шүүх энэ асуудлыг эцэслэж шийдээгүй байхад Арбитрийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй” гэж эргүүтсэн манай Засгийн газрын тайлбараас лав хувь илүү бодитой, үнэмшилтэй сонсогдож байна.
Гэтэл одоо манай таван гишүүний хийсэн мэдэгдлээс болоод “Эрдэнэт” үйлдвэр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүйн тулд хувьцаагаа гадаадад худалдаалсан гэдэг юм руу явчихлаа. Ямар вэ дээ.
Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, тэр байтугай 51 хувь ч асуудал биш байх. Юун тэр Стандарт банкны 300 тэрбумын өр. Гагцхүү М.Энхболдыг огцруулах гэж өлсгөлөнд суулгасан хүмүүсийнхээ өмнө хэлэх үгтэй байхын тулд хийсэн ээлжит попрол нь болов уу. М.Энхболд нь “хуулийн дагуу огцорно” гээд хэлчихсэн учраас энэ хүмүүсийг ямар аргаар хамаагүй барьж байх хэрэгтэй биз дээ.
Яг үнэндээ бол Сингапурын компанид зарчихсан нь бараг “Эрдэнэт”-ийн ирээдүйд хэрэгтэй байсан юм. Тэгвэл ядаж л манай дарга нар төрийн нэрээр энэ үйлдвэрийг дээрэмдэж чадахгүй.
Б.СЭМҮҮН
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд11 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