Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Ж.Бямбадорж: Тухайн үед нэг хуулийг хэлэлцэж дуусгаад, батлаад  дараагийн хуулиа хэлэлцэж эхэлдэг байсан

Нийтэлсэн

-

Улсын Бага Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга, Үндсэн хуулийн Цэцийн дарга, Хүний Эрхийн Үндэсний Комиссын даргаар тус тус ажиллаж байсан  Ж.Бямбадоржтой Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан түүх, Үндсэн хуулийн өнөөгийн байдал, эрх зүйн орчны талаар ярилцлаа.

-Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсон түүхээс яриагаа эхэлье?

-Монгол Улсад 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа байнгын ажиллагаатай парламент буюу Улсын Их Хурлын  үйл ажиллагаа эхэлсэн. Байнгын ажиллагаатай парламентын  түүх 1990 онд байгуулагдсан Улсын Бага Хурлаас эхэлдэг.  Монгол Улсын Үндсэн хууль 1992 оны   хоёрдугаар сарын 13-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Улсын Бага Хурал  шинээр бий болох  Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг  яаралтай баталж, сонгуулийг нь зарласан билээ.

Үндсэн хууль батлагдаж хүчин төгөлдөр үйлчлээд  эхэлсэн учраас нийгмийн харилцааг үүний дагуу явуулах болж, маш олон хуулийг шинээр батлах  шаардлага гарч ирж байгаа юм. Тэгэхээр 1992-1996 оны УИХ-д маш их хариуцлага, ачаалал онгодсон.

Энэ парламентын хувьд ажлын зургаан өдөр өглөө 08:00 цагаас  орой 22:00 цаг хүртэл хуралдана. Гол онцлог нь нэг хуулийг хэлэлцэж,  батлаад  дараагийн хуулиа хэлэлцэж эхэлдэг байсан.

-Нэг хуулийг дунджаар хэд хоног хэлэлцдэг байв?

-Ер нь янз бүр. Заримдаа хоёр, гурав хоногт багтаан баталдаг байсан. Энд нэг зүйл хэлмээр байна.  Тухайн үед 10 хурууны бичээч бичгийн хэлбэрт оруулдаг. Түүн дээр нэг алдвал дахин засаж бичнэ. Ийм учраас гар бичмэлээр  маш нямбай хариуцлагатай бичих шаардлага тавигдана. Тэгээд холбогдох хүмүүст нь үзүүлж хянуулаад бичгийн машинаар цохиод маргааш өглөө нь ажил цуглахаар гишүүдэд тарааж өгнө. Хуулиа батлагдсаны дараа мөн бичгийн машинаар цохиод УИХ-ын Тамгын газарт шилжүүлдэг  байлаа. Одоо технологи хөгжөөд их амар болж. Гишүүдийн хэлсэн үгийг  дуу, дүрстэй бичиж аваад компьютер дээр  шивээд цаасан дээр буулгаж хуулийн заалт руу оруулж үг үсгийн алдааг нь засдаг болсон.

Миний хувьд 1992-1996 онд хуулийн төлөө л ажиллаж ирсэн. Энэ дөрвөн жилд гол гол хуулиудаа батлуулж авах, Үндсэн хуулийг хэрэгжүүлэх шатыг эхлүүлсэн онцлог жилүүд байлаа. Шөнө  03:00 цаг хүртэл ажиллаж байсан тохиолдол надад маш олон бий. Зөвхөн би ч биш манай хуульчдын хувьд шүү дээ. Тухайн үед Нямдорж, Лүндээжанцан, Шаравдорж гээд  хуульч мэргэжилтэй гишүүдтэй мөр зэрэгцэн ажилладаг байв.  Нөгөө таван Дорж гэдэг  чинь тэр үеийн ойлголт  юм. Иймд улс төр гэж юу байдгийг бараг мэдэхгүй шахуу ажиллаж  явсан. Тэгээд 1996 оны УИХ-ын сонгуулиар нам ялагдсан дараа УИХ-ын гишүүнд бас улс төрийн мэдрэмж байх ёстой юм байна гэдэг бодол төрж байлаа. Ингээд жаахан улс төржсөн байх шүү /инээв/.

-УИХ-ын гишүүд юунд анхаарч, хэрхэн ажиллах ёстой гэж та үзэж байна вэ?

-УИХ-ын гишүүд ганцхан зүйл дээр их анхаарах учиртай байдаг. Тэр нь өөрийн   гаргаж байгаа санал нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид  нийцэж байна уу гэдгийг л бодох ёстой. Түүнээс биш санаандаа орсон асуудлыг оруулж ирээд  санал хураалгаад шийдээд явах  биш юм. Би Үндсэн хуулийн Цэцэд зургаан жил ажилласан. Тэгэхэд Үндсэн хууль зөрчсөн актын  ихэнх нь  дандаа хажуугийн саналаар орж ирсэн байдаг. Хүнд таалагдсан, гишүүдэд таалагдсан асуудал оруулаад ирдэг. Нөгөөх нь батлагдаад  Үндсэн хуулийн зөрчил болоод явчихсан тохиолдол олон гарч байлаа.

-Тэгвэл өнөөдөр батлагдаж буй хуулиудад Үндсэн хууль зөрчсөн хуулийн заалт гарч байгаа болов уу. Түүнийг хэрхэн засаж залруулах вэ?

-Байлгүй яахав. Гарч л байгаа. Гагцхүү Үндсэн хуулийн Цэцэд  гомдол гарч байж л засна гэсэн үг. Гэтэл тэр бүр дээр гомдол гаргасан асуудал алга. Гомдол гарсан тохиолдолд Үндсэн хуулийн Цэц шуурхай шийдээд явж байгаа нь харагдахгүй байна. Иймд хэзээ нэгэн цагт засагдах байх гэж найдахаас өөр арга байхгүй.

-Та ардчилсан Үндсэн хууль батлахад гар, бие оролцож явсан хүн. Энэ Үндсэн хуульд хоёр удаа нэмэлт өөрчлөлт орууллаа. Одоо гурав дахь удаагаа нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаад эхэллээ. Ийм шаардлага байгаа юм болов уу?

-Үндсэн хууль гэдгийг байшингаар яривал суурь нь юм. Сууриа ойр ойрхон өөрчлөөд байвал тэр байшин босох уу гэдэг асуудал бий. Жишээ нь тэр хойд булан нь буруу болчхож одоо засъя гэвэл зөвхөн тэр хэсгийг оролдож болохгүй. Байшингаа нурааж таарна биз дээ. Суурь хууль гэдэг чинь ийм учиртай. Энэ талаар би зориуд нэг зүйл хэлмээр байна. АНУ Үндсэн хуулиа 1787 онд баталсан. Энэ бол дэлхийн анхны Үндсэн хууль. Польш, Францад 1791 онд хоёр,гурав дахь Үндсэн хууль батлагдсан түүхтэй. Энэ үеэс хойш Үндсэн хуульт байгуулал бий болж эхэлсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар дэлхийн ихэнх улс тусгаар тогтнолоо олсон. Дараа нь 1960-аад онд колонийн систем задарч Үндсэн хуульт байгууллагад улс орон бүр шилжсэн юм.  Ардчилсан гэж бидний үлгэр дуурайл авдаг улс орнууд Үндсэн хуулиа 1950-иад онд өөрчлөн  баталж, тэр цагаас тогтвортой мөрдөж байгаа. Түүнээс хойш Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Тэгэхээр манайд болохгүй,  бүтэхгүй бүхнээ амьгүй Үндсэн хууль руу чихэх хандлага байна. Ийм асуудал хэрхэвч байж  болохгүй. Би Үндсэн хуулиар мэргэшсэн хуульч хүн. Сүүлийн үед Үндсэн хууль батлагдаад 30 жил болсон юм чинь одоо нэмэлт өөрчлөлт оруулалгүй яахав гэж ярих болж. АНУ Үндсэн хуулиа баталснаас хойш 200 гаруй жилд  26 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан.  Манай Үндсэн хууль муу юм гэнэ. Энэ Үндсэн хуулийг цээжээрээ бичээгүй. Монголын ард түмэн өөрийн оюун ухаан, АНУ, Герман зэрэг  өндөр хөгжсөн, ардчилсан улсаас бас туршлага судалж байж бичсэн.  Дэлхийн жишгийг харж байгаад Монгол орны онцлогт  нийцүүлж байгаад баталсан хууль. Зарим нэр томьёог өөрсдөө таньж мэдээгүй, ойлгоогүй байж цэцэрхээд байх юм. Үүнд үнэхээр харамсаж байна.

-Одоо яриад байгаа нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг парламентаас сонгоно, сонгуулийн тогтолцоог өөрчилнө гэж байгаа?

-Тийм. Парламентаас Ерөнхийлөгчийг сонгодог болно гэдэг нь буруу зүйл биш. 1992 онд Үндсэн хууль батлах үед маш их яригдсан асуудал. Парламентын засаглалтай улсуудад Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог. Жишээ нь Германы Ерөнхийлөгч байна. Олон оронд ийм жишиг бий. Үндсэн хууль хэлэлцэж байхад  Ерөнхийлөгч хэн байх вэ гэдгийг олон талаас нь ярьсан. Тэгээд  “Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч  байна”  гэж үзсэн. Тэгвэл “Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм бол иргэд өөрсдөө сонгох ёстой”  гэдэг дээр тохиролцоонд хүрсэн юм. Ард түмэн сонгож байгаа нь буруу зүйл биш. Гагцхүү Ерөнхийлөгчийн институцыг буруу болгоод явчихсан алдаа бий.

Аливаа ажил, асуудал шийдэж байгаа хүн дандаа зөв байна гэж байхгүй.   Тухайн үеийн депутатууд, мэргэжлийн хүмүүс  Монгол Улсаа гадаадад бүрэн эрхтэй төлөөлдөг, Монгол Улсын иргэн болгох, иргэнээс хасах, гэмт хэрэг үйлдсэн иргэнд уучлал үзүүлдэг, төрийн дээд шагнал гардуулдаг өөрөөр хэлбэл хал балгүй эрх,  эрх мэдэлтэй байх ёстой гэдэг дээр тогтсон юм. Харин төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэг байх ёстой гэдэг дээр гол анхаарал тавьсан билээ. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийг толгойлдог болсон. Энэ байгууллага зөвлөмж л гаргадаг. Үүнийг нь УИХ, Засгийн газар яах эсэхийг шийднэ. Нэг ёсны Японы эзэн хаан шиг. Их Британийн хатан хаан шиг ард түмэн хүлээн зөвшөөрдөг, нөгөө хүн ч ард түмнийхээ сэтгэл санааг дэмжсэн  үйл ажиллагаа явуулдаг байх учиртай. Гэтэл өнөөдөр бараг л Ерөнхийлөгчийн засаглалтай юм шиг болчихсон. Алдаа нь энэ юм. Эрх мэдлийг нь өөрчилж нэмсээр байгаад ийм байдалд хүрлээ. Энэ бол тухайн үеийн Ерөнхийлөгч нарын буруу биш. Харин сонгуулийн системийн асуудлыг  олон жил ярьж ирсэн сэдэв. Миний хувьд энэ талаар ярьдаг  ч хүлээж авдаггүй юм. Хамгийн гол нь гурван жилийн өмнө Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийчхээд өнөөдөр дахиад гар хүрнэ гэж ярьдаг нь дэлхийн шившиг болох асуудал.

-Бас УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг   яриад байгаа. УИХ-ын гишүүн 76 байгаа нь манай нийгэм, эдийн засагт нийцэхгүй байна гэсэн үг үү. Эхнээсээ яагаад 76 гэдэг тоог сонгож авсан юм бэ?

-Юу нь болохгүй байгааг бүү мэд. Одоо бүр парламентын хоёр танхимтай байх тухай ч ярих боллоо. Өмнөх шигээ АИХ, Улсын бага хурал гэдэг шиг хоёр танхимтай болох юм гэнэ. Энэ  нь хуучин социализмын үед л байсан. Дэлхийд зөвхөн холбооны улсууд л парламентын хоёр танхимтай байгаа.  Нэг танхим нь ард түмнээс, нөгөө нь холбооны муж улсуудаас сонгогддог.  Хоёул адил эрхтэй байдаг юм. УИХ-ын гишүүдийн тооны  талаар яривал нөгөө урт түүх дээ гэдэг шиг зүйл болно. Тухайн үед АИХ-д 430 депутат сонгогдох байсан. Гэвч 429 депутат сонгогдсон. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум депутатаа сонгож чадалгүй байгаад ажиллах хугацаа нь дууссан. УИХ-ын гишүүдийн тоог олон талаас нь их ярьж байж  76 дээр тогтсон. Гэтэл өнөөдөр тэр үед хүн ам ийм байсан өнөөдөр тийм болсон. Иймд УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэх юм. Би үнэндээ учрыг нь ухахгүй байгаа.

-УИХ богино настай, алдаа дутагдал ихтэй  хууль баталдаг гэсэн шүүмжлэл бий. Та яриандаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бага багаар нэмсээр байгаад өнөөдрийн хэмжээнд хүрсэн гэлээ. Тэгэхээр УИХ-д асуудал байна уу?

-УИХ бол Монгол Улсад  хууль тогтоох ганц  байгууллага. Ийм учраас төрийн эрх барьж байгаа энэ байгууллага сайн, муугаа хариуцах л болно. Баталсан хуулийг нь үг дуугүй биелүүлдэг  байгууллага нь  Засгийн газар. Хууль биелүүлж чадаагүй олон түмэн, аж ахуйн нэгжид хохирол учруулсан бол Засгийн газар хариуцан шийдэх учиртай. Дэлхий нийтээр ийм л хүлээн зөвшөөрөгдсөн жишигтэй. Ер нь 30 жил шахуу хугацаанд ярьж буй нэг асуудал бий. Олон улсын гэрээг соёрхон баталбал Монгол Улсын хуультай адилхан болдог.   Гэтэл Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ хоёрын заалт зөрчилтэй. Үг үсгийн  алдаа ч байдаг. Ганцхан жишээ хэлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хууль гэж байгаа. Гэтэл манайх Олон улсын конвенц батлахдаа Тахир дутуу хүмүүсийн эрхийг хамгаалах тухай конвенц гэчихсэн. Ингээд харвал хоёр өөр юм байгаа биз дээ. Үүнээс авхуулаад засах асуудал маш их байна.

-Та Хүний эрхийн үндэсний комиссын даргаар ажиллаж байсан. Хүний эрхийн талаар маш олон  асуудал хууль тогтоох байгууллагад оруулж л байсан байх даа. Тэр бүгдийг УИХ хэлэлцэн шийдвэрлэж байсан уу?

-Хүний эрхийн илтгэлийг  УИХ-аар хэлэлцдэггүй байсан. Бид хэлэлцдэг болгосон. Би нэг зүйл хэлмээр байна. Намайг Үндсэн хуулийн Цэц, ХЭҮК-т ажиллаж байхад УИХ-ын олон гишүүн хамтран ажиллаж хууль эрх зүйн зарим гажуудлыг зассанд талархаж явдаг. Жишээ нь Цэц  Үндсэн хууль зөрчсөн асуудал байвал дүгнэлт гаргаад УИХ-д оруулдаг. УИХ түүнийг хэлэлцэлгүй удаадаг тал байсан. Тэгээд тухайн үед  хуульд нь өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл Цэц  ямар нэг хуулийн аль нэг заалт   “Үндсэн хууль зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гаргаад  УИХ-д хүргүүлэхдээ тухайн заалтыг нь тэр өдрөөс эхлэн түдгэлзүүлдэг болсон. Тэгээд хүссэн хүсээгүй УИХ хэлэлцдэг.  УИХ хүлээж авбал алдаагаа засаад явдаг. Хүлээж авахгүй бол Цэц Их суудлын хуралдаанаар түүнийг нь хүчингүй болгодог болсон. Ингээд хуулийн зохицуулалтгүй болсон тул УИХ өнөө заалтыг яаралтай авч үзэхээс өөр арга байхгүй. Бас ХЭҮК-ын илтгэл бол тайлан биш нийгэм дэх хүний эрхийн асуудлаар  онош тавьж буй юм. Өөрөөр хэлбэл эмч өвчтөнд  онош тавьж байна гэсэн үг. Үүнд ямар эмчилгээ хийхийг  УИХ шийдэх ёстой. Өнөөдөр бэлгийн замын халдварт өвчин, хүнсний аюулгүй байдал ярьж байна. ХЭҮК-ын даргаар ажиллаж байхдаа бичсэн  илтгэлүүдэд уг асуудал бүгд бий. УИХ-д энэ асуудал дээр тогтоол гаргаад өгөөч, хилээр оруулж ирж байгаа хүнсийг олон улсын стандартад нийцсэн лабораторид шинжлүүлэхгүй бол хориглоод өгөөч гэж хүртэл  хандаж байсан. Харин өнөөдөр Ерөнхийлөгч энэ асуудалд анхаарч байна. Хүнсний хордлого гэдэг бол дөрөв, таван жил биш хорин жилийн дотор хүн амд илэрдэг гэдгийг дэлхий нийтээр нотолсон. Хүнсний хордлого өнөөдөр манай улсын хүн амдын дунд  гарч буй энэ олон  өвлөлөөр илэрч байгаа юм.

-Та УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа ямар ямар хууль санаачлан батлуулж байв?

-Төрийн байгуулалтын чиглэлийн гол хуулийг  боловсруулах, батлуулахад оролцсон доо. Нийтдээ 70 орчим хууль бий. Тухайн үеийн хуульч гишүүд үүргээ сайн биелүүлсэн гэж боддог. Ер нь хуулийн заалт бүр дээр 1992-1996, 1996-2000, 2000-2004 оны УИХ-ын гишүүд хуульчдын хэлж буй саналыг сонсож авч хэрэгжүүлдэг, ашигладаг байсан. Ямар харилцаа зохицуулах гэж байгааг  мэргэжлийн хуульч гишүүд асуугаад тэгвэл ийм л байх ёстой гэдгийг л  хэлдэг байлаа.

-УИХ өнгөрсөн 30 жилийн хугацаанд ямар  үүрэг гүйцэтгэв. Цаашдаа ямар үүрэг гүйцэтгэнэ гэж та харж байна вэ?

-Өнөөдөр бид ямар төвшинд хүрснээ эргээд нэг харъя. Зүгээр аж амьдарлаа аваад үзье. Бид дэлхий нийтээр өмсөж буй төрөл бүрийн загварлаг хувцас өмсөж байна. Хамгийн сүүлийн үеийн гар утас барьж, зурагт  үзэж байна.  Дэлхийн хүн амын иддэг хүнсийг хэрэглэх болсон. Ардчилсан улс орнуудын иргэдтэй адил  эрх эдэлж байгаа юм.  Энэ энгийн амьдралаас харвал бидний хүрсэн төвшин дэлхийн хөгжлөөс дутахгүй байна. Гагцхүү бидэнд нэг том алдаа бий. Тэр нь өөрсдөө үйлдвэрлэхээ больсон явдал юм. Бүхий л зүйлээ хоёр хөрш бусад орнуудаас худалдан авдаг.  Сүүлийн жилүүдэд  “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр улс орнууд хилээ хаасан. Гэтэл бид  ямар байдалд орсныг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэднэ. Саяхан цагдаа, сэтгүүлчдийн хооронд үл ойлголцол үүссэн. Тэгвэл хэчнээн өндөр албан тушаалтай ч гэсэн хариуцлага хүлээж байна. Өнөөдөр эрх мэдэл албан тушаалд хүрээд том дуугардаг, бие тоодог  хүмүүст хэлэхэд тэр нөхцөл байдлыг нь өнгөрсөн 30 жилд бүрдүүлж өгсөн юм шүү дээ. Тэр хүн сайндаа тэр өндөрлөгт хүрээгүй. Энэ үгийг хэт мэдэмхийрдэг хүмүүс олширч буй тул  харамсан хэлж байгаа юм. Өнөөдөр УИХ ардчиллыг түгээн дэлгэрүүлэх бэхжүүлэх үүргээ гүйцэтгэж ирсэн. Цаашдаа ч тийм л байх болно.

-УИХ-ын гишүүний ёс зүйн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Өнөөдөр УИХ-ын гишүүний ёс зүйн талаар нэлээд ярьдаг болсон. Миний хувьд УИХ-ын ёс зүйн талаарх хуулийн заалтыг бичилцэж байсан хүн. Тухайн үед  “УИХ-ын гишүүн гаргасан санал, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй” гэдэг заалт оруулж байсан. Энэ нь дэлхийн жишигт  гарцаагүй байдаг юм. Тэгэхгүй бол айгаад үг хэлж, хуулийн төсөл санаачилж, санал гаргаж  чадахгүй байдалд хүрнэ. Гэтэл үүнийг буруу ашигласан тал бий. Хүнийг загнадаг, доромжилдог болж эхэлсэн.    Энэ үйлдэл нь иргэнтэй адил хариуцлага хүлээх ёстой асуудал. Гагцхүү хэлэлцэж буй хуульд оруулж буй санал, шийдвэр нь хүчингүй болох, алдаатай байх үед хариуцлага тооцож болохгүй гэсэн үг шүү дээ. Зах зээлийн харилцаа ардчилал гэдэг бол ерөөсөө л сонгуульт байгууллага гэсэн үг. Хүн төрөлхтөн ийм сонгуульт  байгууллагад шилжээд 200 гаруй жил болж байна. Хүмүүсийн ухамсар, шинэ хандлагад зохицох асуудалд цаг хугацаа их нөлөөлдөг юм байна. Бид уг тогтолцоонд шилжээд 30 жил боллоо. Би 50, 60 жилийн дараа Монгол Улс шал өөр болно гэдэг итгэлтэй байдаг.

 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,

-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,

-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,

-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,

-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,

-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,

-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.

Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.

Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм11 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр11 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр11 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм7 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр7 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим