Нийгэм
Терминалууд дээр ачаатай болон хоосон 3124 чингэлэг хуримтлагдаад байна
Коронавирусын цар тахлын улмаас БНХАУ-ын Тяньжин боомтод хуримтлагдсан импортын чингэлгийг түргэн шуурхай татан авч ирэх ажлыг ЗТХЯ болон “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран эрчимтэй зохион байгуулж байна. Эрээн-Замын-Үүд боомтоор төмөр замаар тээвэрлэн импортоор ирсэн чингэлгүүдийг буулгах гаалийн хяналтын талбай дүүрч буулгалтын ажил удааширчээ. Энэ оны зургадугаар сарын 21-ний байдлаар Улаанбаатар, Толгойт, Амгалангийн гаалийн хяналтын терминалууд дээр ачаатай болон хоосон бүгд 3124 чингэлэг хуримтлагдаад байна.
Үүнээс гадна УБТЗ-ын өртөөд болон зам зуурт нийт 1250 ширхэг 40 тонны импортын ачаатай чингэлэг талбайд буухаар хүлээгдэн зогссон. Энэ нь төмөр замын өртөөдийн галт тэрэг хүлээн авах, явуулах замуудыг эзлэн зогсож тээврийн ажилд хүндрэл учруулж байгаа юм. Дээрх хүндрэлийг арилгахын тулд “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Гаалийн Ерөнхий Газар болон Тээвэр зуучийн байгууллагуудтай хамтран импортын чингэлгийг ачаа хүлээн авагчдад шуурхай олгох, хоосон чингэлгийг түргэн буцаах талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал Улаанбаатар, Толгойт, Амгалангийн чингэлгийн терминалуудын ачааллыг багасгах, ачаа хүлээн авагчдад чингэлэг олголтыг шуурхай болгох, тээврийн зардлыг багасгах, төмөр замын өртөөдийн ачааллыг бууруулах зорилгоор импортоор орж ирсэн чингэлэгтэй автомашиныг УБТЗ-ын харьяа Замын-Үүдийн терминалууд болон Сайншанд өртөөн дэх “Зүүн говь ложистик” ХХК-ийн терминал дээр олгох ажлыг зохион байгуулахаар боллоо.
Замын-Үүдэд олголт хийх ажлыг зохион байгуулснаар өдөрт 190 автомашинтай чингэлгийн олголтыг гурван талбайд зэрэг хийх боломж бүрдэх юм. Энэ оны зургадугаар сарын 21-ний байдлаар Замын-Үүд өртөөнд 962 автомашинтай чингэлэг байгаа бөгөөд эдгээр чингэлгийг 5-7 хоногт олгож дуусахаар төлөвлөж байна.
Нийгэм
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй.
Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй.
Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.
Нийгэм
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар Монголын анхны дуурь болох Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг 2024 оны долоодугаар сарын 10-ны 21:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд тоглож, иргэд, жуулчдын хүртээл болгоно.
Тус дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглох болсонтой холбогдуулан гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Дуурийн Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа, Худалдаачин, Бүүвэйч нарын дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулж, гол дүрд тоглох эрх олгохын зэрэгцээ нийт 100.000.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнана.
Шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн баталсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд оролцогчдыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт бүртгэнэ.
Нийгэм
Дорнод, Дарьгангын талд нойтон цас орох бол говийн нутагт 25-30 хэм хүрч хална
Маргааш буюу тавдугаар сарын 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, тавдугаар сарын 4-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, тавдугаар сарын 5-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно.
Маргаашдаа нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
Ихэнх нутгаар дулаарч говийн бүсэд шөнөдөө 9-14, өдөртөө 25-30, бусад нутгаар өдөртөө 19-24 хэм дулаан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм21 цаг өмнө
Дорнод, Дарьгангын талд нойтон цас орох бол говийн нутагт 25-30 хэм хүрч хална
-
Нийгэм22 цаг өмнө
Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
-
Нийгэм21 цаг өмнө
“Плэйтайм” наадамд гадаад, дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид оролцоно
-
Улс төр21 цаг өмнө
Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо
-
Бусад23 цаг өмнө
СЕХ: Нам, эвслүүдийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авлаа
-
Нийгэм4 цаг өмнө
“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно
-
Улс төр4 цаг өмнө
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
-
Улс төр4 цаг өмнө
НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