Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Л.Цог: Хуулиа нулимаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд явж байна

Нийтэлсэн

-

Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн Хууль зүйн байнгын хорооны анхны дарга, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан  Л.Цогтой Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал дэгдээд байгаа талаар ярилцлаа.

-Үндсэн хуульд 2000, 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Одоо гурав дахь удаагаа гар хүрэх тухай яриа хуурай өвсөнд тавьсан түймэр шиг дэгдэх боллоо.  Та 1992 онд ардчилсан Үндсэн хууль батлалцаж явсан хүний хувьд энэ талаар ямар бодол, байр суурьтай байна вэ?

-Би Ардын Их Хурлын депутат, Улсын  Бага Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны анхны дарга байсан учраас 1992 оны Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэн баталахад оролцсон. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар өөрийн санал бодлоо хэлэх ёстой хүний нэг гэж бодож байна.  Ярих боломж олгосонд баярлалаа. Үндсэн хууль  бол ердийн хуультай адилгүй юм. Монгол Улс, түүний төр, хүний эрх, нийгэм улс төрийн ямар тогтолцоотой  байх вэ гэдгийг хамгийн том суурь утгаар нь хийсэн, үндсэндээ гол зарчим шигтгэж өгсөн эрх зүйн акт.  Иймд ердийн хууль шиг ойр ойрхон тонгочуулж болохгүй гэж би байнга ярьдаг. Бод л доо 30 жилийн хугацаанд хоёр удаа нэмэлт хийлээ. Нэмэлт хийж болохгүй хад чулуу шиг зүйл биш л дээ.  Ямар шаардлага байна, ямар зүйл оруулж байна гэдэгт л гол утга учир нь бий. Тэгэхээр 2000 онд гэнэт, хуйвалдаж далдуур хийсэн нэмэлт өөрчлөлтийг  дордохын долоо гэж олон жил ярьсаныг бид, иргэд мартаагүй.  Үүнээс хойш 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэхдээ дутуудуулж өөр асуудал оруулсан  талтай. Хамгийн муу асуудал нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд гэдэг хоёр том эрх мэдлийг хольж хутгасан  явдал байгаа юм. Энэ бол болохгүй. Монгол Улс парламентын засаглалтай гэж хэлчхээд  өөрөө томилдог, гаргасан шийдвэрийг нь биелүүлдэг, биелүүлэхийг шаарддаг ийм байгууллагаа өвөр түрийндээ оруулдаг нь буруу.  Гол нь Засгийн газрын гишүүд нь заавал УИХ-ын гишүүн байна гэсэн балай юм хийгээд олон жил боллоо. Одоо 1999, 2000 онтой адилхан  яг ямар өөрчлөлт хийх нь бүрхэг  байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийнэ гэж яриад байгаа ч чухам яг хийх өөрчлөлт,  тодорхой  асуудлыг  нийгэмд  зарласан, УИХ-д  өргөн барьсан зүйл  алга. Ардын Их Хурлын депутатууд  бид гайхаад судалж, ярьж  байна. Ер нь таамаг маягтай асуудал л гараад байгаа.    Тэгэхээр бас дахиад 2000 оныхтой адил далд, хуйвалдсан маягтай гэнэт баталчих вий гэж санаа зовж байна. Энэ үүднээс үүнийг би зориуд тэмдэглэн хэлье  гэж бодож байна. Тэгээд  одоо Үндсэн хуульд ямар нэмэлт өөрчлөлт орох гэж байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт олон жил ярьж байж цөөлсөн “давхар дээл”-ээ сэргээж Засгийн газрын сайдуудыг УИХ-аас томилдог  болох бодолтой  юм  уу даа.  Хоёрдугаарт сонгуулийн холимог тогтолцоог  Үндсэн хуульд зоож өгөх юм гэнэ. УИХ-ын гишүүдийн тоог 100 гаргана гэсэн асуудал ойлгогдлоо. Энэ ярьж байгаа нь үнэн ч юм шиг байна. Миний хувьд хэрэв Үндсэн хуульд гар хүрэхдээ тулбал  УИХ-ын гишүүн Засгийн газарт сайдаар ажиллах асуудлыг бүр авч хаяасай гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл 1992 оны Үндсэн хуулийн байр суурь дээр байгаа юм. УИХ-ын гишүүний тоог 100 гаргаад нэмэх гэвэл  нарийн сайн тооцоо хийж байж ярих ёстой зүйл. Наад зах нь эдийн засгаа бодсон ч тэр шүү дээ. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээр зөв сайхан шийдвэр гарч амьдралд нийцтэй хэрэгжнэ  гэсэн зүйл огтхон ч байхгүй.  Молиго үмхүүлж байгаатай адилхан. Үүний цаана хүн, аливаа байгууллага эрх мэдлийн төлөө донтож явдаг асуудал харагдаж байгаа юм. Ийм л зүйлд бид өнөөдөр орчхож. Тэгэхээр УИХ-ын гишүүдийг нэмэх нь буруу. Өнөөдөр 76 гишүүн цөөдөөгүй. УИХ-ын гишүүний чадвар, чансаа, байр суурь, мэдлэгийн шалгуурыг  л гаргаж тавиасай. Суурь болгоосой гэж бодож байгаа. УИХ-ын гишүүн байх шаардлагыг маш өндөр төвшинд гаргаж тавих юм бол элдэв мөнгө төгрөг, чадахгүй мэдэхгүйдээ хүрдэг асуудалгүй болно. Би аливаа асуудлыг жадлан эсэргүүцэж байгаадаа ийм зүйл яриагүй. Санаа зовсондоо өмнөх алдаагаа давтаж дордуулахгүй байгаасай гэсэндээ л үүнийг ярьж байгаа хэрэг шүү дээ.

-Та УИХ-ын гишүүдийн тоог нэмэх гэж байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Тэгэхээр 1992 онд УИХ 76 гишүүнтэй байна гэдгийг хэрхэн тогтоов. Өнөөдөр хүн амын тоо гурван сая давж өссөн учраас 76 гишүүн цөөдөөд байна гэж байгаа?

-Тийм. Хоёр зүйл яриад байна. Хүн ам өссөн, эдийн засаг тэлсэн учраас УИХ олон гишүүнтэй байхгүй бол  болохгүй  нь гэж ярих боллоо. Энэ бол худал. Бид хүлээж авахад хэцүү. Яг тийм хууль зүйн үндэслэлтэй, нийгэмд  үр дүнгээ өгөх бодит зүйл биш. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдийн тооноос шалтгаалдаг зүйл хаана ч байхгүй. Хэрэв тийм байсан бол 1.5 тэрбум хүн амтай БНХАУ  юу гээч болох вэ. Хуучин манай тогтолцоотой адилхан Улс төрийн товчоонд нь араваад л хүн байгаа юм билээ.   Үүнийг л  хар. Хоёрдугаарт,  УИХ-ын гишүүдийн тоог нэмбэл их үрэлгэн юм болно. Маш их зардал гарна. Гишүүний тоог дагаад туслах, зөвлөх, орон нутгийн зөвлөх  гээд талийж өгнө. Тэр бүгдийг нь манай эдийн засаг даах юм уу. Дэлхий нийтээр эдийн засаг биднээс шалтгаалахгүйгээр хямраад байхад  яаж ийгээд УИХ-ын гишүүн болчих гэсэн бодолд хөтлөгдсөн үйлдэл манайд өрнөөд байна гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүний  тоог нэмэх нь бодитой үндэслэл биш гэж би харж байгаа.

-Тэгэхээр эрх баригч МАН-ын захиалгаар УИХ-д суудалгүй жижиг  гэсэн тодотголтой намууд Төрийн ордонд орчих санаатай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зүтгээд байна  гэж  хүмүүс яриад байх юм?

-Тийм л юм байгаа биз. Миний хувьд тийм байна гэхэд нэг их эргэлзээд байх зүйл алга.  Итгэл алдарч байна шүү дээ. Үнэхээр хоолой  дээр тулгасан хутга  шиг асуудлыг оноод, шийдээд  сайн сайхан болгох гээд явж  байгаа бол асуудал өөр. Яах аргаггүй хүчээр түрээд хийнэ гээд зүтгээд байж таарахгүй. Наад зах нь үнэхээр ард түмний засаглал тогтоохын тулд    тэдний  хяналтын хэлбэр болгож 1990-1992 онд байсан хоёр шатлалтай парламентын тогтолцоог авч болно шүү дээ. Би бол болох ёстой гэж боддог. Ингэх юм бол Ардын Их Хурлаас сонгодог Улсын Бага Хурлын  байнгын ажиллагаатай парламент нь  олон гишүүнтэй  байх шаардлага байхгүй. Яахав нэрийг нь өөрчилж болно л доо. Тухайн үед  Улсын Бага Хурлаас гаргасан шийдвэрийг Ардын Их Хурлын депутатууд  хуралдаад хүчингүй болгох, хянах маш өргөн боломжтой байсан. Харин үүнийг манайхан хольж хутгаад парламентын хоёр танхим болгоод бүр өсгөж яриад байгаа юм.    Энэ бүхэн юуг харуулж байна вэ гэвэл нарийн мэргэжлийн мэдлэгтэй, онол практикийн зүйл л дээ. Үүнийг ярилгүй зүгээр л ард түмэн ингэлээ, тэглээ  гэсэн нэр бариад, тэднийг ятгаад эрх баригчид нь өөрсдөдөө ашигтай юм хийгээд байхаар биш болоод байна.

-Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болно гэсэн асуудал бас яригдаж байна л даа?

-Ийм туршлага бий. Тухайлбал, 1990 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийг Ардын Их Хурлаас 430 депутат сонгож байсан. Ийм болгож болно. Гэхдээ ёстой л долоо хэмжиж нэг огтлох зүйл юм. Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт  оруулаад гурван жил болоогүй байхад дахиад нэмэлт өөрчлөлтийн  тухай ярьж байна. Тэгвэл Үндсэн хуульд    нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Нэг нэмэлт өөрчлөлт оруулсан бол дараагийн найман жилийн хугацаанд гар хүрэхгүй” гэж заасан. Хуульд ингэж заачихаад түүнийгээ өнөөдөр нулимаад явж байна шүү дээ. Энэ бол хуулийг гууль болгон уландаа гишгэж буй нэг хэлбэр мөн гэж би бодож байна.

-Одоо яриад байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Төрийн сүлд өөрчилнө гэсэн. Ийм шаардлага бий юу?

-Өнөөдөр хэрэглэж байгаа Төрийн сүлд манай улсын нийгэм, эдийн засгийн амьдралд гай болоод байгаа асуудал байна уу. Үүнийг өөрчилбөл хүмүүсийн амьдрал дээшлэх үү гээд бодвол олон асуудал бий. Аливаа зүйлийг ул суурьтай бодохгүй зүгээр л сэтгэл хөөрлөөр хандахаар ийм  хачин юм болоод байна л даа. Тэгэхээр бид өнгөрсөн 30 жилд сайн бодоогүй зүйлээ ирэх 30 жилд бүү давтаасай гэсэн дээ  би ингэж ярьж байна.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар улс төрийн намуудын гаргасан Тунхаг бичигт тусгасан зүйлээс дахиад асууя. Иргэдийн эвлэлдэн нэгдэх  эрхийг хязгаарласан заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  засна гэсэн. Тэгэхээр манай улсын Үндсэн хуульд иргэдийн энэ эрхийг хязгаарлаж ирсэн гэсэн үг үү?

-Ямар юмыг хэлж байгаа юм бол доо. Хязгаарласан асуудал огт байхгүй шүү дээ. Гэхдээ хязгааргүй юм гэж байдаггүй. Аливаа зүйл эерэг, сөрөг талтай. Ийм  учраас амьдралын хэм хэмжээнд сөрөг талыг нь хязгаарласан хаалт байх ёстой. Би үүнийг хариуцлагатай хэлье. Миний мэргэжил ч үүнийг голлож явдаг. Хязгааргүй эрх чөлөө, дураараа дургисан үйлдэл байж болохгүй гэдгийг нийгмийн амьдрал, түүх харуулсан шүү дээ. Эрхээ эдлэж байна гээд дураараа дургиад ямар ч хууль сахихгүй бол бусдад гай болно.

-Бас хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангана гэсэн зүйл байна лээ?

-Наадах чинь байдаг л зүйл. 1992 оны Үндсэн хуульд заасан  баталгааг хангалгүй 30 жил явчихаад  “Хүний эрхтэй Монгол сайхан”  гэж ярьдаг нь худал юм.   Хүний эрхийн баталгааг зөвхөн Үндсэн хууль гэж тэмүүлэлгүй  түүнийг даган гарах бүх хуульд хийж өгөх ёстой. Өнөөдөр Монголд хүний улс төрийн, эдийн засгийн, хууль зүйн эрхийн баталгаа алга. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдэг. Тэгвэл Улаанбаатар хотын утааг хар л даа. Амьдарлаас тасархай олон  юм ярих хэрэггүй. Ингээд  ганц энэ утааг аваад үзэхэд  л Үндсэн хуулийн хүрээнд бидний хоолой дээр тавьсан хутга мөн. Тэгэхээр байгаа зүйлийг давтан хийнэ гэдгийг би ойлгохгүй байна. Бусад дагалдах хуулиараа хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулаад явах бүрэн боломжтой. Дахин хэлэхэд өнгөрсөн 30 жилд тэгж чадсангүй. Эдийн засгийн хүчин чадал, иргэдийн баян хоосны ялгааг харахад л Үндсэн хуулиа хэрэгжүүлж хүний олон эрхийг баталгаатай хангаж чадаагүйг илтгэж байгаа юм.

-Тэгэхээр Үндсэн хуулиас салбарлан гарч буй ямар ямар хууль алдаа дутагдал ихтэй байна. Хууль  чанаргүй байгаа учраас өнөөдөр хүний эрх баталгаажаагүй, нийгэмд шийдвэрлэх ёстой олон асуудал хуримтлагдсан гэж хэлж болох нь ээ дээ?

-Монгол Улсад өнөөдөр хууль хангалттай  батлагдаж  байна. Хуулийг биелүүлнэ гэдэг л хамгийн онцгой зүйл байх ёстой. Эс тэгвээс  зүгээр хоосон цаас болж үлдээд л явж байна шүү дээ. Манай улсад хуулийн биелэлт муу, хангалтгүй юм. Үүнийг ард түмэн мэдэж байгаа. Бид өөрсдөө арьс махан дээрээ мэдэрч байна.  Ялангуяа эдийн засгийн амьдрал, баталгаатай холбоотой зүйл алга.

-УИХ-ын гишүүд элдэв асуудалд нэр холбогдоод л байдаг. Тэгэхээр УИХ-ын гишүүний  ёс зүйн хэм хэмжээ ямар байх ёстой юм бол?

-УИХ-ын гишүүн, сайд дарга нар, төрийн албан хаагчдын ёс зүйн талаар ярьсаар  ирсэн. Энэ бол мөнхийн л ярьдаг зүйл. Өнөөдөр хүний  мэдлэг чадвар, туршлага гэж зүйлийг үнэлж байж аливаа албанд томилдог, сонгодог  асуудал  алдагдсан. Хэн мөнгөтэй байна тэр хүн хаана, юунд  ч хүрч мэдэх болсон. Ийм юм байж болохгүй шүү дээ. Бидний болохгүй асуудлын нэг бол ердөө л энэ.   Тэгэхээр Үндсэн хуулийг дагалдах хуулиудад УИХ-ын гишүүний шалгуурыг өндөр тавьж өгөх ёстой. Засгийн газрын гишүүд, төрийн албны  бүх албан хаагчдад  ялгаагүй хамаатай. Бүх шатандаа ёс суртахууны заалтыг маш хүчтэй хангаж өгөх ёстой.  Тэгэхгүй болохоор төр дампуурч байгаа шинж. Худлаа хөөрөгдөөд хэдэн өндөр байшин, гурав дөрвөн машинаа хараад сайхан боллоо,  хөгжиж байна гэх шиг төөрөгдөл байхгүй. Эдийн засгийн том хямрал биднийг нэг мэдэхэд л үерийн ус шиг хамаад явчихна шүү дээ. Хамгийн гол нь Монгол Улсын Үндэсний  аюулгүй байдал тусгаар тоготнол,   эдийн засаг, улс төртэй хамаатай асуудлаа сайн бодож хэрэгжүүлэхгүй  байж Үндсэн хууль болохоо байсан, УИХ-ын гишүүд дутаад байгаа юм шиг асуудал ярьж болохгүй.

