Улс төр
Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер болон холбогдох төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2021 онд орон нутгийн их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Өмнөговь аймагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар ажиллаж байна. Өмнөговь аймагт 20 га талбайд их сургуулийн хотхон байгуулж, ирэх намраас элсэлтээ авч эхэлнэ. Энэхүү томоохон төсөлд “Оюу толгой” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтийг сайдын зүгээс илэрхийлсэн.
“Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал боловсролын салбар, тэр дундаа орон нутагт их сургуулийн хотхон байгуулах төслийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулан санамж бичиг байгуулахад бэлэн байгаагаа мөн хэллээ. Тэрбээр хатуу дэд бүтцийн асуудал гэхээс илүүтэй сургалтын хөтөлбөр, орчин, оюутан, залууст зөөлөн ур чадвар олгох чиглэлд анхаарах хэрэгтэйг ч онцлов. Уулзалтаар талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, ТЭЗҮ-ийг боловсруулах хамтарсан ажлын хэсэг байгуулахаар харилцан тохиролцлоо.
“Оюу толгой” ХХК-ийн хувьд сургууль, цэцэрлэг барих, анги танхим тохижуулах, тоног төхөөрөмж, сургалтын материалаар хангах, гадаад, дотоод тэтгэлэг зэргээр боловсрол, шинжлэх ухааны салбарт 150 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа юм.
Улс төр
2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат нар 2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарлаа.
УИХ 2023 онд анхдагч хууль 21, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 12, хуулийн шинэчилсэн найруулга 13, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 305, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 27, нийт 378 хууль баталсан байна. Энэ нь нийт зургаан боть, 1,409 нэгж хуудас болжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, хадгалах журмыг тогтоодог юм.
Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Төрийн тамгыг “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дарна” гэж заасан байдаг.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ, “Энэ ёслол нь Монгол төрийн бодлого шийдвэр болж буй хууль, тогтоомж хэлбэрэлтгүй биелэгдэж байхын баталгаа болдог” гэдгийг тэмдэглэлээ.
“Хууль, тогтоомжийн уг эх дээр Төрийн тамга дарснаар УИХ-аас баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхсон хууль, тогтоомжийн уг эх Монгол төрийн хуулийн санд албан ёсоор хадгалагдана” гэж УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат хэллээ.
Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслолыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар хамтран жил бүр зохион байгуулдаг юм.
Улс төр
Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авна
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуульд заасны дагуу Гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг хавсралтаар баталлаа.
Энэхүү бодлого зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүжлснээр мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давах, хүн амын голлох хүнс болох гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Улс төр
Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Импортын зарим барааны Гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна.
Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.
-
Улс төр8 цаг өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа
-
Улс төр14 цаг өмнө
БСШУСБХ: Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
-
Улс төр8 цаг өмнө
Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авна
-
Нийгэм14 цаг өмнө
Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 187 га газарт нөхөн сэргээлт хийж эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа
-
Улс төр14 цаг өмнө
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
-
Нийгэм14 цаг өмнө
Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори нээлтээ хийв
-
Нийгэм12 цаг өмнө
Япон улстай шүдний эмч, шүдний эрүүл ахуйч бэлтгэхэд хамтрах хүсэлт илэрхийлэв