Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Ш.Батбаяр: Пропорциональ тогтолцоо бол ард иргэдийн санал бодлын шууд тусгал

Нийтэлсэн

-

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, Гавьяат эдийн засагч, Соёл эрдэм сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph), профессор Шийлэгийн Батбаяртай ярилцлаа.

-Монгол Улс байнгын парламенттай болсны 30 жилийн ой тохиож байгаа тиймээс  энэ тухайгаас ярилцлагаа эхэлье?

-Монгол Улс 1990 оноос өмнө улс төржсөн, үзэл сурталжсан төртэй улс байсан. 1992 оны шинэ Үндсэн хуулиас хойш Монгол Улс орчин үеийн, иргэншсэн, эрх зүйт төртэй болсон. Энэ онцлог л 1992 оны анхны парламентын гишүүдийн гол үүрэг, ажлын шинж чанар, ажлынх нь зорилт, хариуцлага байсан. Өөрөөр хэлбэл эрх зүйт төр гэдэг зүйлийг Монголд 1992 оны анхны УИХ бий болгосон. Тэр УИХ-д гишүүнээр ажиллаж байсан хүмүүс Сайд нарын зөвлөл, Улс төрийн товчооны тогтоол шийдвэр, зарлигаар хэрэгжиж байсан бүх харилцаа хүчингүй болсон тул хууль эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх  үүргээ ухамсарлан ажиллаж хууль үйлдвэрлэж эхэлсэн юм. Тэр үед гарсан хууль болгоныг сайн хууль гэж хэлж чадахгүй. Гэхдээ улс орон, ард иргэд, нийгэмд хохирол учруулсан нэг ч хууль байхгүй гэдгийг би ам бардам хэлнэ. Ямар ч байлаа гэсэн хамгийн их хууль баталсан УИХ  бол 1992 оных. Тэрнээс хойших УИХ-ыг  үгүйсгэхгүй. Гэхдээ бидний баталсан хуулиудад шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт оруулсан, зармыг нь хассан тэрнээс биш цоо шинэ хууль цөөхөн баталсан.

Тэр үеийн гишүүдийн онцлог гэвэл социалист нийгмийн үнэт зүйлсийг өөрсдөдөө шингээсэн ажилсаг, шударга, аливаа зүйлийн ард хоцрох гэсэн шинж чанар байхгүй учраас бид тэдгээр хуулийг шулуун шударга замаар баталсан. Ямар нэгэн хүний захиалгаар, ямар нэгэн хүчтэй лоббигоор баталсан хууль лав энэ үед байхгүй. Гэхдээ лоббигоор батлах үе бий. Тэрийг буруутгаж бас болдоггүй гэхдээ хэт их лоббидвол хэдхэн хүний эрх ашигт зориулсан, нийтийн эрх ашигт харшилсан тийм л хуулиуд гарна. Үүнд нэг зүйлийг хэлэхэд биднээс хойших УИХ-ын гишүүд хулхи, оффшорчид, шударга бүс байна гэж хэлж байгаа зүйл биш. Бидний онцлог бол яах аргагүй өмнөх нийгмийн мэнгэ шингэсэн учраас шулуун шударга, ар өврийн бодолгүй сайн ярвал өмч хөрөнгө гэхээр юмгүй хүмүүс байлаа шүү дээ. Тэр үеийн Ардын Их Хурлын сөрөг хүчний төлөөлөгч Баабар “Ядаж цэвэрлэгчийн хэмжээний цалин өөрсдөдөө тогтоочхоод энэ улсынхаа эрх барих хууль журмыг батлаач” хэмээн егөөдөж байсан удаатай. Цалин маш бага байсан.  Иймд УИХ-ын чуулганы хуралдааны эхний  өдөр л цалин нэмэх асуудлыг Ерөнхийлөгч тавьж байсан энэ бол санаа нь зөв алхам байсан. Та нарын цалин бага болохоор бусад цалин хөлсийг нэмж болохгүй байна гэж хэлж билээ. Миний бие Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн дарга, хотын захиргааны орлогч дарга гэх мэт өндөр албан тушаалыг социализмын үед хашиж байсан туршлага дээрээ үндэслэн нийт гишүүддээ хандан анхныхаа хуралдаанаар   цалингаа нэмэх асуудлыг хэлэлцэж болохгүй гэх саналыг дэвшүүлсэн. Гишүүд эхэндээ эсэргүүцэж байсан ч анхны хурлаараа цалин нэмэх асуудлыг хэлэлцэх нь ард иргэдийн итгэлийг алдсан хэрэг болно гэдэг дээр санал нэгдэж байсан удаатай. Энэ цалинтай холбоотой тэр үеийн Ардын Их Хурлын нэртэй хуульч академич гишүүн маань “Би ядуурал гэдэг зүйлийг анхны УИХ-д сууж байхдаа, ядуурлын эгнээнд орж, ядуу амьдрал ямар байдгийг мэдсэн” гэж бичсэн байдаг.

-Монголын парламентын түүхэнд сөрөг хүчин буюу Ардчилсан нам 1996 онд олонхын суудал авч төр барьж байсан тэр үеийн тухай ярвал?

-Ардчилсан хүчнийхэн 1996-2000 онд засгийн эрх авч МАХН анх удаагаа цөөнх болсон. Насаараа төр барьж үзээгүй Ардчилсан нам, насаараа сөрөг хүчин байж үзээгүй МАХН-ын бүрэлдэхүүнтэй УИХ  байлаа. Анх удаа төрж байсан учир Ардчилсан нам туршлагагүй гэдэг нь харагдаж байсан. Тиймдээ ч ард түмэн сонголтоо хийж эргээд 2000 онд МАХН засаг барьж эхэлсэн. Тэгэхээр төрийн эрх барих туршлага гэж нэг том зүйл бий. МАХН буюу өнөөгийн МАН 100 жилийн туршлагатай, мэргэжлийн боловсон хүчин ихтэй. Нөгөөтээгүүр энэ нь Ардчилсан намын буруу биш. Туршлага, мэргэжлийн, чадварлаг боловсон хүчинтэй байх нь зөв. Тийм учраас сөрөг хүчин зайлшгүй хэрэгтэй гэхдээ сүүлийн 30 жилд бойжиж чадахгүй байгаа нь үнэн.

-Сөрөг хүчин, эрх баригч намын гишүүдийн суудлын тоо урд урдынх шиг нэг нь нөгөөгөөсөө илт давуу биш байх нь ямар ялгаатай вэ?

-Үүнд ард түмний санал хүсэлт зөв туссан байх ёстой. Пропорциональ тогтолцоо Үндсэн хууль болон сонгуулийн тогтолцоонд оруулж холимог тогтолцоо, хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулна гэж яриад байгаа нь зарчмын хувьд маш зөв. Нэгэн жижиг тойргийн эрх ашиг биш бүх улсын эрх ашгийг хамгаалсан, босго гэх мэтийг нь хэрхэн тавьснаас шалтгаалан нөгөө сөрөг хүчнүүд нь зохих ёсоор орж ирнэ. Тэгэхээр энэ пропорциональ тогтолцоо нь манайд яах аргагүй хэрэгтэй цаг нь болсон. Гэвч сонголт хийдэг иргэд маань заавал хэн нэгнийг харж байж шулуухан хэлэхэд гар дээрээ юм авч байж сонгодог байдалд шилжсэн харагддаг. Тэгвэл пропорциональ тогтолцоо нь хэн ч танд намайг сонгоорой гэж мөнгө төлөхгүй. Энийг эсэргүүцдэг нөгөө л нэг нутагтаа, өөрийнхөө хүрээлэлд очоод сонгогдоод сурчихсан хүмүүс их эсэргүүцэж дургүй байдаг.

-Байнгын ажиллагаатай парламентын гишүүдийн тоо хангалттай юу?

-Хүн амынхаа тоонд харьцуулбал цөөхөн юм билээ. Сайн яривал 76 хүнийг хадгалаад байх тусам нэг хүний эрх мэдэл маш өндөр болж байгаа. Тиймээс гишүүдийн тоог олон болгох нь зөв үүнийг ард иргэдэд сайн ойлгуулах хэрэгтэй бас нөгөө талаас ойлгуулахыг хүсэхгүй хүчин ч бас байна. Иймээс парламентын гишүүд хүнийхээ тоонд харьцуулбал пропорционалиар олон байх ёстой. Тэр олон байх хэрээр зардал чирэгдэл цалинг заавал нэмэх албагүй тогтмол байлгаж болно. Нэмээд хэлэхэд мажоритар  нь миний бодлоор хамгийн муу сонгуулийн тогтолцоо харин пропорциональ тогтолцоо бол ард иргэдийн санал бодлын шууд тусгал юм. Мажоритар тогтолцоо нь ноёрхлоо тогтоох боломжийг олгож тодорхой тойргийг өмчилж авдаг. Харин том улсуудад жишээ нь АНУ-д мажоритар тогтолцоо нь өөр асуудал.

-Төрийн бодлого шийдвэр хууль тогтоох байгууллага парламентад бөх, дуучин, сэтгүүлчид УИХ-ын  гишүүн болж байна. Энэ дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Манай улс парламентын 30 жилийн туршлагатай АНУ, Англи шиг 300 жилийн туршлага бидэнд байхгүй. Эхлээд яг л бидэн шиг байсан бид туулах замаа л туулж байна. Олон түмэнд сонгох эрх өөрийнх гарт ороод ирэхэд нэр хүндтэй нутгийнхаа дархан аварга бөх, нөгөө талд нь мэдлэг боловсролтой хараахан олонд танигдаагүй залуухан хуульч байлаа гэхэд ядаж таньдаг гээд дархан аваргаа сонгох жишээтэй. Нэгэн жишээ дурдахад Англи, Францад биеэ үнэлэгчдийг парламентын  гишүүнээр сонгож байсан гэдэг. Энэ бол хөгжлийн жам ёсны үзэгдэл муу зүйл биш гэхдээ энэ нь удахгүй арилна. Гэхдээ мундаг улс төрч дуучин, жүжигчин байхыг үгүйсгэхгүй жишээ нь миний бодлоор Украины Ерөнхийлөгч улс төрчийнхөө хувьд гайхалтай өсөлт үзүүлж байгаа харагдсан.

-Дээр ярьсантай холбоод асуухад таны хувьд улстөрч хүн гэж хэн бэ?

-Ерөөсөө авьяас сонирхол дуучин, жүжигчин шиг авьяастай бас ясны улстөрч гэж байна. Тэр улстөрчийг  тодорхойлж байгаа шинж гэвэл өөрийн амбицтай, өөрийгөө үнэлж чаддаг, олныг уриалах, оройлох, удирдах тийм сонирхолтой  хүнийг улстөрч гэнэ. Тэгэхээр улстөрч гэдэг хүн бол өөрийнхөө сонирхлыг нийгмийнхтэй зөв хослуулаад сонирхлын эрэмбээ хадгалаад явах манлайлагч хүнийг хэлнэ.

-Та Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаал хашиж байсан хүний хувьд энэ салбарт одоо юуг өөрчлөх болсон гэж харж байгаа вэ?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын тогтолцоо хууль эрх зүйн хувьд маш сайн тогтсон. Социализмын үед маш хүчтэй байгууллагууд байсан. Тэр нь институцийн хувьд үлдсэн учраас ардчилсан шинэ зах зээлийн элементүүдийг хүлээж авах чадварлаг боловсон хүчнүүдтэй байсан учраас нийгмийн хамгааллын хөдөлмөрийн гол хуулиуд, тэтгэвэр, хөдөлмөр, халамж, мэргэжлийн боловсролын хууль гэх бүх гол хуулиуд маш сайн боловсрогдож гарсан. Тиймээс  нийгмийн хөгжлийн явцад шинэ харилцаанууд гарч байгаа тэднийг зохицуулах хэрэгтэй.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах дээр депутатууд эсэргүүцэж байгаа харагдсан энэ дээр та ямар бодолтой байна вэ?

-Үндсэн хуулийг өөрчилж болно. АНУ-д боловсруулаад Дэлхийн банк, Олон улсын валютын сан санхүүжүүлсэн хууль шүү дээ.  Ийм Англи төсөл орж ирээд түүнийг нь Баяр, Цагаан гэх сайн орчуулагч хуульч хоёр орчуулаад Чимэд гуай редакторлаад Лүндээжанцан олон түмэнд танилцуулсан. Ардын Их Хурлын депутатууд гэж нөхдүүд учрыг нь ч ололгүй л баталсан. Тэдний дийлэнх нь сум, нэгдлийн дарга нар шүү дээ. Хууль эрх зүйн мэдлэг байхгүй. Зөвхөн одон, сүлд, морь, шувуу байх уу гэдэг дээр хамаг цагаа барсан гэхэд хилсдэхгүй. Яг үндсэн хэрэг дээр Монгол Улсын Үндсэн хуулийн автор хэн бэ гээд хатуухан хэлэхэд  ОУВС, АНУ-ын “ADC”, Дэлхийн банк юм.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа.

-Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах,

-Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх,

-БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх,

-Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх,

-Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Ханх, Эрээнцав, Хавирга, Сүмбэр, Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг боомтын үйл ажиллагааг олон улсын зэрэглэлийн түвшинд идэвхжүүлж, аяллын хөтөлбөрийг дэмжих зорилгоор ажиллах цагийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллах боломжийг хөрш орнуудтай тохиролцон, холбогдох хэлэлцээрт тусгах асуудлыг судалж шийдвэрлэх,

-Монгол Улсад хилийн боомтоор орж ирэх жуулчдад газар дээр нь богино хугацаанд виз олгох, бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц бий болгох,

-Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр, “Хөх сувд”, “Мазаалай” цас, мөсний наадам, “Талын түмэн адуу”, “Нүүдэлчдийн өвөл” зэрэг арга хэмжээг олон улсынх болгон өндөр түвшинд зохиолн байгуулах,

-Жуулчдад үйлчлэх ариун цэврийн байгууламжийг зохих байршилд стандартын дагуу байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр арга арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг тус тогтоолоор Засгийн газрын холбогдох гишүүд, албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн УОК-той цахим хурал хийж, мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө.

Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “Маш их”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “Их” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “Дунд” түвшинд үнэлэгдлээ.

Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.

Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд  Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо.

Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм9 цаг өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр9 цаг өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр9 цаг өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент1 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр6 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм7 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд7 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм7 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм7 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм7 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм7 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр7 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим