Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Сав шим

Монгол залуус орон зайн урлагаар Гиннессэд бүртгүүлнэ

Нийтэлсэн

-

“Шамбала 2056” инженерийн суурин болон “ЦойлогсоZ” төсөл хамтран Олон улсын урлаг технологийн анхдугаар наадмыг Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ар Цацын ус, Төхөмийн хөндийд ирэх долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү наадам нь дэлхийн хамгийн том “Лэнд арт” буюу орон зайн урлагийг Монгол орны цөлжилттэй бүсэд мод тарин бүтээж Гиннесийн амжилтад бүртгүүлэх зорилготой аж. Өөрөөр хэлбэл, монгол өв соёл, ёс уламжлалыг олон улсад сурталчлах замаар цөлжилттэй бүсийг нөхөн сэргээх, ухаалаг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой аж.

Цөлжилтийн өндөр зэрэглэлд харьяалагдах тус бүс нутагт 36 мянган модыг дуслын усалгааны систем, сэргээгдэх эрчим хүч бүхий дэд бүтцийн хамт байнгын арчилгаа усалгаатайгаар тарих юм. Мөн монгол уламжлалын бэлгэдэлт дүрс тэмдгийг бүтээх бөгөөд ингэснээр тухайн бүс нутгийг урт хугацаанд тогтвортой нөхөн сэргээж, инженерийн суурин, хотыг бүтээхээр ажиллаж байгааг зохион байгуулагчид дурдав. Энэхүү наадам нь уламжлалт эрийн гурван наадгайг технологитой зүйрлэн зохион байгуулах гэж байгаагаараа онцлогтой. Тодруулбал, мэдээллийн аюулгүй байдлын болон и-спортын тэмцээнийг бөхийн барилдаантай зүйрлэн залуус оюун ухаан, ур чадвараараа өрсөлдөнө.

Харин дроны уралдаан, нисгэгчгүй нисэх онгоцны моделийн үзүүлэх тоглолтыг авхаалж самбаа шаарддаг хурдан морины уралдаантай зүйрлэх бол пуужингийн уралдааныг сур харваатай адилтган зохион байгуулахаар төлөвлөжээ. Гиннессэд бичигдэх Дэлхийн хамгийн том Лэнд Артыг бүтээж цөлжилттэй бүсэд өөрийн нэрийн модтой болох боломж хүн бүрд нээлттэй юм байна.

Дэлгэрэнгүй ...

Сав шим

ӨТЦИ МУМИ ОЛДСОН ӨДӨР

Нийтэлсэн

-

Нийтэлч

Германы аялагчид болох Хелмут болон Эрика Саймон / Helmut, Erika Simon/  нар 1991 оны есдүгээр сарын 19-ний өдөр Австри-Италийн хил дээр орших Өтцтал Алпийн /Ötztal Alps/ нурууны зүүн хэсгийн Симилаун уулны /Similaun/ Тизенжочийн /Tisenjoch/ давааны орчимд 3210 метрийн өндөрт нэгэн ер бусын цогцостой таарчээ. Тэд анх харсан даруйдаа саяхан шиг нас барсан уулчны цогцос гэдэгт бат итгэлтэй байв. Маргааш нь тухайн уулыг хариуцсан байгаль хамгаалагчид, ойролцоох Симилаунхюттийн /Similaunhütte/ хамгаалагчидтай нийлэн цогцсын мөсөн дор барьцалдан хөлдсөн хэсгийг өрөм болон, сүх ашиглан гаргах гэж оролдсон боловч цаг агаарын таагүй байдлаас болоод чадалгүй буцан буужээ.

Дуулианаар богино хугацаанд найман бүлэг газар дээр очсоны дотор уулчин Ханс Каммерландер, Райнхольд Месснер /Hans Kammerlander, Reinhold Messner/ нар ч байлцав. Эцэст нь есдүгээр сарын 22-нд цогцсыг бүрэн гаргаж авч чадсан бөгөөд маргааш нь аюултай бүсээс холдуулжээ. Түүнийг ойролцоо олдсон бусад эд зүйлсийн хамтаар Инсбрук /Innsbruck/ дахь эмнэлгийн шинжилгээний газарт хүргэв. Олдворыг анх есдүгээр сарын 24-ний өдөр Инсбрукийн Их Сургуулийн археологич Конрад Спиндлер /Konrad Spindler/ судалжээ. Спиндлер хамт ирсэн эд зүйлсийн дунд байгаа сүхний байдлаас хараад түүнийг “дор хаяж дөрвөн мянган жилийн настай” хэмээн анхны он цагийг тогтоожээ.

