Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар дундаж цалин 2015 онтой харьцуулахад 67 хувиар нэмэгдсэн

Нийтэлсэн

-

Энэ оны нэгдүгээр  улирлын байдлаар дундаж нэрлэсэн цалин 2015 онтой харьцуулахад 67 хувиар нэмэгдсэн боловч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 13.4 хувиар нэмэгдсэн гэж ҮСХ-ноос мэдээллээ.

НДЕГ-ын НДШ төлөлтийн 2022 оны нэгдүгээр  улирлын тайланд хамрагдсан 717.7 мянган ажиллагсдын сарын медиан цалин 1066.7 мянган төгрөг байна.

Медиан цалин өмнөх оны мөн үеэс 120.9 (12.8%) мянган төгрөгөөр өссөн бол өмнөх улирлаас 1.4 (0.1%) мянган төгрөгөөр буурчээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1450.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.2 (10.3%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

НДШ төлж буй ажиллагсдын дүнд 420.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажилтнууд 10.7 хувийг, 3.0 сая төгрөгөөс дээш цалинтай ажилтнууд 6.9 хувийг тус тус эзэлж байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Бүгд Найрамдах Казахстан улсын Хууль зүйн дэд сайд Бекболат Молдабековыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголын нотариачдын танхим, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Казакстан Улсын хууль зүйн салбарт цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон бөгөөд Казакстан Улсын Хууль зүйн дэд сайдаас салбартаа нэвтрүүлсэн цахим шилжилт, аппликейшнуудын талаарх сайн туршлагаа хуваалцав.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо салбарын цахимжилт, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр, цахимаар үзүүлж байгаа талаар санал солилцож байгаад талархлаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас “цахим үндэстэн” болох томоохон зорилт дэвшүүлж, түүний хүрээнд хууль зүй, дотоод хэргийн салбарт хэрэгжүүлж буй ажлууд, холбогдох хууль эрх зүйн талаар мэдээлэл өглөө.
Уулзалтын үеэр дэд сайд Бекболат Молдабеков Казакстан улс өнгөрсөн жил төрийн үйлчилгээний цахимжилтаар НҮБ-аас гаргасан жагсаалтад 8 дугаарт эрэмбэлэгдсэн болон нэг жилийн хугацаанд хууль зүйн салбарт шаардлагатай аппликейшнуудыг хөгжүүлсэн хамгийн шилдэг цахимжсан яам болсноо дурдаад цаашид Цахим хөгжил, харилцааны холбооны яамтай хамтран ажиллахаар гаргах үйл ажиллагааны зураглалын хүрээнд Монгол Улсын хууль зүйн салбарын цахимжилтын чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газар, Монголын нотариатчдын танхимын төлөөллөөс цахим үйлчилгээгээ илүү боловсронгуй болгож, хөгжүүлэх чиглэлээр Казакстан улстай хамтран ажиллах талаар санал солилцсон юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар хамтран мэдээлэл хийв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж, арчилж, хамгаалж байна. Мөн 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Аймаг, нийслэл, байгууллага, аж ахуйн нэгжүүд, түүний дотор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон 21 байгууллага үндэсний хөдөлгөөнийг дэмжин, 2030 он хүртэл нийт 608 сая мод тарьж ургуулахаа батламжилсан.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр  танилцууллаа.

Аж ахуйн нэгжүүд одоогоор 6,2 сая мод тарьж, 6,6 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлэн, жилд 17 сая тарьц үржүүлэн бойжуулах мод үржүүлгийн газар байгуулжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Өсөх зоос”, “Бороо гоулд” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ тарьж, ургуулж байгаа модныхоо тоогоор бусдыгаа тэргүүлж байна.

Аж ахуйн нэгжүүдээс:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК 8 сая,
  • “Өсөх зоос” ХХК 1,5 сая,
  • “Оюу Толгой” ХХК 928 мянга,
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 590 мянган ширхэг тарьц, суулгацын  нөөц бүрдүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Аж ахуйн нэгжүүд 2030 он хүртэл үе шаттай хийх ажлын төлөвлөгөөнийхөө дагуу төсөв хөрөнгө, үр, тарьц, суулгац, хүний нөөц зэргээ бүрдүүлэн, техник, технологи нэвтрүүлж байна.

21 аж ахуйн нэгжийн 16 нь байгаль орчны мэргэжилтэй 167 хүн ажиллуулж байгаа нь нэг нэгжид дунджаар 10 хүн оногдож байна гэсэн үг юм.

Ажлаа оновчтой төлөвлөн, үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх, сайн туршлага нэвтрүүлэх, мэдээллийн сан үүсгэх, мэргэжлийн зөвлөхтэй болгох зэрэг ажлаа улам эрчимжүүлнэ.

Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс аймаг, орон нутагт  ажиллаж эхлэх юм.   

2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Бүх нийтээр мод тарих өдөр тохионо

Бүх нийтээр мод тарих өдөртэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү мэдээлэл өглөө.

Энэ онд Орчин цагийн ойн салбар үүссэний 100 жил энэ жил тохиож байгаа учир энэ сарыг дуустал тодорхой хуваарь гарган ажиллахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн хувьд 2024 оны 05 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд найман байршилд мод тарих бөгөөд 300 гаруй байгууллага оролцохоор болжээ.

21 аймаг 05 дугаар сарын 03-ны өдрөөс төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарих юм. Аймаг бүр 10 хүртэлх гол, горхийг сонгон, нэг гол дээр 10 га хүртэл талбайг хоёр жилийн хугацаанд ойжуулах  бэлтгэлдээ ороод байна.

Ойн мэргэжлийн байгууллагууд мод тарих талбай, тарьц, суулгац бэлтгэх, тарьсан модоо жилийн турш услах, арчлах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.

Түүнчлэн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд гурван /Тэнгэр плаза, Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг, Ялалтын талбай/ байршилд, 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгөх юм.

Үрийн нөөц, мод үржүүлгийн газрын тоо жилээс жилд өсөж байна

  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар Ойн газрын дарга Б.Оюунсанаа мэдээлэл өглөө.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 39 зүйлийн 12,2 тн үрийн нөөц бүрдүүлээд байна. 2024 оны үрийн нөөцийг 2021 оныхтой харьцуулахад 84 хувиар өсжээ.

Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2023 оны байдлаар 452-т хүрсэн. Энэ нь үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 32 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

Эдгээр газрууд өнгөрсөн жил 63 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь 2021 онтой харьцуулахад 41 хувиар өсжээ.  Салбарын хэмжээнд 2023 онд нийт 273 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийж, 960 сая модыг доройтолд өртөн, хатаж хуурайшихаас хамгаалж чадсан байна.

2024 онд улсын төсвийн хөрөнгөөр:

  • 4 мянган га талбайг ойжуулах, нөхөн сэргээх, гол нууруудын татмыг ойжуулах зорилгоор 3.1 сая мод тарина,
  • 8 сая га талбайд ойн зохион байгуулалтын ажил хийж, ойн төлөв байдлыг үнэлнэ,
  • Түймрийн 500 км халз болон шороон зурвас шинээр байгуулж, өмнө байгуулсныг сэргээнэ,
  • 330 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэн, 1.2 тэрбум модыг доройтолд өртөхөөс сэргийлнэ,
  • 3 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийнэ,
  • 130 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулна,
  • Мод үржүүлгийн газруудад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, бусад хууль тогтоолын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 05 дугаар сарын 01-нд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Зорилт 9.5-д “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ.”, 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлт гэсэн дөрөвдүгээр бүлгийн 4.3-т “Аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлнэ.” гэж тус тус заасан.

Өнөөгийн байдлаар манай улсад нэг саяас дээш хүн амтай хот 1 (Улаанбаатар), 70.0-110.0 мянган хүн амтай хот 2 (Дархан, Эрдэнэт), 20.0-70.0 мянган хүн амтай хот 16, 10.0-20.0 мянган хүн амтай хот 8, нийтдээ 10,0 мянгаас дээш хүн амтай төвлөрсөн хот, суурин газар 27 болж, хотжилтын түвшин 70.7 хувьд хүрээд байна. Хот, суурин газрын хүн амын механик өсөлт, эдийн засаг, нийгмийн хөгжил, бусад холбогдох аж үйлдвэрийн үйл ажиллагаа нэмэгдсэнээр нутаг дэвсгэр, хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоонд томоохон өөрчлөлт орж, хотжилтын түвшин эрчимтэй өсөж, хотын асуудлыг тухайлан зохицуулах, иргэдэд хотын үйлчилгээг хүртээмжтэй болгох шаардлага гарч байна.

1990 оноос хойш Улаанбаатар хотын хүн ам  3 дахин өсөж, суурьшлын бүс 6 дахин тэлжээ. Үүнээс шалтгаалан худалдаа үйлчилгээ, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний хүртээмжгүй байдал 61 хувьд хүрчээ. Цаашид ч хүн амын шилжилт хөдөлгөөний урсгал нийслэл хот руу чиглэх хандлагатай байна. Иймд засаг захиргааны шинэчлэл хийх замаар нэг төвт хотоос олон төвт хотод шилжүүлэх үүднээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 8 бүлэг, 54 зүйлтэйгээр боловсруулжээ.

Хуулийн төсөлд,

-хот, тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодруулбал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны эрх зүйн үндэс, чиг үүрэг, зохион байгуулалтыг нарийвчлан зохицуулсан;

-хот байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Засгийн газрын өргөн барьснаар Улсын Их Хурлаас шийдвэрлэх ба 100000 доошгүй оршин суугчтай, оршин суугчтай байхаар төлөвлөсөн хот нь улсын зэрэглэлтэй, 30000 доошгүй оршин суугчтай, эсхүл оршин суугчтай байхаар төлөвлөсөн хот нь орон нутгийн зэрэглэлтэй байх ба тосгон нь 2000 доошгүй оршин суугчтай байхаар тусгасан;

-хот, тосгон нь эдэлбэр газартай байх ба хотын эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, өөрчлөх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэх ба эдэлбэр газартай үйлчлэх дүрэмтэй байхаар зохицуулсан;

-хот нь зохион байгуулалтын хувьд хотын хороонд хуваагдах ба тосгон нь хэсгийн зохион байгуулалттай байхаар зохицуулж, хот, тосгоны чиг үүргийг тогтооно;

-хотын удирдлагын тогтолцоо нь хотын Зөвлөл, хотын Захирагчаас бүрдэх ба хотын Зөвлөлийн бүрэн эрх, үйл ажиллагааны зохион байгуулалтыг нарийвчлан зохицуулсан. Тодруулбал, хотын өөрийн удирдлагын байгууллага нь оршин суугчдаас сонгосон Хотын Зөвлөл хэрэгжүүлэх бөгөөд улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл нь оршин суугчийн тоо нь 200000 хүртэл бол 21, 200001-ээс дээш бол 25 гишүүнтэй байхаар тусгасан. Харин орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөлийн хувьд оршин суугчийн тооноос хамаарч 11, 15 гишүүнтэй байхаар заалаа;

-Хот, тосгоныг өдөр тутамд удирдах, гүйцэтгэх удирдлагыг хот, тосгоны Захирагч, хотын хороонд хорооны Захирагч хэрэгжүүлэх ба тэдгээрийн бүрэн эрх, хотын Захирагчийн бүрэх эрх хугацаанаас өмнө дуусгавар болох, огцруулах зохицуулалтыг хуулийн төсөлд тодорхой заасан;

-Хотын эдийн засгийн үндэс нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө, түүнчлэн орон нутгийн өмч, татварын болон татварын бус орлого, дэд бүтцийн сангийн болон бусад сангийн хөрөнгөөс бүрдэх ба хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, орон нутгийн үүрэг байна;

-Хот, тосгон нь төсөв, өмчтэй байх ба хот нь хотын татвартай, хотын дэд бүтцийн болон хотын хөгжлийн сантай байх ба хотод чөлөөт бүс байгуулж болохоор зохицууллаа;

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар нэгжийн чиг үүргийг хот, тосгонд, нутгийн өөрийн удирдлагын чиг үүргийг хотын Зөвлөлд, төрийн удирдлагын чиг үүргийг хот, тосгоны Захирагчид шилжүүлэх үндсэн дээр хот, тосгоны оршин суугчдад төрийн үйлчилгээг хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн;

-хот, тосгоны удирдлага бусад этгээдтэй харилцах харилцаа, хотын оршин суугчийн эрх, үүрэг, оролцоо зэрэг харилцааг тус тус тусгажээ.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл

Улаанбаатар хотыг хөгжүүлэх урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 1954 онд батлагдаж, 1961, 1976, 1986 онуудад тодотгол, шинэчлэл хийгджээ. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойш Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг нийт 15 дагуул хот, тосгонтой байхаар баталсан байдаг. Гэвч дагуул хотыг хэрхэн байгуулах, бүтэц зохион байгуулалтын талаар тодорхой зохицуулалтгүй байгаагаас үүдэн үр дүнд хүрээгүй өнөөг хүрсэн. Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь манай улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг ч хүн амын 47.4 хувь буюу 1.596.335 иргэн оршин сууж байна.

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 175.200 буюу манай улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 74.7 хувьтай, нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 33.8 их наяд төгрөг буюу үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 69.2 хувьтай тус тус тэнцэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нийгэм болон хууль зүйн баталгааг бүрдүүлэх, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоож, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг 6 бүлэг, 29 зүйтэйгээр боловсруулсан байна.

Хуулийн төсөлд,

-Шинэ Зуунмод хотыг олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд хотын эдэлбэр газрын хэмжээг Улсын Их Хурал тогтооно;

-Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь нийслэл болон Төв аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, амралт, аялал жуулчлалын, худалдаа, үйлчилгээний, засаг захиргааны, оюутны хотхон, судалгаа шинжилгээний, тээвэр логистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны зэрэг 9 бүсчлэлтэй байхаар тусгасан;

-Шинэ Зуунмод хотыг иргэдэд зориулсан ирээдүйн хотын олон улсын концепцийн дагуу төлөвлөх бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд холбогдох этгээдэд хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал, иргэд оршин суугаа газраасаа 300-500 метр зайд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа үйлчилгээний газарт хүрэх төлөвлөлтийг хэрэгжүүлнэ;

-газар ашиглуулах асуудлыг зөвхөн төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох этгээдэд тавигдах шаардлага, төсөл шалгаруулах журмыг Засгийн газар батална;

-Шинэ Зуунмод хот төсөвтэй байна. Тухайн хот дахь татварын орлогын 80 хувийг Шинэ Зуунмод хотод, 20 хувийг Төв аймгийн төсөвт хуваарилах зарчим баримтална;

-орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж орон сууцны хангамж нэмэгдэж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөлийг бүрдүүлнэ;

-Шинэ Зуунмод хот дүрэмтэй болж хууль тогтоомжоор зохицуулагдаагүй хотын амьдрал, үйл ажиллагаатай холбоотой асуудлаа оршин суугчид, иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэнэ;

-бусад улсын хотуудын жишгээр Шинэ Зуунмод хотын оршин суугчид хотын удирдлагаа сонгодог болно гэх зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм5 цаг өмнө

Дорнод, Дарьгангын талд нойтон цас орох бол говийн нутагт 25-30 хэм хүрч хална

Улс төр5 цаг өмнө

Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо

Нийгэм5 цаг өмнө

“Плэйтайм” наадамд гадаад, дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид оролцоно

Нийгэм6 цаг өмнө

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Бусад6 цаг өмнө

СЕХ: Нам, эвслүүдийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авлаа

Энтертайнмент8 цаг өмнө

“Улаанбаатар Арт Вийк-2024” өдөрлөг зохион байгуулагдана

Нийгэм8 цаг өмнө

ТЕГ: Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж, шалган шийдвэрлэлээ

Улс төр8 цаг өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

Нийгэм9 цаг өмнө

Олон улсын стандартад нийцсэн 200-250 км автозам тутамд үйлчилгээний байгууламж байгуулах 67 байршлыг тогтоов

Нийгэм10 цаг өмнө

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал хойшиллоо

Эдийн засаг11 цаг өмнө

Монголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа

Нийгэм11 цаг өмнө

“Хэвлэлийн эрх чөлөө БООГДЛОО” цуглаан зохион байгуулна

Улс төр11 цаг өмнө

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Нийгэм11 цаг өмнө

“Хөдөлмөр эрхлэлт 2024” өдөрлөг боллоо

Улс төр11 цаг өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ

Нийгэм11 цаг өмнө

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий 9 шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж байна

Улс төр1 өдөр өмнө

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Нийгэм1 өдөр өмнө

Шар өвс шатаасан иргэдэд хариуцлага тооцов

Улс төр1 өдөр өмнө

Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авна

Улс төр1 өдөр өмнө

Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа

Улс төр1 өдөр өмнө

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа

Нийгэм1 өдөр өмнө

АНУ-аас 4 зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирлээ

Нийгэм1 өдөр өмнө

Япон улстай шүдний эмч, шүдний эрүүл ахуйч бэлтгэхэд хамтрах хүсэлт илэрхийлэв

Нийгэм1 өдөр өмнө

Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Эдийн засаг1 өдөр өмнө

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 58 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрсэн 187 га газарт нөхөн сэргээлт хийж эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Био-аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори нээлтээ хийв

Нийгэм1 өдөр өмнө

Нарны замыг хааж, засварлана

Улс төр1 өдөр өмнө

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

24 баримт5 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг3 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад3 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт5 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад5 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг4 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Улс төр5 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент3 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Энтертайнмент5 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт2 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Энтертайнмент5 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Улс төр5 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент5 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

Улс төр5 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

24 баримт5 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Дэлхий дахинд4 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм5 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр5 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт5 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Бусад5 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр5 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр5 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад5 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр5 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм5 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

24 баримт4 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр5 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент5 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Нийгэм1 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг3 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад4 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад6 сар өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм7 сар өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад7 сар өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм11 сар өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм11 сар өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр1 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр1 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг1 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм1 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Улс төр1 жил өмнө

“Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан 92 хүнийг авчирна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Сайд Ц.Даваасүрэн: УИХ-д өргөн барьсан Газрын тухай долоон багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эгүүлэн татаж байна

Улс төр1 жил өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлж байна

Улс төр1 жил өмнө

Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотой мэдээлэл хийж байна

Сав шим