Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

С.Наранцогт: Чөлөөт бүс хууль эрх зүйн орчинтой болоод 20 жил болсон ч зорилт хангалттай биелээгүй

Нийтэлсэн

-

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогодоо чөлөөт бүсийг хөгжүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавьсан. Үүнтэй холбоотой асуудлаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт мэдээлэл өглөө. Тэрбээр Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөт бүсийн одоогийн нөхцөл байдал, олон улсын сайн туршлага, өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдлын талаар хэлэлцэж, цаашдын төлөвлөгөөг танилцуулсан. Чөлөөт бүс хууль эрх зүйн орчинтой болоод 20 жил болж байна. Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур гэсэн гурван чөлөөт бүс бий. Гэвч өнгөрсөн 20 жилийн зорилт хангалттай биелээгүй. Төрийн зүгээс бүх төлөвлөлт хөрөнгө оруулалтыг хийх зорилт тавьсан боловч цаг үеийн нөхцөл байдлаас болж тогтвортой байж чадаагүй. Чөлөөт бүсийг хөгжүүлэхийн тулд газар олголт хийсэн. Энэ газар олголтыг зориулалтынх нь дагуу ажиллаж байгаа эсэх талаар танилцуулбал; Замын-Үүдэд 900 га талбайт чөлөөт бүс байгаа. Үүнээс 113.9 га талбайг 81 аж ахуйн нэгжид олгогдсон. Үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа таван аж ахуйн нэгж байна. Дөрөв нь бүтээн байгуулалтаа эхэлж байгаа бол үлдсэн нь үйл ажиллагаа явуулахгүй байна.

Алтанбулагт 500 га газар бий. Үүний 120 га талбайг 131 аж ахуйн нэгжид олгосон. Үүнээс 29 нь ажлаа явуулж байна. Цагааннуурын чөлөөт бүсэд 708 га газрын дөрвөн аж ахуйн нэгжид 101 га талбайг олгосон. Одоогоор ажлаа явуулж эхлээгүй байна.

Газар авсан нэгжүүд ажлаа хийхгүй байгаа учраас олон улсын туршлагад үндэслэж, хөрөнгө оруулах хувийн хэвшилд нийцсэн тусгай зориулалтын компани байгуулж, чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөг гаргана. Үүнийгээ Засгийн газраар яаралтай батлуулж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчийнхоо сонирхолд нийцүүлэх юм. Энэ чөлөөт бүсүүд хилийн боомтод оршдог учраас хөрш улсын хилийн төлөвлөлттэй нягт уялдуулах шаардлага тулгарч буй. Мөн Засгийн газраас чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болчихсон, ажлаа эхлүүлчихсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сарын дотор идэвхжүүлж, бүтээн байгуулалтуудаа эхлүүлэх үүрэг авлаа. Газар авчхаад ажлаа хийхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн газрыг цуцлах эсвэл бүтээн байгуулалтын урьдчилсан нөхцөлөө хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллах чиглэлд хууль, журмаар өөрчлөн тусгана.

Дээрхээс харахад, хувь нэг компанид газар олгох нь буруу гэж харж байна. Бүсчилж худалдаа аж үйлдвэр, тээвэр хөгжил зэргээр төрөлжүүлсний дараа хамтарсан байдлаар хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Үйл ажиллагаагаа эхлүүлээд хөрөнгө зарчихсан компаниудаа дэмжинэ. Харин газар авчхаад огт ажил эхлүүлээгүй, тухайн үед ямар ажил явуулах нь ч тодорхойгүй байж байгаад газар авчихсан компаниуд дийлэнх нь болжээ. Эдгээрийг нарийвчлан авч үзээд арга хэмжээ авах болно” гэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны 5 дугаар сарын 02-нд хуралдаж,   Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

Тэрбээр, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч /энэ хуульд цаашид “цэргийн алба хаагч” гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбоотой олон салбарын алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг зохицуулж байна.

Түүнчлэн эдгээр алба хаагчдын нийгмийн хамгаалал, эрх зүйн байдалтай холбогдох харилцааг салбарын хуулиудаар тусгайлан зохицуулж байна. Тухайлбал, Гамшгаас хамгаалах тухай хуулиар “Онцгой байдлын байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно”, Монгол Улсын хилийн тухай хуулийн 38.4-т “Иргэн улсын хилд албан үүрэг гүйцэтгэх үедээ гэмт халдлагын улмаас амь насаа алдвал түүний гэр бүлд энэ хуулийн 39.8-д заасан цалингийн дунджаар тооцсон таван жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгоно.”, Цагдаагийн албаны тухай хуулийн 86.1-д “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно.” зэргээр ялгамжтай тогтоосон байна.

Иймд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд цэргийн алба хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах нөхцөл, шалтгааныг зааж өгсөн бөгөөд салбарын бусад хуультай уялдуулан цэргийн алба хаагчийн хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авах эрхийг нэмж тусгах, түүнчлэн байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт олгох тэтгэвэр, тэтгэмжийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлээр Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэлээ.

Хуулийн төсөлд цэргийн алба хаагч байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдлын үед, улсын хил, онц чухал объектыг хамгаалсны улмаас нас барсан цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хөдөлмөрийн чадваргүй гишүүний тооноос үл хамааран 100 хувиар тогтоохоор, түүнчлэн тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгохоор, ийнхүү олгох орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тусгасан байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт 3 өрөө орон сууцны талбайн хэмжээ 60м2-150м2 метр квадрат хүртэл байх бөгөөд түүнчлэн Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор баталсан “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.4-т “нийт талбайн хэмжээ 80м2-аас ихгүй байх”-аар зохицуулсан байх тул 3 өрөө орон сууцны талбайн хэмжээг 80м2 байхаар, шинэ орон сууцны 1 м2 талбайн дундаж үнэ 3.99 сая төгрөг байх бөгөөд дунджаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцож,  хуулийн төсөлд тусгасан хэмээн танилцуулсан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа. Эмийн тухай хуулийг 1998 онд анх баталсан бөгөөд 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болгосноос хойш 2010 онд тус хуулийг шинэчлэн найруулжээ. Түүнээс хойш 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Олон улсын стандартын шаардлага хангасан эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаанд орчин үеийн технологи болон зохистой дадлыг бүрэн нэвтрүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өргөнөөр ашиглаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт, нийлүүлэлт, засвар үйлчилгээ, ханган нийлүүлэлттэй холбогдсон харилцааг цогцоор нь зохицуулах зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан танилцуулж байна гэлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зарчмын томоохон өөрчлөлтүүдийг тусгажээ. Эмийн чанар, аюулгүй байдал, эмийн үнийг бууруулах зохицуулалтыг тодорхой болгож хуульчлахаар оруулжээ. Эмийн чанарыг хянах зорилгоор эмчилгээний идэвхийг төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд болон эмийн чанарын лабораторид хийх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж үзжээ. Эмийн үйлдвэрүүд чанарын хяналтын итгэмжлэгдсэн лабораторитой байх талаар эмийн үйлдвэрүүдэд тавигдах шаардлагад тусгасан байна.

Төрөөс зохицуулалт хийх аргуудыг хуульд нарийвчлан тусгажээ. Тухайлбал, бүх түвшинд эмийн үнийн ил тод, нээлттэй байдлыг хангах олон улсын чанарын шаардлага хангасан эм эмнэлгийн хэрэгслийг олон улсын байгууллага болон гадаад орноос худалдан авах үнийн хэлцэл хийх үнийн дээд хязгаар, нэмэгдэх хувь хэмжээг тогтоох арга зэргийг нарийвчлан тусгажээ. Мөн эмийн үнийг цахимаар хянах салбар дундын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох асуудлыг ч тусгасан байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгааны хувьд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг хэт төөрөгдүүлсэн үйлчилгээг нь хэт дөвийлгөсөн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлахыг хязгаарлах заалт оруулжээ. Үүнтэй зэрэгцүүлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ч гэсэн үйлчлүүлэгчдийн эм, эмнэлгийн хэрэгслийг сурталчлах асуудлыг хязгаарлахаар тусгасан байна.

Улсын хэмжээнд эмийн зохицуулалтын чиглэлээр ажиллаж байгаа зөвлөл комиссын эрх үүргийг илүү тодорхой болгон тэдгээрийн ажиллах журмыг сайдын тушаалаар баталдаг байсныг өөрчлөхөөр тусгажээ. Тухайлбал, Эмийн зөвлөлийн гишүүдийг олон нийтэд ил тод, нээлттэй байдлаар сонгох, эмийн зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах шалгуур, Эмийн зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаа зэргийг тодорхой болгохоор оруулжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд  (2024.05.02) Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Дэлхийн хүн амд 65 ба түүнээс дээш насны ахмадууд 2022 онд 10 хувийг эзэлж байсан бол 2030 онд 12 хувь буюу 994 сая, 2050 онд 16 хувь буюу 1.6 тэрбум болж өсөхөөр судалгаа гарсан. Монгол Улсын хувьд 60 ба түүнээс дээш насны ахмад настны тоо 2000 онд нийт хүн амын 5.4 хувь, 2010 онд 5.8 хувь, 2021 онд 9.7 хувь байсан бол 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд 5 хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш настай болох магадлалтайг Үндэсний статистикийн хорооноос тооцоолжээ. 2022 оны байдлаар Монгол Улсад нийт хүн амын 10.5 хувь буюу 344.6 мянган ахмад настан байна.

Хүн ам зүйн өөрчлөлтийн улмаас нийт хүн амын дунд ахмад настнуудын эзлэх хувь хурдацтай өсөж байгаатай уялдуулан насжилтад бэлтгэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээний болон ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг сайжруулах зорилгоор Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав.

Тэрбээр, 2017 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан Ахмад настны тухай хуульд ахмад настанд зөвлөгөө өгөх, өдрийн үйлчилгээ, явуулын үйлчилгээ болон өдрөөр эмчлэх, асран сувилах үйлчилгээ зэрэг шинэ төрлийн үйлчилгээг бий болгож, иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр тусгасан ч энэ шинэ үйлчилгээний хэрэгжилт тун хангалтгүй байна. Энэ төрлийн үйлчилгээнд тухайлбал 2022 оны байдлаар 2300 хүнд 600.0 сая төгрөг зарцуулж, нийт ахмад настны нэг хүрэхгүй хувийг хамруулж байгаа нь Монгол Улсад ахмад настныг дэмжих, хөгжүүлэх, нийгмийн амьдралд оролцуулах зэрэг үйлчилгээ байхгүйтэй адил байна гэсэн үг юм.

Ахмад настны тухай хуулийн ихэнх заалтын хэрэгжилтийг хангах чиг үүргийг орон нутгийн байгууллагад өгсөн боловч нэгдсэн арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангах байгууллага болон арга механизм нь тодорхойгүй, орон нутгийн төсөвт хангалттай хөрөнгө тусгагдаагүй зэрэг шалтгаантай байна. Түүнчлэн Ахмад настны тухай хуулийн дагуу үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг туслалцаа нь ахмадуудын тодорхой зорилтот бүлэгт бус, нийт ахмадуудын эрэлт хэрэгцээнд үндэслэх шаардлагатай.

Одоогоор манайд ахмад настанд зөвхөн протез, ортопедийн хөнгөлөлт үзүүлэх, амралт рашаан сувиллын хөнгөлөлтийг жилд нэг удаа үзүүлэхээс өөр тэдэнд зориулсан байнгын тогтмол үзүүлдэг төрөл бүрийн сэргээн засалтын болон хөгжил, хамгааллын үйлчилгээ дутагдалтай байна. Иймд ахмад настны цогц тусламж үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх, санхүүжилтийг тодорхой болгох, урт хугацааны тусламж үйлчилгээг хөгжүүлэх шаардлагын үүднээс хуулийн төсөлд тодорхой заалтуудыг тусгасан гэлээ.

Мөн хүн амын дундаж наслалт тогтмол нэмэгдэж улмаар хөдөлмөрийн насны хүн амд ноогдох ахмад настнуудын тоо 2010 онд 10 хүн тутамд 1 байсан бол, 2040 он гэхэд 4 хүн тутамд 1 болохоор байна. Өөрөөр хэлбэл хүн ам насжихын хирээр залуу ажилчдын эзлэх хувь буурах тул мэдлэг чадвартай, ажил амьдралын туршлагатай ахмад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг зохистой хэлбэрээр дэмжих шаардлага тулгарч байна.

Иймд ахмад настны тогтвортой орлогын эх үүсвэрийг хангах зорилгоор ахмад настнуудыг үргэлжлүүлэн хөдөлмөр эрхлүүлэхийг дэмжих, эдийн засгийн идэвхийг нь хадгалах, ахмад настнууд өөрийн чадавхыг амьдралынхаа туршид бүрэн дүүрэн ашиглах, тэдний мэргэжил, туршлага, ур чадварт түшиглэж залуу үеийг сургах, нөгөө талаар ахмад настан бүх нийтийн үйл хэрэгт идэвхтэй оролцох оролцоог дэмжин ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон талт бодлогыг батлан хэрэгжүүлэх зорилгоор Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих заалтуудыг тусгав.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад ахмад настны эсрэг хүчирхийлэл нэмэгдэж байна. 2020 оноос 2022 оны байдлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг хэлбэрээр нь ангилан үзэхэд эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлж байна. Иймд ахмад настанд тохиолдож байгаа эдийн засгийн хүчирхийлэл буюу тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглах зэрэг асуудлын зохицуулах зорилгоор Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулсан. Мөн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд ахмадын байгууллагын статус, санхүүжилтийг тодорхой зааж өгсөн.

Энэ хууль батлагдсанаар ахмад настанд төрөөс үзүүлэх дэмжлэг үйлчилгээнд хамрагдах ахмад настны тоо өсөж 50.0 орчим тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардагдана. Нийт зардлын 80 гаруй хувь ахмад настны хөгжлийн болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, сэргээн засах зэрэг ахмад настны эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгэх болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд зарцуулагдана.

 Ингэснээр ахмад настны урт хугацааны асаргаа үйлчилгээ, эрүүл насжилтыг дэмжиж, эрүүл мэнд, нийгмийн оролцоо сайжирч улмаар эмнэлэгт хэвтэх, эм худалдан авах зэрэг эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний зардал аажмаар буурах эерэг нөлөөтэй юм. Мөн иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх үйлчилгээг дэмжсэнээр ахмад настны болон мэргэжлийн байгууллагуудын ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Бүгд Найрамдах Казахстан улсын Хууль зүйн дэд сайд Бекболат Молдабековыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголын нотариачдын танхим, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар Монгол Улс болон Бүгд Найрамдах Казакстан Улсын хууль зүйн салбарт цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон бөгөөд Казакстан Улсын Хууль зүйн дэд сайдаас салбартаа нэвтрүүлсэн цахим шилжилт, аппликейшнуудын талаарх сайн туршлагаа хуваалцав.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо салбарын цахимжилт, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр, цахимаар үзүүлж байгаа талаар санал солилцож байгаад талархлаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газраас “цахим үндэстэн” болох томоохон зорилт дэвшүүлж, түүний хүрээнд хууль зүй, дотоод хэргийн салбарт хэрэгжүүлж буй ажлууд, холбогдох хууль эрх зүйн талаар мэдээлэл өглөө.
Уулзалтын үеэр дэд сайд Бекболат Молдабеков Казакстан улс өнгөрсөн жил төрийн үйлчилгээний цахимжилтаар НҮБ-аас гаргасан жагсаалтад 8 дугаарт эрэмбэлэгдсэн болон нэг жилийн хугацаанд хууль зүйн салбарт шаардлагатай аппликейшнуудыг хөгжүүлсэн хамгийн шилдэг цахимжсан яам болсноо дурдаад цаашид Цахим хөгжил, харилцааны холбооны яамтай хамтран ажиллахаар гаргах үйл ажиллагааны зураглалын хүрээнд Монгол Улсын хууль зүйн салбарын цахимжилтын чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газар, Монголын нотариатчдын танхимын төлөөллөөс цахим үйлчилгээгээ илүү боловсронгуй болгож, хөгжүүлэх чиглэлээр Казакстан улстай хамтран ажиллах талаар санал солилцсон юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 цаг өмнө

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна

Улс төр2 цаг өмнө

НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улс төр2 цаг өмнө

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нийгэм2 цаг өмнө

“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно

Нийгэм20 цаг өмнө

Дорнод, Дарьгангын талд нойтон цас орох бол говийн нутагт 25-30 хэм хүрч хална

Улс төр20 цаг өмнө

Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо

Нийгэм20 цаг өмнө

“Плэйтайм” наадамд гадаад, дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид оролцоно

Нийгэм21 цаг өмнө

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Бусад21 цаг өмнө

СЕХ: Нам, эвслүүдийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авлаа

Энтертайнмент23 цаг өмнө

“Улаанбаатар Арт Вийк-2024” өдөрлөг зохион байгуулагдана

Нийгэм24 цаг өмнө

ТЕГ: Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж, шалган шийдвэрлэлээ

Улс төр24 цаг өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Олон улсын стандартад нийцсэн 200-250 км автозам тутамд үйлчилгээний байгууламж байгуулах 67 байршлыг тогтоов

Нийгэм1 өдөр өмнө

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал хойшиллоо

Эдийн засаг1 өдөр өмнө

Монголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа

Нийгэм1 өдөр өмнө

“Хэвлэлийн эрх чөлөө БООГДЛОО” цуглаан зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

“Хөдөлмөр эрхлэлт 2024” өдөрлөг боллоо

Улс төр1 өдөр өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ

Нийгэм1 өдөр өмнө

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий 9 шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж байна

Улс төр2 өдөр өмнө

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Нийгэм2 өдөр өмнө

Шар өвс шатаасан иргэдэд хариуцлага тооцов

Улс төр2 өдөр өмнө

Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа

Нийгэм2 өдөр өмнө

АНУ-аас 4 зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирлээ

Нийгэм2 өдөр өмнө

Япон улстай шүдний эмч, шүдний эрүүл ахуйч бэлтгэхэд хамтрах хүсэлт илэрхийлэв

Нийгэм2 өдөр өмнө

Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Эдийн засаг2 өдөр өмнө

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 58 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

24 баримт5 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг3 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад3 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт5 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад5 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг4 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Улс төр5 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент3 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Энтертайнмент5 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт2 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Энтертайнмент5 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Улс төр5 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент5 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

Улс төр5 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

24 баримт5 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Дэлхий дахинд4 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм5 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр5 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт5 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Бусад5 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр5 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр5 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад5 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр5 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм5 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

24 баримт4 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр5 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент5 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Нийгэм1 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг3 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад4 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад6 сар өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм7 сар өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад7 сар өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм11 сар өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм11 сар өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр1 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр1 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг1 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм1 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Улс төр1 жил өмнө

“Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан 92 хүнийг авчирна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Сайд Ц.Даваасүрэн: УИХ-д өргөн барьсан Газрын тухай долоон багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эгүүлэн татаж байна

Улс төр1 жил өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлж байна

Улс төр1 жил өмнө

Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотой мэдээлэл хийж байна

Сав шим