Цогцос болон дагалдах эд зүйлсийн дээжийг шинжилсний эцэст уг цогцос нь МЭӨ 3359-3105 оны хооронд буюу одоогоос даруй таван мянга орчим жилийн өмнө амьдарч байсан хүн гэсэн эргэлзээгүй дүгнэлт гаргажээ.  Түүнийг олдсон уулынх нь нэрээр “Өтци” /Ötzi/ гэж онцлох болсон ч зарим тохиолдолд “Мөсөн хүн” /Iceman/ ч гэж бичсэн байдаг. Өтци бол Хальколитын (зэс зэвсгийн үе) /Chalcolithic (Copper Age)/ үеийн төлөөлөл болж Европоос олдсон хамгийн эртний байгалийн хүн муми юм.

Мөн анх олсон Саймоны гэр бүл олон жил түүхэн дурсгал олсны 25 хувь авах талаар маргаан үүсгэсэн. Тэдний дундуур ахиад хоёр ч “нээлт хийгч” гарч ирсэн ч баталгаа олдоогүй. Харин мужийн зүгээс тэдний нэхэмжилсэн 300 мянган ам.доллар их хэмээн давж заалдаж байх хооронд 2004 онд нөхөр Хелмут нь нас баржээ. Ийнхүү 2008 онд мужийн захиргаа хатагтай Саймонд 150 мянган евро олгох шийдвэр гаргасан.

Дэлгэрэнгүй ...

Сав шим

500 САЯ ЖИЛИЙН ТУРШ МАНАЙ ДЭЛХИЙ 5 МӨХЛИЙГ ҮЗЖЭЭ.

Нийтэлсэн

-

Нийтэлч

1. 445 сая жилийн өмнө – Ordovician галав
Цаг агаарын хэт дулаарал, галт уулын идэвжил нь экологийн өөрчлөлтөд нөлөөлж их мөстлөг үүссэн гэж үздэг. Нийт амьд амьтдын 60-70% устсан.
2. 365 сая жилийн өмнө – Devonian галав
Агаар мандлын хүчилтөрөгч огцом буурч, 20 сая жилийн турш амьд организмийн 75% нь мөхсөн.
3. 252 сая жилийн өмнө – Permian галав
Астероидын цохилтоос болж хүчтэй галт уулын идэвхжил үүсч, бүх амьд биетийн 95% мөхсөн. Шинэ төрлийн сээр нуруутан үүсэхэд 30 сая жил болсон гэдэг юм байна.
4. 200 сая жилийн өмнө – Triassic Jurassic буюу Юрийн галав
Галт уулууд дэлбэрсэн, солирын мөргөлдөөнөөс болсон гээд маргаантай байдаг. Бүх амьд организмын 80% нь мөхсөн.
5. 66 сая жилийн өмнө – Cretacious буюу Цердийн галав
Астероидын цохилтоос болж, дэлхийн 75% нь мөхсөн.
6. 11,700 жилийн өмнөөс одоо үе хүртэл – Holocene
Зарим судлаачид бид мөхлийн ид үе дээрээ явж байгаа гэж үздэг.
Дэлгэрэнгүй ...

Сав шим

Нойргүйтлээс салах аргууд

Нийтэлсэн

-

Нийтэлч

Сэтгэл санааны байдал, ажлын ачаалал зэргээс “insomnia” буюу нойргүйдэлтэй болсон хүмүүс цөөнгүй байдаг. Хүний биеийн хамгийн чухал процессуудын нэг болох нойрыг шаардлагатай хэмжээгээр, бүрэн авч чадахгүй байгаа нь сэтгэц болон биеийн эрүүл мэндэд маш том нөлөөтэй билээ. Тийм ч учраас уг өвчнийг эмчлэхийг олон эмч, сэтгэл зүйчид зөвлөж бас сануулж байдаг.

Тэгвэл асуудлыг хүндрэхээс өмнө авч хэрэгжүүлж байх, тун энгийн мэт боловч маш үр дүнтэй аргуудыг сэтгэл зүйчид зөвлөж байна. Та бүхэн цаашид гарах хор нөлөөллийг бодолцож үзэн, орондоо шаналж, утсаа оролдож эсвэл элдвийг бодож хэвтэхийн оронд эдгээр зөвлөгөөг дагаад үзээрэй.

Нэг. Биеийн хэсгүүддээ анхаарлаа төвлөрүүлж, нарийвчилж шинжиж үзэх. Бүх биеэ суллаж, чангарсан булчин байгаа эсэхийг олж мэдэх. Хэрэв тийм бол унтахаар хэвтэхээс өмнө уг булчин суллаж, иллэг хийх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.

Хоёр. Хэлний үзүүрээр дээд шүдний арын хэсэгт нааж, хэсэг хугацаанд тэр байдлаараа байх.

Гурав. Хэлээ наасны дараагаар хамраараа гүн дөрвөн секундийн турш гүн амьсгаа ав. Үүний дараагаар амьсгаагаа долоон секундийн турш барих хэрэгтэй. Долоон секунд өнгөрсний дараа найман секундийн турш маш тайвнаар найман секундийн турш амьсгалаа гаргах хэрэгтэй. Уг үйлдлийг та өөртөө тааламжтай байдлаар хэдэн ч удаа давтаж хийж болно.

Дөрөв. Дахин биеэ шалгаж чангарсан булчин байгаа эсэхийг үзэж, хэрэв тийм бол иллэг хийх байдлаар суллаж, амраах хэрэгтэй.

(Жич: Уг 4-7-8 секундийн амьсгалын арга нь хэдийгээр жор дээр бичигдэхгүй ч нойрны эмтэй ижил үйлчилгээтэй, эрүүл арга гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэснээр та бодлуудаасаа салж, бие тань тайвширч бага хугацааны дараа нойрны ертөнцөд аялах боломжтой болох юм.

Тав. Уг үйлдлийг хийж дууссаны дараа таны бие маш тайвширсан байх болно. Хэрэв таны нойр хараахан хүрч эхлээгүй байгаа бол ном унших эсвэл биеэ суллаж хэвтэх зэрэг арга хэмжээг авч болох юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр2 өдөр өмнө

БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

Бусад2 өдөр өмнө

ТББХ: Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сүүн дархлаа” төсөлд 19300 хүүхдийг хамруулж байна

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвд ажиллалаа

Улс төр2 өдөр өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байна

Улс төр2 өдөр өмнө

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байна

Нийгэм2 өдөр өмнө

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна

Улс төр2 өдөр өмнө

НББХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улс төр2 өдөр өмнө

Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нийгэм2 өдөр өмнө

“Учиртай гурван толгой” дуурийг Д.Сүхбаатарын талбайд тоглоно

Нийгэм3 өдөр өмнө

Дорнод, Дарьгангын талд нойтон цас орох бол говийн нутагт 25-30 хэм хүрч хална

Улс төр3 өдөр өмнө

Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо

Нийгэм3 өдөр өмнө

“Плэйтайм” наадамд гадаад, дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид оролцоно

Нийгэм3 өдөр өмнө

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Бусад3 өдөр өмнө

СЕХ: Нам, эвслүүдийн сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

“Улаанбаатар Арт Вийк-2024” өдөрлөг зохион байгуулагдана

Нийгэм3 өдөр өмнө

ТЕГ: Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж, шалган шийдвэрлэлээ

Улс төр3 өдөр өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

Нийгэм3 өдөр өмнө

Олон улсын стандартад нийцсэн 200-250 км автозам тутамд үйлчилгээний байгууламж байгуулах 67 байршлыг тогтоов

Нийгэм3 өдөр өмнө

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал хойшиллоо

Эдийн засаг3 өдөр өмнө

Монголбанк 4 дүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа

Нийгэм3 өдөр өмнө

“Хэвлэлийн эрх чөлөө БООГДЛОО” цуглаан зохион байгуулна

Улс төр3 өдөр өмнө

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

“Хөдөлмөр эрхлэлт 2024” өдөрлөг боллоо

Улс төр3 өдөр өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороо долоон асуудлыг хэлэлцлээ

Нийгэм3 өдөр өмнө

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий 9 шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж байна

Улс төр4 өдөр өмнө

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Нийгэм4 өдөр өмнө

Шар өвс шатаасан иргэдэд хариуцлага тооцов

Улс төр4 өдөр өмнө

Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Импортын цементийн Гаалийн албан татварын хувь, хэмжээг 5 хувь болгон буурууллаа

24 баримт5 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг3 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад3 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт5 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад5 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг4 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Улс төр5 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент3 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Энтертайнмент5 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт2 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Энтертайнмент5 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Улс төр5 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент5 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

Улс төр5 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

24 баримт5 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Дэлхий дахинд4 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм5 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр5 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт5 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Бусад5 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр5 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр5 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад5 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр5 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм5 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

24 баримт4 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр5 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент5 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Нийгэм1 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг3 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад4 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад6 сар өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм7 сар өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад7 сар өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм11 сар өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм11 сар өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр1 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр1 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг1 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм1 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Улс төр1 жил өмнө

“Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан 92 хүнийг авчирна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Сайд Ц.Даваасүрэн: УИХ-д өргөн барьсан Газрын тухай долоон багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эгүүлэн татаж байна

Улс төр1 жил өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлж байна

Улс төр1 жил өмнө

Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотой мэдээлэл хийж байна

Сав шим