-Тэгэхээр Ардын Их Хурлын депутатууд одоо яриад байгаа Үндсэн хуулийн  нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж байна гэж ойлгож болох уу?

-Ардын Их Хурлын депутатуудын тал нь орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн. Тал нь өнөөдөр амьд сэрүүн байна. Бид уг асуудлаар уулзан ярилцсан. Ихэнх нь энэ асуудлыг эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байгаа юм. Тэгэхдээ мухар сохороор  биш шүү дээ. Өөрсдийн үндэслэлээ ярьж байна. Өнөөдөр “Ард түмнээс асууна” гэдэг сайхан үг бий болж. Асуух зүйлээ мэдүүлээгүй байж асууна гэдэг чинь ард түмэнд дарамт болно гэсэн үг. Үүний цаана янз бүрийн хандлага байна. Гадна, дотны нөлөөгөөр ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх гэж байж мэдэх юм. Их осолтой. Үүнийг тооцохгүй бол болохгүй гэж бодож байна. Хамгийн гол нь бид хуулиа сахих хэрэгтэй. Тэр найман жилд нь  хүргэ л дээ. Дээр хэлсэн шиг болохгүй бүтэхгүй хүмүүсийг УИХ-д сонгодогоо болих хэрэгтэй. Тас хорих ёстой. Мөнгөтэй хүмүүсийг төрд гаргадагаа бүр хорих хэрэгтэй.

-Хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчих юм биш үү?

-Хүний эрхтэй огт хамаагүй шүү дээ.  Төрд тавих шаардлагатай холбоотой юм. Мөнгөний эзэд бол мөнгөний төлөө л явна. Ард түмнээ бодохгүй байж бодож байгаа юм шиг  дүр эсгэнэ. Үүнийг нуугаад байх асуудал байхгүй. Энэ талаар би байнга ярьж, яншиж байгаа. Бидний болохгүй бүтэхгүй юмны суурь энд бий. Үүнийг л хараач ээ гэж хэлмээр байна.

-Тэгэхээр УИХ-д нэр дэвшигчдээ сонгохдоо тухайн улс төрийн нам мөнгө, хандив авдаг. Иймд таны яриад байгаа зүйл бүтэхгүй юм биш үү?

-Тэгж байгаа. Нууц биш. Бизнес хөөж байгаа хүн ашгийн төлөө л явна.  Уг асуудлыг л хаах ёстой. Миний хувьд бизнес хүрээний хүмүүсийг төрийн албан тушаалд томилохийг   хорьж болно гэж бодож байгаа. Ийм цаг ирнэ гэж боддог. Өнөө, маргаашдаа хүмүүс үүнийг ойлгохгүй байх л даа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ард түмнээс асууна гэж байгаа. Гэтэл дарга нарыг дагадаг, үг, захиа даалгаврыг нь биелүүлдэг хэдэн хүмүүс цуглуулаад гарын үсэг зуруулаад “Ард түмэн зөвшөөрлөө” гэх вий гэсэн болгоомжлол нийгэмд байна л даа?

-Ийм хандлага руу явчих нөхцөл бий. Яагаад гэвэл УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо очоод хэдэн хүн цуглуулж байгаад л асуудлыг шийдчихнэ.   УИХ-ын гишүүн Т.Доржханд 100 мянган хүний гарын үсэг цуглуулчхаад талбай дээр жагсана гэж байна шүү дээ. Ингэж ард түмнээр тоглож болохгүй. Энэ бол хийрхэл. Хатуу хэлье гэж бодож байна. Тэр залуу надад гомдох эсэх нь хамаагүй. Би Монголын төрийг, тусгаар тоготнол, үндэсний аюулгүй байдлыг  бодож ярьж  байна. Тоглож байдаг эд  биш шүү дээ. Дэлхийн түүхийг хар л даа.  Улс орнуудын өнгөт хувьсгалыг хар. Энэ чинь Монголд тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Уур амьсгал энд л явж  байна. Бидний хувьд дуурайгаад далдайгаад явж л байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,

-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,

-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,

-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,

-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,

-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,

-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.

Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.

Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм11 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр11 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр11 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм7 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр7 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим